Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нидерландын телевизэд зэвсэгт этгээд дайран оржээ

Нидерландын Хилверсумд гар буугаар зэвсэглэсэн этгээд Үндэсний NOS телевизийн студид дайран орж өөрийг нь эфирт гаргахыг шаардсан байна. Гэсэн ч хамгаалалтын албаныхан түүнийг баривчилснаар энэ явдал хэн нэгнийг бэртээж гэмтээлгүй дуусчээ. Хар костюм өмсч зангиа зүүсэн этгээд оройн 20,00 цагт студид дайрч ороод гар буугаа ардаа барьж студи дотуур нааш цааш хөлхөн шаардлагаа тавьж байхад хамгаалалтын алба, цагдаагийнхан орж барьсан болохоор зэвсэглэсэн этгээд эфирт хараахан харагдаагүй байна. NOS телевиз нэвтрүүлгээ зогсоож, уран бүтээлчдийг аюулгүй газарт гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан