Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад шашны нийгэмлэгийн мухар сүсэгтэн хоёр эрийг цаазаллаа


Хятад нэгэн эмэгтэйг зодож амийг нь хөнөөсөн хоёр мухар сүсэгтнийг цаазаар аваачсан байна. Өнгөрсөн оны тавдугаар сард “Бүхнийг чадагч сүм” нийгэмлэгийн таван сүсэгтэн тэдний эгнээнд нэгдэхийг хүсээгүй эмэгтэйг шалны мод, сандлаар зодсоор байгаад амийг нь хөнөөсөн хэрэг гарсан юм. Гэмт хэрэгтнүүдийн мэдүүлснээр бол ингэж зодох нь “гэгээрлийн сайн үйлс” байсан гэнэ. Эмэгтэй нийгэмлэгт нь элсэхгүй гээд тэдэнд утасны дугаараа өгөхийг татгалзсаны нь төлөө тэд бүсгүйг ийн цээрлүүлжээ.
Шүүхээс тэдний хоёрт нь цаазаар авах ял оноосон бол нэгийг нь бүх насаар нь хорих, нөгөө хоёрыг нь 7-10 жилээр хорихоор шийтгэсэн байна.
“Бүхнийг ялагч сүм” нийгэмлэгийг эхнэрээ Христийн шашинд загалмайлсан Хэнань мужийн нэгэн эрэгтэй анх байгуулж хятадын эрх баригч нам-“Улаан луу”-тай тэмцэхийг уриалдаг юм. Ийм ч болохоор энэ нийгэмлэгийг хятадад хориглодог юм байна.

0 Сэтгэгдэл
hytadaas huulah yum zunduu bn....naad zahn huuln sain huuliign manaihan huulbarlah heregtei
Хамгийн их уншсан