Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Офицер байсан нэгэн: “Украины зарим дайчид зэвсгээ архиар сольчихдог”

Оросын “Комсомольская правда” сонинд нийтэлсэн дараах ярилцлагад украины армийн офицер байсан гэнэ л гэснээс биш овгийг нь дурдаагүй, зургийг нь нийтлээгүй болохоор үнэмшихэд бэрх. Оросууд украинчуудыг муулах гэхдээ зохиосон байхыг үгүйсгэхгүй гэдгийг анхаарна уу.

Владимир гэж нэрлэсэн залуу хэрхэн цэрэгт татагдсан, яаж офицер болсон, украины арми ямар болохыг ингэж ярьсан байна.
-Намайг цэрэгт татахаар шууд л дөрвөн хүн гэрт ирсэн. Цэрэгт татагдахгүй гэвэл 1000 доллар өг, үгүй бол одоо бидэнтэй яв гэсэн. Ингээд л гурван цагийн дараа гэхэд би цэрэг болчихсон байлаа. Зүгээр ч үгүй нэгэн цагт офицерын курст сурсан болохоор офицер болсон.

-1000 долларын хахууль өгсөн хүн цэрэгт татагдахгүй байж болно гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Ингээд цэргээс үлдэж байгаа хүн байна. Мөнгөгүй, ажилгүй, орон гэргүй хүмүүс л цэрэгт ирж байна шүү дээ. Украины армийн 90 хувь нь ийм хүмүүс. Ер нь бол хүмүүс яаж энэ дайны хөлөөс хол байх вэ л гэж бодож байгаа.

-Тэгээд чи хэдий хугацаагаар алба хаав даа?

-Ердөө нэг л сар. Бусад хугацаанд нь эрүүл мэндийн байдлаас болоод цэргийн эмнэлэгт хэвтсэн. Сургалтын полигонд их хэцүү байснаас борлоод уушиг муудсан юм. Байлдаанд бол оролцоогүй.

-Украины армийн даргалах бүрэлдэхүүн нь.......?

-Бараг л байхгүй. Яахав байлдаанд оролцож байсан хүмүүс бий л дээ. Энэ бол арми биш. Ерөнхийдөө л сайн дурынхнаас бүрдэж байгаа хэсэг. Сайн дурынхан байхгүй байсансан бол эд долоо хоногийн дотор нь оргож зугтаад алга болно. Тэд нь гэртээ хэвтэж байснаас байлдаж байсан нь дээр гэж боддог улс. Дээр нь өөр нэг нөлөөлж байгаа зүйл нь гэртээ байхдаа хэзээ ч авч байгаагүй хэмжээний  цалин авна.

-Цалин хэдий байхав?

-Янз бүр дээ. Байлдааны талбар дахь жирийн цэрэг 5-6 мянган гривен. Очихдоо энэ мөнгөний талыг авна.

-Цалингаа хугацаанд нь өгөх үү?

-Өгнө. Манай салаанд гэхэд л яг цагт нь өгдөг байсан. Ер нь хоцорч байгаагүй шүү.

-Офицерууд хэдий авах вэ?

-Миний цалин 4 мянган гривен байсан. Байлдааны бүсэд бол хоёр дахин өндөр, 8 мянган гривен байдаг гэсэн.

-Өөр ямар нэгэн хөнгөлөлт, хангамж, хувцас, хоол ?

-Батлан хамгаалдах яамнаас ийм зүйл байхгүй дээ. Армийн 90 хувийг сайн дурынхан л хангадаг юм.

-Цэрэгт татагдаж байгаа залуусын олонхи нь зэвсэг эзэмшиж чаддаггүй гэсэн?

-Яг үнэнийг хэлэхэд байлдааны бүсэд байгаа цэрэг дайчдын тал хувь нь урьд нь зэвсэг барьж үзээгүй хүмүүс шүү дээ. Энэ бол үнэн.

-Тэд үнэхээр өөрийн итгэл үнэмшлээр байлдахаар очиж байна гэж үү?

-Миний бодлоор бол сайндаа л 30 хувь нь. Тэд нь ихэвчлэн баруун украинаас ирсэн хүмүүс байдаг. Дорнод украиныхныг болохоор шоронгоор далайлгаж байж л авчирдаг.

-Цэрэгт татагдагсад, сайн дурынхны харилцаа ямар  байна? Зодолдох уу?


-Зүгээр ч нэг зодоон цохионоор дуусахгүй, согтуу үедээ нэг нэгнээ буудах нь энүүхэнд.

-Архидах уу?

-Байнга. Байлдагчид, офицерууд гээд л.....Цалин авна, мөнгө байна, юунд зарцуулах юм. Ойролцоо суурин ороод л архи тамхи авчирна....

-Хулгай...?


-Зэвсгээ үүрээд л явна, заримдаа худалдчихсан байна. Зарим нь гайгүй.

-Дайчдын нас нь ямар  байхав?


-Янз бүр. 50-тай ч бий, манай салаанд бүр 62 настай хүн байсан. Ирж байгаа хүмүүсийн гуравны нэг нь гэхэд л багцаагаар 60 хүртэлх насныхан байсан.

-Гадаадаас ирсэн цэргийнхэнтэй таарч байв уу?
-Үгүй. Тийм хүмүүс байдаг гэсэн ч би таараагүй. Польшоос ирсэн салаа байдаг гэсэн. Хаана байдгийг нь мэдэхгүй.

-Украины армийнхан энгийн хүмүүсийг хядаж байна гэдгээ мэддэг болов уу?

-Энэ маш сонирхолтой асуулт байна. Тэд буудаж л байгаа болохоос биш хаашаа буудаж байгаагаа мэдэхгүй, харах ч үгүй. Тэдэнд буудаад бай л гэсэн, тэгээд л буудаж байгаа нь тэр. Байг нь хэлэхгүй, зөвхөн солбилцлыг нь хэлнэ. Тэгэхээр тэд өөрсдийнхөө хийж байгаа ажлын үр дүнг мэдэхгүй.

0 Сэтгэгдэл
Хүн тоож,нохой шинших юм алга.Урайн ч бай хэн ч бай 15 минутийн хичээлийн дараа л буудаж чаддаг болно,тэгээд путины духанд с.м зооно.
Ёстой нэг оросын коммунист суртал нэтрүүлэг байна даа, хөөрхий. Ком Правдаг ингэж зохиож бичихгүй бол ална гэж Путин дарамталсан юм байх даа.
Хамгийн их уншсан