Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Гурил талхны үнэ нэмэхийг хүсдэг хүмүүс байна


Тариаланчид өнөөдөр Чингисийн талбайд жагсах гэнэ. Тэдний гол уриа нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, тариаланчдад өгдөг урамшууллыг 70 биш 100 мянган төгрөг болгоё, ингэснээрээ энэ салбарт ажилладаг 300 орчим мянган хүний амьдралыг харж үзье  гэж байгаа ч цаагуураа гурил талхны үнийг нэмье гэж байгаа бололтой.
Өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж, амь зуулгаа авч яваа хэн нэгэн, барилгачин, зоогийн газрын эзэн, оёдолчин “Намайг  үйлдвэрлэл эрхэлж байгаагийн хувьд барьсан орон сууц бүрийн төлөө төрөөс  урамшуулал өг, худалдсан хоол, бүтээгдхүүн бүрийн төлөө төсвөөс шагнал урамшуулал өг” гэвэл та юу гэж бодох вэ.
Нэгэн цагт эх орны хэрэгцээд үр тариагаа бүрэн хангаад, илүүг нь гадаадад гаргадаг байсан манай газар тариалангийн үйлдвэрлэл 1990-ээд онд унаж хэцүү байдалд орсон нь үнэн. Старатегийн энэ үйлдвэрлэлийг төр аргагүйн эрхэнд дэмжих хэрэгтэй болсон нь ч үнэн.
Гэтэл түүнээс хойш хэдэн жил өнгөрөв. Жил бүр тариаланчдад төр чадах хэрээрээ тусалж дэмжлэг үзүүлж ирсэн. Техник технологи нэвтрүүлэхэд нь хөнгөлөлттэй зээл олгож, хавартаа тариалахад нь шатахуун, үр бордоо  зээлээр олгож байлаа.
Дараа нь улсад тушаасан тонн буудай бүрт нь урамшуулал өгч эхэлсэн. Өнгөрсөн долоон жилд тариаланчдад нийтдээ 128 тэрбум төгрөгийн урамшуулал өгсөн байдаг.
Улсад худалдан авах тонн буудайн үнийг ч жил бүр нэмсээр өнөөдөр 500 мянган төгрөгт хүрээд байгаа.
Ингээд эцэст нь юу болов. Улсад тушаах гэсэн буудайнхаа жинг нэмэх гэсээр тушаадаг буудайн нь чанар муудсаар л байгаа. Хэдэн жилийн өмнө хаврын тариалалт болох гээд үрийн чанарын баталгаа хийхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцөд хадгалж байгаа буудайных нь 80 гаруй хувь чанарын шаардлага хангахгүй гэсэн үнэлгээ гарч байсан. Ийм гурилыг гурил үйлдвэрлэгчид авах уу.
Хамгийн аймшигтай нь улс тонн буудайг 500 мянган төгргөөр худалдаж аваад, улсад тушаасных нь төлөө 50, сүүлдээ 100 мянган төгрөгийн урамшуулал өгч байгаа нь улаан буудайн үнийг дэлхийн зах зээлийн, хойд хөршийн улаан буудайны үнээс өндөр болгосон. Намар ингэж авч байгаа ч жилийн турш, үгүй ядахнаа хавар болтол хадгалахад тэр буудайн үнэ хэдий болж өсөх вэ.
Ийм үнэтэй буудайгаар гурил үйлдвэрлээд, тэр гурилаар талх боов үйлдвэрлэхэд ямар үнээр зах зээлд гарах вэ.
Энэ бүхнийг тооцоолсон гурил үйлдвэрлэгчид төрийн шахаан дор аргагүйн эрхэнд намартаа тариаланчдаас багахан хэмжээний буудай худалдан аваад сүүлдээ оросоос хямд, чанартай буудай авдаг нь гарцаагүй үнэн. Жинг нь нэмэх гээд цэвэрлээгүй хог хаягдалтай тэгээд өндөр үнэтэй улаан буудай авснаас энүүхэн Сибириэс хямд үнэтэй, чанартай  буудай аваад гурил үйлдвэрлэх нь тэдэнд ашигтай байгаа.
Одоо ч гэсэн үнэтэй буудай авч үнэтэй гурил үйлдвэрлэхгүйн тулд гурилын үйлдвэрүүд аргагүйн эрхэнд ярьж танилцуулж, санал тавьж байгаад гадаадаас 20 орчим мянган тонн чанартай, хямд буудай авахаар болсон нь тариаланчдын дургүйг хүргэж. Тариаланчдын ч гээд байх юмгүй, ердөө л хэдхэн хүн, түүний ард байгаа МАН-ынхны төрийг эсэргүүцэх гэсэн “тэмцлийн оч”-ийг бадрааж байгаа хэрэг. Энд Цандэлэг, Пэрэнлэй, Содхүү, Чинбат нарын хэдхэн хүн л байгаа. Мэдээж ард нь 2016 оны сонгуулийн үнэр авсан МАН, албан тушаалд дуртай хэдхэн олигархи.
Тэдний хүсэл нь ердөө л газар тариалангийн үйлдвэрлэлд ажилладаг 300 орчим мянган хүний төлөө гээд байгаа боловч тэднийг ашиглаж, өмнөө түлхэж байгаад энэ төрийн нэр хүндийг унагаж 2016 оны сонгуулиар ярих зүйлтэй болох. Өнөөдөр тэд жагсч төр засгийг  хоолойгоо сөөтөл муу хэлнэ. Тэгээд болохгүй бол буудайн үнээ тэнгэрт хадуулж гурил талхны үнийг нэмнэ.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд даруй 25 жил өнгөрлөө. Хөдөлмөр хүчээ зараад хөл дээрээ босох нь босдог, зах зээлийн өрсөлдөөнд өөрөө өөрийгөө аваад явчихдаг үйлдвэрлэгчидтэй болоход хангалттай  хугацаа.
Бүхний үнийг төр засгаас тогтоож өгдөг цаг хэдийнээ өнгөрсөн. Хүнд хэрэгтэй бүтээгдхүүн үйлдвэрлээд, түүнийгээ зах зээлд борлуулж байгаа үйлдвэрлэгч, хүн, аж ахуйн нэгж бүрийн үнийг улс тогтоогоод монгол хүнд хэрэгтэй зүйл зарж борлууллаа гээд урамшуулал шагнал өгөөд байдаг хэвээрээ л яваад байх уу.
“Монгол дээлээрээ гоёцгооё” гэсэн төрийн тэргүүний уриалгыг ажил хэрэг болгож байгаа юм гээд монгол дээл оёдог нэг эмэгтэйн урласан дээлийн үнийг нь улс өндрөөр тогтоож өгөөд, монгол хүнд худалдсан дээл тутамд нь хэдэн төгрөгийн урамшуулал төсвөөс олгоно гэвэл яахав. Эсвэл тэр дээлийг нь улс өндөр үнээр худалдаж аваад хадгалж байгаад цагаан сар, наадам ойртоод ирэхээр нь хүмүүст заавал тэр өндөр үнээрээ зарна, зах зээлээс хямд дээл битгий ав гээд байвал танд ямар вэ.
Өнөөдөр сонин хэвлэлийн бүх газрууд зах зээлд шилжчихсэн. Өөрөө өөрийгөө л санхүүжүүлээд явж байгаа. Тэгвэл улс бидний сонинг өндөр үнээр худалдаад юм уу, захиалаад ав л даа. Тэгээд  авсан сонин тус бүрийнхээ төлөө бас урамшуулал олгож байя. Захиалаад авсан сонин нь гүйхгүй байвал төр хадгалж байгаад хэзээ ч хамаагүй хадгалсан зардлаа шингээгээд тэр хуучин сониноо бас зарах гээд үз. Хүмүүс авах нь уу, үгүй юу. Өөр шинэ сонинг хямд үнээр авах л гэх вий дээ.
Тариаланчид улаан буудайгаа улсад өгөөд дээр нь урамшуулал нэхээд байгаагаас ялгаа юу байна. Тариаланчид ч үйлдвэрлэгч, оёдолчин ч, хэвлэл мэдээллийнхэн ч үйлдвэрлэгч.
Юутай ч тариаланчид өнөөдөр Чингисийн талбайд жагсах нь. Жил бүрий хаврын тариалалтын үеэр улсаас шатахуун, үр бордоо зээлээр авч тариагаа тариад, намартаа зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр улсад зүгээр шахчихаад, дээр нь тонн тутамд нь урамшуулал авдаг тариаланчид үнэхээр тартагтаа тулчихсан  гэдэг нь юу л бол. Өчигдрөөс эхлэн улсад тушаасан тонн бүрийн нь төлөө 70 мянган төгрөгөөр тооцоод тариаланчдад өгч эхэлсэн. Энэ нь энэ жил нийтдээ 20 гаруй тэрбум төгрөг болох юм.  
