Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

AirAsia-ийн онгоц унахын өмнө ослын дохио өгчээ

 Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Яваны  тэнгист унаж осолдсон, индонезийн агаарын тээврийн AirAsia компанийн Боинг онгоц осолдохынхоо өмнө ослын дохио өгсөн байна гэж хар хайрцгийн нь бичлэгийг судалж байгаа мэргэжилтнүүд хэлжээ. Тэдний хэлснээр бол онгоц хүчтэй доошлон унаж байна гэсэн дохио өгсөн байна гэнэ. Гадаадын хэвлэлүүдийн бичиж байгаагаас үзэхэд ослын дохио “нэлээд хэсэг хугацаагаар” дуугарсан гэнэ. Онгоцны баг энэ үед нөхцөл байдлаас гарч аврах гэж оролдоод энэ амжилтгүй болсон тухай ярьсан байжээ.
Индонезийн агаарын тээврийн Airbus A320 онгоц Сурабая хотоос Сингапурыг чиглэн 162 зорчигчтой нисч яваад радараас гарч сураггүй болсон юм. Онгоцонд байсан 162 хүн бүгд амь алдсан билээ.

0 Сэтгэгдэл
ингээд бодхоор онгоц ч эвгүй унаа шүү
Хамгийн их уншсан