Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бусдыгаа хөнөөсөн цэрэгт цаазаар авах ял оноов


БНСУ-ын армид хугацаат цэргийн алба хааж байсан нэгэн цэрэг таван хүний амь хөнөөсөн хэрэгтээ цаазаар авах ял сонслоо. Хамт алба хааж бай­сан цэргүүдийнхээ гу­таан доромжлохыг тэсч тэв­­чээгүй тэрээр таван хү­нийг буудан хөнөөсөн юм. Энэ хэрэг өнгөрсөн оны дол­дугаар сард гарсан бө­гөөд нэрийг нь нууцалж буй тэр цэрэг өөрийг нь шоглосон зургийг хараад эдгээр цэргүүдийг буудсан юм.
Энэ хэргийг БНСУ-ын цэргийн шүүхээр авч хэлэлцээд ялын дээд хэмжээ оноосон нь 1997 оноос хойш оноосон анхны цаазын ял байв. Тус улсад 1997 оноос хойш цаазаар авах ялыг огт оноогоогүй байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан