Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нар мэт зүүнд мандаж, баруунд жаргаж буй сонины зах зээл


Цаасан хэвлэл үеэ өнгөрөөж, онлайн хэвлэл рүү хүн бүр хошуурах болсон энэ үед сонинуудын ач холбогдол өдөр ирэх тусам буурсаар байгаа тухай мэдээлэл сүүлийн хэдэн жил яригдсан. Гэвч энэ хандлага зөвхөн барууны өндөр хөгжилтэй орнуудад л ажиглагдаж байгаагаас биш дорно дахины орнуудад харин ч сонины эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйг хамгийн сүүлд хийсэн нэгэн судалгаа харуулжээ. Сонины зах зээл яг л нар шиг зүүнд мандаад, баруунд жаргаж буйг 70 оронд явуулсан уг судалгааны тоо баримт харуулж байгаа юм.  Тухайлбал, Америкт сонины хэвлэлтийн тоо 2008 оноос хойш 15 хувиар буурч, 41 саяд хүрсний зэрэгцээ зар сурталчилгааны орлого нь ч  42 хувиар багасчээ. Европт ч сонины хэвлэлтийн тоо, зар сурталчилгааны орлого буурсан дүнтэй байгаа. Гэтэл Азид эсрэгээр сонины хэвлэгдэх хувь хэмжээ 10 хувиар өссөн байна. Хятадад гэхэд өдөр тутмын хэвлэлүүд 114,5 сая хувиар хэвлэгддэг болсноор Энэтхэгийг гүйцэж түрүүлэн, сонины хамгийн том зах зээл болоод байна. Харин дэлхий нийтийн үзүүлэлтийг авч үзвэл сонины эрэлт ерөнхийдөө агшиж байгаа бөгөөд 2008 онд өдөр тутам 537 сая хувь сонин хэвлэгддэг байсан бол 2012 онд 530 сая болж буурчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан