Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лондонгийн лалын шашинтнууд Charlie Hebdo сэтгүүлийг эсэргүүцэж жагслаа


Британийн нийслэл Лондонд ажиллаж амьдардаг лалын шашинтнууд ням гарагт Ерөнхий сайдын албан байрны дэргэд цугларч гэгээн Мохаммедыг шоглон зурж байгаа францын Charlie Hebdo сэтгүүлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд “Гэгээнтнийг доромжлохоо зогсоо” гэсэн утгатай уриа лоозон барьж  эрэгтэйчүүд, хүүхэд эмэгтэйчүүд гэсэн хоёр хэсэг болон жагсчээ.

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон үүний өмнө францын шог сэтгүүлийн газар л уу зэвсэгт этгээд халдаж 12 хүний амт хөнөөсөн нэгдүгээр сарын 7-ны аймшигт хэргийг буруутгаад англи дахь лалын шашинтнуудыг терроризмын эсрэг идэвхтэй тэмцэхийг уриалсан юм.

Лалын шашинтны "Muslim Action Forum" нийгэмлэгээс зохион байгуулсан жагсаалд оролцогсод Парист болсон зэвсэгт халдлагыг буруушаасан ч тус сэтгүүл лалын шашны гэгээнтнийг доромжилсон шог зураг нийтлэх ёсгүй байсан юм гэж байна.
Францын долоо хоног тутмын шог сэтгүүлч Charlie Hebdo-д лалын шашны гэгээнтэн Мохаммедийг шоглон зурсны төлөө нэгдүгээр сарын 7-нд  зэвсэглэсэн хоёр этгээд редакцид нь дайран орж гал нээснээр сэтгүүлч, зураач, цагдаа 12 хүн амь үрэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
хүний шашин шүтлэг,итгэл үнэмшлийг доромжлох эрх хэнд ч байж болохгүй.Францын сэтгүүлийнхэн доромжилсон хариугаа хүртсэн
laluud tam ruugaa tonil
laluud tam ruugaa tonil
Хамгийн их уншсан