Харин наана нь цөөн хэдэн хүнд 2016 оны сонгууль, албан тушаал, эрх мэдэл үнэртээд улс төрийн зорилгоор шоу хийж хавар намартаа тариан талбайд гандаж гундаж яваа, тэр ч хэрээрээ өөрийнхөө амьдралыг, улс орныхоо эдийн засагтай авч яваа хэдэн тариаланчдыг золиос  л болгож байгаа юм биш үү.
Ил гараад хашгираад байгаа Пэрэнлэй, Цандэлэг, Содхүү нарын хэдэн хүнд нь бол ХААҮЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөц зэрэг мөнгө идэж болох том албан тушаал харагдаад сууж чадахгүй байгаа. МАН-ынхан эндээс идэж ууж бүр сурсан, зарим нь үүнийхээ төлөө дээлээ нөмөрсөн нь ч бий. Харин  ард нь нууц байгаа МАН-ын олигархиудын нүдэнд бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, засгийн газрын гишүүний суудал харагдаад байж сууж чадахгүй тэмцлийн урам зориг нь бадраад байгаа л даа. Үүний л төлөө тэд тариаланчдыг хатгаад, өдөөд, ятгаад байгаа хэрэг.
Гурил талхны үнийг нэмэх гэсэн хүсэлтэй хүмүүс өнөөдөр нийслэлийн төв талбайд жагсах нь ээ. Жагсах биш жагсаал зохион байгуулах нь гэвэл үнэнд илүүтэй ойр л доо.

0 Сэтгэгдэл
БИТГИЙ ГУЦАА ЧИ ТАРХИА УГААЛГАСАН ШИЗОТОЙ ХУЛГАЙЧ ЧАМД ТЭГЖ САНАГДАА БИЗ ОДООГИЙН ЭНЭ ХУЛГАЙЧ НАРТАЙ АДИЛ РАПС ТАРЬЖ ГАЗАР НУТГАА ҮХҮҮЛЭЭ ЮУ ЯМАР. МАН ГЭДЭГ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ОДОО БАЙРАА ХҮНТЭЙГЭЭ ШАТААЛГАХ НЬ ДУТАЖ ДЭЭ ХАР НОХОЙНУУД ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ХҮҮРНҮҮД
БИТГИЙ ГУЦАА ЧИ ТАРХИА УГААЛГАСАН ШИЗОТОЙ ХУЛГАЙЧ ЧАМД ТЭГЖ САНАГДАА БИЗ ОДООГИЙН ЭНЭ ХУЛГАЙЧ НАРТАЙ АДИЛ РАПС ТАРЬЖ ГАЗАР НУТГАА ҮХҮҮЛЭЭ ЮУ ЯМАР. МАН ГЭДЭГ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ОДОО БАЙРАА ХҮНТЭЙГЭЭ ШАТААЛГАХ НЬ ДУТАЖ ДЭЭ ХАР НОХОЙНУУД ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ХҮҮРНҮҮД
HARIN BUUNA SHDE
óëààí áóóäàéãàà äîòîîääîî òàðüñàí äýýð ãàäààäàä ÿìàð÷ áîðäîîãîîð ÿìàð ÷ ãåíèé ººð÷ëºëòòýé ¿ðýýð òàðüñíûã ìýäýõã¿é ø¿¿ äýý ýíý äýýä÷¿¿ë êàçèíîãîî áîäîîä ñóóæ áàéõã¿é ëóéâàð õèéõýýð èë óëàéðàí äàéðäàã áîëæýý
Тарьсан буудай нь өвөлжиж байгаа бол та бүхэн хог тарьжээ гэж ойлгох хэрэгтэй. Түүнгүйгээр чинь монголчууд болоод байгаа биз дээ.Тэрийг чинь монголчууд идье өлсөж байна гэхгүй байгаа биз дээ. Луйварчид дам дамаа зарах гээд л улайраад орилоод л байгаа шүү дээ.Иймэрхүү шахаа шантаажаар баяжсан хулгайчууд төрд их бий дээ. Мөнгө иднэ гэхээс хурган даргаас өгсүүлээд сэтэртэн мяндагтнууд яасан их улс төржинө вэ? МАН-ын хулгайчуудын нарийн арга даа!
