Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Донецкт бүх нийтийн цэрэг татлага болно


Украинаас салан тусгаарлахаар байлдаж байгаа Донецкийн бүгд найрамдах улс бүх нийтийн цэрэг татлага эхлүүлж байгаагаа зарласан байна. 10 хоногийн дараа эхлэх цэрэг татлагаар 100 мянган хүнийг цэргийн албанд татна гэж ДБНУ-ын тэргүүн Александр Захарченко хэлснийг РИА “Новости” агентлаг дамжууллаа.
Донецкийн өөрийгөө хамгаалах хүчнийхэн өнгөрсөн хоногт Горловскийн орчим украины армийн нисэх онгоцыг “Точка-У” пуужингаар харваж унагаалаа гэж мэдэгдэж байгаа бол Украины хүчнийхэн өөрийгөө хамгаалах хүчний 180 босогчийг устгасан гэж мэдээлж байна. “Урьдчилсан тооцоогоор хоёрдугаар сарын 1-нд эсрэг талынхан 180 дайчнаа алдсан бол 248 хүн шархадсан” гэж украины залхаан цээрлүүлэх ажиллагааны хэвлэлийн төв Facebook хуудсандаа бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан