Ява тэнгист сүйрсэн “AirAsia” компанийн онгоц осолдохынхоо өмнө хэт хурдтайгаар өндрөө авсан нь тогтоогджээ. Нислэгийн багийнхан болон 162 зорчигч нь бүгд амь үрэгдсэн энэ ослын өмнө 8501 нислэгийн онгоц байлдааны онгоцоос ч хурдан буюу минутад 6000 футийн хурдтайгаар өндрөө авсан болохыг Индонезийн Тээврийн яамнаас мэдэгдлээ. Зорчигч тээврийн онгоц минутад 1000-2000 футээр л дээшлэх ёстой байдаг бөгөөд түүнээс дээш хурдаар өндрөө авахад зориулагдаагүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Магадгүй хүний алдаа эсвэл техникийн гэмтэл юм уу цаг агаарын онцгой нөхцөл байдлаас шалтгаалан онгоц ер бусын хурдтайгаар өндрөө авсан байх гэж шинжээчид таамаглаж байна. Тэд онгоцны хар хайрцгийг шинжлээд ямартай ч энэ осол гадны нөлөө, терроризмтой огтхон ч холбоогүй гэдгийг зарласан юм.