Социализмын үед баахан тариа тарьж газар нутгаа сүйтгэсэн. Тэрхүү тариаг тарина гэж Оросоос баахан зээл авдаг байлаа.Хөдөлмөрийн баатар цол баахан хүнд өгч итгүүлсэн. Түүнийгээ уламжлалт хөгжил гэж ойлгочихоод Атрын гуравдугаар аян гэж баахан хүмүүсээр Монгол орныг сүйтгүүлж байна. Энэ улс өөр бүтээн байгуулалтад орвол манай улс хөгжинө дөө. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад энд тэндэхийн хог сорт тарьж үрэлгэн хандаж байхаар Чанар сайтай бэлэн гурил гаднаас худалдаад авах нь монголд асар ашигтай байгаа шүү дээ.Орос хятадын техникийн хогонд асар их түлш зарцуулж бүтээмж багатай технолиги хэрэглэж байна.Өндөр чадалтай техникээр сайн чанарын шалгарсан сортын тариа тарьдаг Канад мэт улс байна.Элдэв хог сорт тарчихаад Урамшуулал гэж бас юу солиороод байгаа юм бэ? Урагшаа ердөө харахгүй урьдын үеэ гээхгүй юм даа.
БИТГИЙ ГУЦАА ЧИ ТАРХИА УГААЛГАСАН ШИЗОТОЙ ХУЛГАЙЧ ЧАМД ТЭГЖ САНАГДАА БИЗ ОДООГИЙН ЭНЭ ХУЛГАЙЧ НАРТАЙ АДИЛ РАПС ТАРЬЖ ГАЗАР НУТГАА ҮХҮҮЛЭЭ ЮУ ЯМАР. МАН ГЭДЭГ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ОДОО БАЙРАА ХҮНТЭЙГЭЭ ШАТААЛГАХ НЬ ДУТАЖ ДЭЭ ХАР НОХОЙНУУД ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ХҮҮРНҮҮД
БИТГИЙ ГУЦАА ЧИ ТАРХИА УГААЛГАСАН ШИЗОТОЙ ХУЛГАЙЧ ЧАМД ТЭГЖ САНАГДАА БИЗ ОДООГИЙН ЭНЭ ХУЛГАЙЧ НАРТАЙ АДИЛ РАПС ТАРЬЖ ГАЗАР НУТГАА ҮХҮҮЛЭЭ ЮУ ЯМАР. МАН ГЭДЭГ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ОДОО БАЙРАА ХҮНТЭЙГЭЭ ШАТААЛГАХ НЬ ДУТАЖ ДЭЭ ХАР НОХОЙНУУД ХҮНИЙ ҮНЭРГҮЙ ХҮҮРНҮҮД
300 мянган хүн ажиллаа юу 3000 байлгүй дээ хавар намар 2 сар л ажиллаж байж даварцан гарууд ийм үнэтэй буудай авч байхаар оросоос хямд буудай авсан нь дээрш дээ зах зээлийн хуулиар даварцан хэдхэн хүн байгаа шдээ
***** hudal chalichij bai setguulchidee
300 мянган хүн ажиллаа юу 3000 байлгүй дээ хавар намар 2 сар л ажиллаж байж даварцан гарууд ийм үнэтэй буудай авч байхаар оросоос хямд буудай авсан нь дээрш дээ зах зээлийн хуулиар даварцан хэдхэн хүн байгаа шдээ
үүнийг шийдэхэд миний санал ийм байна: Тариаланчид ба гурил үйлдвэрлэгчдэд маш тодорхой хугацаа өг. Уг хугацаанд амжиж хоорондоо өгөлцөж авалцаг. Хугацаа нь дуусмагц УЛС ТАРИАЛАНЧДААС ҮЛДЭГДЭЛ ТАРИАГ НЬ ТЭДНИЙ ЗАРСАН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР АВААД ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТЭДНИЙ АВСАН ХАМГИЙН ДЭЭД ҮНЭЭР НЬ ЗАР. ЗӨРҮҮ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛОГ. ҮҮНИЙ ДАРАА ҮРИЙН НӨӨЦ, ГУРИЛЫН НӨӨЦӨӨ ЗАРЛАДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД ГАДНААС ҮР АВАХ УУ? ГУРИЛ АВАХ? ЭСВЭЛ ГАДАГШАА ГАРГАХ УУ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛНО. ХАМГИЙН ГОЛ НЬ БҮГД ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. Ингэвэл хичнээн тоглолт явагдсан ч гэсэн МОНГОЛД Л ХЭРЭГТЭЙ байна.
