2006-2014 онд Хятад улсад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 4 тэрбум 730 сая тонноор багасчээ.
Хятадын цахилгаан эрчим хүчний аж ахуйн нэгжүүдийн холбоо болон Америкийн хүрээлэн буй орчныг хамгаалах нийгэмлэгээс хамтран хийсэн судалгааны үр дүнг өчигдөр тайлагнасан юм. 2013 оны эцсийн байдлаар Хятадын цахилгаан реакторын цахилгаан гаргах ерөнхий хүчин чадал болон гаргасан цахилгааны нийт хэмжээ нь тус тус 1 тэрбум 258 сая киловатт цаг болон 537 сая киловатт цагт хүрсэн нь 2012 оны мөн үеийнхээс 9.67 хувиар нэмэгджээ. Харин цахилгаан станцын утаа тоос, нүүрстөрөгчийн давхар исэл, азотын исэл зэргийн ялгарууралт 2010 оныхоос тус тус 11.25 хувь, 15.77 хувь болон 12.21 хувиар багассан үзүүлэлттэй байна.