Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг сая гаруй ном, баримт материал шатжээ

Оросын Нийгмийн шинжлэх ухааны мэдээллийн хүрээлэнд гал гарсны улмаас нэг сая гаруй баримт бичиг, ном шатжээ. Гал өнгөрсөн баасан гарагт байшингийн хоёр давхраас эхэлж гарсан бөгөөд 200 гал сөнөөгч ажиллаад ч дараа өдөр хүртэл нь унтрааж чадаагүй  байна. Цахилгааны гэмтлээс болсон гэж таамаглаж буй галыг унтраахаар их хэмжээний ус цацсан нь түймрээс ч илүүтэйгээр ном, баримт материалыг сүйдэлж орхижээ.

Москва дахь энэ хүрээлэн Славян хэл дээрх ном соёлын хамгийн арвин баялаг санд тооцогддог бөгөөд нийт коллекцийнх нь 15 хувь нь галд шатжээ. 1918 онд байгуулагдсан энэ хүрээлэнгийн 14 сая орчим ном, бичиг баримтын нэг сая орчим нь үгүй болсон нь соёлын салбарын хувьд Чернобылийн гамшгаас өөрцгүй зүйл боллоо хэмээн Оросын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Владимир Фортов мэдэгдлээ.

Баялаг сангаараа Конгрессын номын сантай харьцуулахуйц энэ хүрээлэнд бүр 1789 оны үеийн хууль тогтоох байгууллагын тухай түүхэн баримт материалууд хадгалагдаж байж. Дэлхий дахины нийгмийн шинжлэх ухааны салбарынхан өөр хаанаас ч олох аргагүй хуучны баримт материал, ном товхимлыг эндээс л олдог аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан