Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ижил хүйстэн эрийг өндөр байшингаас шиджээ

Исламын улс бүлэглэлийнхэн нэгэн эрэгтэйг ижил хүйстэн хэмээн буруутгаж, долоон давхар барилгаас шидэж буй бичлэгээ нийтэд цацжээ. “Live Leak” хэмээх цахим хуудсаар цацсан дүрс бичлэг, зурагт үзүүлснээр бол барилгаас шидүүлсэн эрэгтэй амьд үлдсэн ч террористууд түүний тал талаас чулуугаар шидэж цохисоор хөнөөсөн байна. Сирийн Ракка хотод болсон энэ явдалтай ижил хэрэг өмнө нь цөөнгүй удаа гарч байсан. Исламын улс бүлэглэлийнхэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд гурван ч эрэгтэйг ижил хүйстэн гэдгээр нь нөгөө ертөнц рүү илгээжээ.
Тус бүлэглэлийнхэн өнгөрсөн арванхоёрдугаар сард өөрийн ноёрхлоо тогтоосон газар нутагт ямар хууль дүрэм үйлчлэхийг зарласан. Ингэхдээ тэд Шариатын хуулийн хамгийн хатуу шийтгэлийг Сири, Ирак дахь өөрийн эзэлсэн газар нутагт хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, Исламыг ямар ч хэлбэрээр гутаан доромжилсон цаазаар авах, хүн амины хэрэг хийж, тагнаж чагнаж, ижил хүйстэнтэйгээ дотно харилцаа тогтоосон бол тэр даруй өчиггүй хөнөөх, архидан согтуурсан нэгнийг 80 удаа ташуурдах, эхнэр, нөхрөө хуурсан хүнийг 100 удаа ташуурдах эсвэл чулуугаар цохиж хөнөөх гэх мэтээр шийтгэнэ гэж заажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан