Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын таван иргэн Францад халдлага үйлдэх гэж байжээ

Оросын таван иргэн Францад ойрын халдлага үйлдэхээр бэлтгэж байсныг цагдаагийнхан саатууллаа хэмээн телевизийн TF-1  суваг мэдээлжээ. Саатуулагдаад байгаа иргэд шашны алан хядагч бүлэглэлтэй холбоогүй бололтой гэж Монпелье хотын Эрүүгийн цагдаагийн газрын дарга Жиль Сулие тэмдэглэсэн байна.

Харин тэд чеченийн бүлэглэлтэй холбоотой, тийм ч учраас ийм халдлагад бэлтгэж байсан гэж хэвлэлүүд бичиж байна. Францын өмнөд нутагт халдлага үйлдэх гэж байна хэмээн сэжиглэж  оросын нэгэн иргэнийг саатуулан нэгжихэд их хүчтэй тэсрэх бодис илэрсэн юм.

Оросын таван иргэн ийн зэвсэгт халдлагад бэлтгэж байсны нь төлөө францын цагдаа нар саатуулсныг ОХУ-ын Гадаад хэргийн яам батлаад тэдний нэг Зелимхан Исмаиловыг энэ хэрэгт голлон буруутгаж байгаа гэжээ. Саатуулсан иргэдийг одоо Безье хотод хорин байцааж эхлээд байна. Энэ таван хүний нэг нь австрийн иргэн хэмэн зарим хэвлэл бичиж байгаа ч үүнийг нотлоогүй байна.

0 Сэтгэгдэл
Америкуу өөрсдөө хийгээд хэнийг ч хамаагүй барьж хориод тамлаад хэрэг хүлээлгэдэг шүү
Ер нь тэдгээр элдэв халдлага дайралтуудыг Орос агаа нар далдуур үйлдүүлээд байгаа юм биш үү
Америкуу өөрсдөө хийгээд хэнийг ч хамаагүй барьж хориод тамлаад хэрэг хүлээлгэдэг шүү
Хамгийн их уншсан