Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буусан зочид буудлынхаа алчуурыг битгий авч яв

Дээд зэрэглэлийн зочид буудлын үйлчилгээний чана­рыг мэдрүүлдэг тан­саг хэрэглээний гар нүүрийн алчууруудыг зочид нь өөрийн юм шиг авч одох нь бодсоноос ч түгээмэл байдаг гэнэ. Үүнийг зочид буудлууд сар бүр алчуурныхаа 20 орчим хувийг алддаг гэсэн тоо батална. Бас ч үгүй үнэтэй, чанартай алчуураа алдахгүй гэсэн зочид буудлууд сүүлийн үед алчуурны “хулгайчийг” илрүүлэх шинэ технологийг өргөнөөр ашиглаж эхэлсэн гэнэ. Тэд зочид буудлынхаа ор дэрний хэрэглэл, алчуур дотор хүнд бараг үл мэдэгдэм жижиг цахилгаан чип суулгадаг болсон байна. Энэ чипний тусламжтайгаар түүнийг чухам хааш нь авч явсныг байршлаар нь илрүүлдэг болжээ.
“Linen Tracking Technology” компани энэ санааг сэдсэн бөгөөд одоо тус компаниас чип суулгасан цагаан хэрэглэл, алчуур худалдан авдаг зочид буудлын тоо 2000-д хүрсэн байна. Гэхдээ ямар ямар зочид буудал тэдний чиптэй алчуурыг хэрэглэдэг нь нууц байгаа юм. Ямартай ч, энэ чипийг ашигласнаар Беверлигийн сүлжээ зочид буудалд алчуурны хулгай сарын дотор 20-30 хувиар буурч, одоо бараг алдахаа больсон гэнэ. M&M-ийн үрэл шиг жижиг хэмжээтэй чип 300 удаагийн угаалтын дараа ч байршил илрүүлсээр байдаг гэнэ.

0 Сэтгэгдэл
ингээд хэлчхээр чин чипыг нь авч хаяал аваал гарийшдээ
Хамгийн их уншсан