үүнийг шийдэхэд миний санал ийм байна: Тариаланчид ба гурил үйлдвэрлэгчдэд маш тодорхой хугацаа өг. Уг хугацаанд амжиж хоорондоо өгөлцөж авалцаг. Хугацаа нь дуусмагц УЛС ТАРИАЛАНЧДААС ТЭДНИЙ ЗАРСАН ХАМГИЙН ДООД ҮНЭЭР АВААД ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТЭДНИЙ АВСАН ХАМГИЙН ДЭЭД ҮНЭЭР НЬ ЗАР. ЗӨРҮҮ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛОГ. ҮҮНИЙ ДАРАА ҮРИЙН НӨӨЦ, ГУРИЛЫН НӨӨЦӨӨ ЗАРЛАДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД ГАДНААС ҮР АВАХ УУ? ГУРИЛ АВАХ? ЭСВЭЛ ГАДАГШАА ГАРГАХ УУ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛНО. ХАМГИЙН ГОЛ НЬ БҮГД ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ. Ингэвэл хичнээн тоглолт явагдсан ч гэсэн МОНГОЛД Л ХЭРЭГТЭЙ байна.
энэ тариаланчид арай даварч байна аа. С.Баярын хийсэн ажил даа ер нь, дээр нь Н.Алтанхуяг гэж нөхрийн тарьсан гай
Арга ядаад ард түмний толгой эргүүлэх ийм сүржин захиалгат зүйлийг бичих хэрэг байсан юм уу.Харин Оросоос буудай оруулж ирсэнээр жинхэн талхны үнэ нэмэгдэнэ шүү дээ.
ТАРИАЛАНЧДЫН ЦУГЛААНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.АРД ТҮМЭН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ ЭРХТЭЙ
ТАРИАЛАНЧДЫН ЦУГЛААНЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.АРД ТҮМЭН ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ ЭРХТЭЙ
Энэ МУШГИН ГУЙВУУЛСАН НИЙТЛЭЛ байна. САЙХАНБИЛЭГ Л ХАМАГ АМЬДРАЛЫГ САМАРЧ байна
Цандэлэг гэгч орой бүр телевизийн бүх сувгаар үндэсний үйлдвэрлэл, тариаланчид гээд гарах боллоо, шоу байсан юм уу, Гурил үйлдвэрлэгчид харин импортоо улаан буудай оруулж ирээд гурил үйлдвэрлэсэн ч гурилын үнэ нэмэх талаар асуудал тавиагүй, буудайны чанар шаардлага хангахгүй бол чанартай гурил гарахгүй биздээ, эцсийн эцэст иргэд чанаргүй гурил иднэ гэсэн үг, Тариалан эрхэлж байгаа компаниуд урамшуулал авна, малчид ноос ноолуурын мөнгө авна, УБ-ын иргэд бид ажил хийгээд татвараа төлөөд эдэнд урамшуулал өгнө гэдэг шударга бус байдал, Тэгвэл УБ-ын айл өрх бүрт тодорхой нөхцөлтэйгөөр хэмжээ заагаад үнэгүй, мах гурил өгөх хэрэгтэй. Нийслэлийн иргэд үнэгүй юм, урамшуулал шаарддаггүй төлөх ёстой бүх төлбөрийг хууль журмын дагуу төлөөд амьдарч байна. Урамшууллаар амьдрах аргаасаа салах хэрэгтэй байна.
Gazar tarialand Perenlei darga shig salbaraa meddeg hun olon shuu,ene humuusiinhee ugiig abahgui,tsandeleg metiin nuhud tarialanchdiin neriig unagahaa bolibol taarna,
Tsandelegiin holboo,tsaana ni chinbat bgaa yumaa,ene 2 hun tarialanchdiin ner bariad yabaa shuu,nuguu holboo ni zub bodlogotoi yabaa yum bilee,ter sodhuu,perenlei nar ni,tur zasag ruugaa dairch baisnaas hoorondoo yariad boldoggui yum bh daa
3 сая хүнд үнэтэй гурил өгөөд 300 мянган хүн цэнгэлийн манлайд жаргах нь дээ
Цандэлэг, Пэрэнлэй, Содхүү, Чинбат. Энэ нэрүүдийг сайн хараарай. Буудай тушаасан гэж хуурамч баримт бүрдүүлэн Тариаланг дэмжих сангийн мөнгөнөөс идсэн нөхөр энэ дунд байж л байх юм. Тэгээд ч нэг их сайн хүмүүс мөн үү??????
Хамгийн их уншсан