Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парис хот “Fox” телевизийг шүүхэд өгнө


Парис хотын захирагч Энне Хидалго АНУ-ын “Fox” телевизийг шүүхэд өгөх гэж байгаагаа мэдэгджээ. Парист болсон террорист халдлагын үеэр хүн бүхэн айдас түгшүүртэй байхад “Fox” телевиз энэ явдлын талаар мэдээлэхдээ Парисаар зогсохгүй Европын зарим хотод лалын шашинтнуудын хууль бүхэлдээ үйлчилдэг, муслим биш хүн бол орох нь хориотой шахам бүс байдаг гэж мэдээлсэн юм. Үүгээр ч зогсохгүй Парисын аль аль хэсэгт лалын шашинтнууд хяналтаа тогтоож, өөр бусад шашинтнуудыг оруулдаггүй болохыг газрын зургаар үзүүлэхийг оролдсон юм.  “Fox” телевизийн энэ мэдээлэл Парисыг гутаан доромжилсон хэрэг гэж хотын захирагч мэдэгдээд тэдний энэ үгийг буцаахын тулд шүүхэд хандах болно гэж CNN-д ярилцлага өгөхдөө дурдсан байна. Гэвч “Fox” телевизэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг бараг боломжгүй гэж энэ салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь, АНУ-ын 2010 онд баталсан хуулиар тус улсад төвтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг гадаадын аль нэг улсад шүүхэд дуудах боломжийг хаасан ажээ. Мөн “Fox” телевиз Францад үйл ажиллагаа явуулдаггүй учир тус улсын хуулиар авч хэлэлцэх нь ч учир дутагдалтай.

Тэгээд ч нэр төр гутаан доромжилсон гэдэг нь хувь хүн дээр ихэвчлэн яригддаг, байгууллага, хот, улсын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялж гарсан түүх бараг байдаггүй аж. АНУ-ын Чикаго хот, Бразилийн мөн нэг жижиг хот Америкийн хоёр сониныг шүүхэд өгсөн ч шийдвэр нь хэвлэлийнхний талд гарч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан