Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины партизанууд оросын хот бүрээс нэг хүн хөнөөнө гэж сүрдүүлэв

Орост амьдарч байгаа “украины эх орончид” оросын ард иргэдэд заналхийлж хот бүрээс нэг хүн хөнөөнө гэж сүрдүүлсэн байна. Нүүрэндээ баг өмссөн дөрвөн эрэгтэй өөрсдийгөө партизан гэж нэрлээд Оросын бүх иргэдэд заналхийлснээ дүрс бичлэг болгон интернетээр цацжээ. Тэдний хэлж байгаагаар бол тэд мянга мянгаараа, бас оросын хот бүрт амьдарч байгаа гээд ОХУ-ын эрх баригчдыг Донбасст болж байгаа дайнд буруутгаж, оросууд энгийн номхон ард иргэдийг хөнөөж байна гэсэн байна. Ийм учраас түүний хариу болгож бас энгийн орос иргэдийг хөнөөнө гэжээ.
“Бид Оросын хотуудын иргэдийг хөнөөж хариу барина. Эд бол ерийн л иргэд, ажилчин, эрдэмтэн, оюутнууд байх болно. Энэ бүхний эхлэл болгон хот бүрээс нэг хүнийг хөнөөнө. Бид автобус, метро дэлбэлнэ” гэж хар багтай эрэгтэй хэлснийг topnews.ru мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан