Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Korean Air”-ийн өв залгамжлагчид гурван жилийн ял төлөвлөжээ


Нью-Йоркоос Инчон руу хөөрөхөөр нисэх зурвасаар хөдөлж явсан онгоцыг саатуулснаараа агаарын тээврийн хуулийг ноцтой зөрчсөн Солонгосын “Korean Air” компанийн эзний охин Чо Хюн Ад прокуророос гурван жилийн ял төлөвлөжээ. Онгоцны үйлчлэгчийг самар задалж тавьсангүй хэмээн уурлаж, хөлгийн багийнхныг бүдүүлгээр загнаж зандран, онгоцноос хөөж, нислэгийг нэлээд хэдэн минутаар саатуулсан энэ хэрэг хоёр сарын өмнө дэгдсэн билээ. Хэдийгээр энэ явдалдаа эзний охин уучлал гуйгаад зогсохгүй, “Коrean Air”-ийн толгой компани болох “Ханжин” группийн эзэн өөрийн биеэр уучлал гуйж, охиноо ажлаас нь халах гэх мэтээр зохих арга хэмжээ авсан ч онгоц саатуулсан хэрэг хууль шүүхдээ хүртэл даамжирсан юм.
Шүүх хурал дээр “Ханжин” группийн эзэн өөрөө ирж, толгой бөхийн уучлал гуйсан ч нэгэнт олны анхаарал татсан энэ хэргээс охиноо ял шийтгэлгүй авч үлдэж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан