Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АК47-г Америкт үйлдвэрлэнэ


Америкийн зэвсэг үйлдвэрлэгч “RWC” хэмээх компани Оросын алдарт АК-47 бууг АНУ-д үйлдвэрлэхээр болжээ. Тус компани Калашниковын бууг үйлдвэрлэгчээс нь импортлон борлуулах эрхтэй байсан боловч ОХУ-ын эсрэг АНУ-ын тавьсан хоригийн улмаас АК-47-г оруулж ирж чадахаа больсон аж.  
Тэр ч бүү хэл АК-47-г үйлдвэрлэгч Оросын “Калашников концерн”-той холбоо тогтоохыг  хүртэл хориглосон байна. Утсаар ярих, захидлаар харилцахыг бүрэн хориглосон учир тус компани хэрэгцээгээ хангахын тулд өөрсдөө Калашниковыг үйлдвэрлэхэд хүрчээ. Дэлхийн хамгийн алдартай галт зэвсэг болох АК47-г 200 жилийн түүхтэй Оросын зэвсгийн үйлдвэрт хийдэг боловч энэ бууг Хятад, Европ, АНУ-д хамгийн ихээр дуурайлган хийдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан