Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад шувууны ханиадаар 30 хүн өвчлөөд байна


Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид энэ оны эхээр шувууны ханиад дэлгэрч 30 хүн халдварлаад байна. Шувууны ханиадын H7N9 вирусээр халдварласан Зеян хотын 48 настай эрэгтэй нас баржээ. Өөр бас хэд хэдэн хүн өвчин нь хүндэрч эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.
Хүмүүс амьд шувуутай харьцсанаас өвчин тархаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Иймээс шувууны фермүүдэд үзлэг шинжилгээ хийж Гуандун мужид нэгэн фермийн бүх шувууг устгаж оон нутгийн зах худалдааны төвүүдэд амьд шувуу худалдахыг хоригложээ.
Хоёрдугаар сарын 19-нд тэмдэглэх цагаан сараар  хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсч өөр бусад хот тосгонууд руу ихээр зорчдог болохоор  өвчний тархалт ихсэх вий хэмээн эрх баригчид эмзэглэж байна. Цагаан сараар хятадуудын баярын ширээнд шувууны мах голлодог тул энэ үеэр амьд тахиа маш их гүйлгээтэй болдог байна.
2014 онд хятадад дэлгэрсэн шувууны ханиадын H7N9 вирусын улмаас 120 хүн өвчилж 39 нь нас барсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан