Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Каддафигийн эсрэг хуулийг хүчингүй болголоо

Ливийн удирдагч агсан Каддафигийн эсрэг хууль хэмээн нэршсэн хэсэг бүлэг хүмүүсийн төрд ажиллах эрхийг хаасан хуулийг хүчингүй болгожээ. 2013 онд баталсан уг хуулиар Каддафигийн үед өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг дахин төрийн албанд ажиллуулахыг хориглосон юм.
Каддафигийн дэглэмийг унагаж гарч ирсэн цэргийн удирдагчид энэ хуулийг баталсан бөгөөд хэрэв цаашид хүчин төгөлдөр хэрэгжсэн бол Муаммар Каддафи төр барьж байсан үе буюу 1969 оны есдүгээр сарын 1-нээс түүний дэглэм нурсан 2011 оны аравдугаар сар хүртэл хугацаанд төрийн өндөр албанд ажиллаж байсан бүх хүн дахин төрд ажиллах аргагүй болох байв.
Дарангуйлагч хэмээн занан зүхэж байсан удирдагчаа унагаж, амь насыг нь хөнөөсний дараа Ливийн ард түмэн одоо хүртэл амар амгалан амьдралтай золгож чадаагүй л  байгаа. Каддафигийн дэглэм унасан ч эрх мэдлийн төлөөх цэрэг армийнхны тэмцэл одоо хүртэл Ливид  хотуудад үргэлжилсээр байгаа юм.

0 Сэтгэгдэл
яг үнэн.
Ливийн ард түмэн одоо амаа барьж байгаа байхдаа эргүү дагзнууд хогийн Америкийн гар хөл болж эх орноо балалсан эргүү малнууд сөнөвөл таарна
яг үнэн.
Хамгийн их уншсан