Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
ТАКАШИМА ХАЯАЖИМЭ: Дараагийн цагт хэн байх чинь энэ цаг хугацаанаас л хамаарна

Японы “Тэндоү” төвийн хувилгаан багш Такашима Хаяажимэ “Энгийн амьдрал ба гэгээн бүхний эхлэл” лекцээ уншихаар Монголд ирсэн үеэр нь түүнтэй уулзаж ярилцлаа.

-Энэхүү лекцээ яагаад Мон­голд уншихаар болов. Монголыг онцлон сонгосны учир?
-Монгол орон бол байгалийн баялаг ихтэй сайхан орон. Ийм орны хүмүүст хэр­хэн аз жаргалтай амьдрах талаар өдий хүртэл өөрийнхөө мэ­дэж хуримтлуулсан зүйлээсээ хуваалцахаар ирээд байна. Аз жаргалтай амьдрахын гол утга бол өвөг дээдсээ хайр­лан хамгаалах, тэдний бүтээсэн зүйлийг хүнлэг ёсоор дараагийн үедээ өвлүүлэн үлдээхийг л хэлж байгаа юм. Япон бол хөгжсөн орон гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ хөгжил гэж юуг хэлдгийг хүн бүр бодох хэрэгтэй. Япон хөгжиж байгаа хэдий ч үүнийхээ хэрээр олон зүйлээ алдаж байна. Монгол ч мөн адил материаллаг хөгжлийн төлөө явж байна. Энэ нь буруу. Тиймээс бид өөрсдийнхөө туршлага дээр тулгуурлан оюунлаг байдлаа битгий алдаарай гэдгийг л лекцээрээ дамжуулж ойлгуулахаар зорьж ирсэн.

-“Тэндоү” төвийн зорилго нь юу юм бэ?
-Тэндоү төвийн эрхэм зорилго бол “Хүн төрөлхтний эрхэм ёс суртахууныг хэвийн хэмжээнд авч явах, хүн байх арга ухааныг заах, энх тунх дайн дажингүй, аз жаргалтай, эв нэгдэлтэй, хүнлэг байлгах” юм. Манай төв дэлхийн олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрхэн хүнлэг байх талаар улс орны өөрсдийнх нь хэв маягт тааруулаад сурталчилж, зааж сургадаг.

-Таныг их хувилгаан гэж сонсч байсан. Нууц биш бол энэ талаараа яриач?
-Хүн төрөлхтөн үндэст­нээрээ л хуваагдаж бай­гаа болохоос бүгд л биемахбодитой хүн. Би дэлхийн бүх хүн төрөлхтнийг хамаатан саднаа гэж ойлгодог. Гэхдээ тэд өөр өөрсдийн бурхан шашин шүтдэг. Манай “Тэндоү” төв “Үнсэн самбар” гээд ёслол үйлддэг. Энэ нь “Үнсэн самбар” дээр бурхан юу гэж байгаа нь гардаг. 40 жилийн турш үйлдэж ирсэн тэрхүү ёслолын үеэр “Үнсэн самбар” дээр миний нэр гарсан. Тэгээд л их хувилгаан гэдэг цолтой болсон. Нэг ёсондоо бурханаас авсан цол гэж ойлгож болно. “Тэндоү”  төвийн бас нэг гайхалтай ёслол бол “Мэлмий нээх ёслол” гээд хүн амьдралдаа ганцхан удаа оролцдог ёслол байдаг. Би олон жилийн хөдөлмөрөөр олон хүний мэлмийг нээсэн. Үүнийхээ буянаар л энэхүү эрхэм хүндтэй цолыг авсан даа.

-Таныг анх гэгээрэх үйлсэд ороход нөлөөлсөн хүчин зүйл?
-Хүн бүхэн л аз жаргалтай амьдрал хүсдэг. Би ч гэсэн. Гэхдээ ганцаараа жаргалтай байх нь чухал биш. Би яавал бусдыг ч гэсэн аз жаргалтай байлгах вэ гэдэг л надад чухал байсан. Хүн энэ хорвоо дээр ирчихээд ганцаараа амиа бодоод байх нь утгагүй гэдгийг ойлгосон учраас бусдад аз жаргал өгөхөөр өөрийгөө гэгээрүүлж эхэлсэн дээ.

-Та манай орны хөгж­лийг гаднаас нь харахад материаллаг хөгжил болон залуусын оюуны соёл ямар төвшинд байна?
-Монгол орны хувьд их хөгжиж байгаа орон. Бид цагаан хоолтой. Цагаан хоолны газруудаар ороход ямар ч гоё хоол байдаг юм. Тэгээд бас гаднаас нь харахад бол өндөр өндөр барилгуудтай хөгжиж байгаа орнуудын л нэг. Гэхдээ Япон шиг хөгжлөө гээд хүнлэг ёс суртахуунаа л гээхгүй байх нь чухал. Одоо бид амар тайван амьдарч байгаа хэдий ч маргааш нөгөөдөр дайн болохгүй гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Гэтэл монголчууд идэж уухаа, өмсч зүүхээ ч гадаадаас авдаг. Дайн болвол энэ бүгд байхгүй болно. Тийм уч­раас өөрсдийнхөө гараар энэ бүхнээ бүтээж амьдрах хэрэгтэй.

-Таны хамгийн хэлэх дуртай үг юу вэ?
-“Баярлалаа” гэдэг үгийг хэлэх дуртай. Аливаа зүйлд талархах дуртай. Өглөө босоод алхам тутамдаа талархах хэрэгтэй. Тэгж чадах юм бол хүний сэтгэл санаа эрүүлждэг. Тэр ерөөлөөрөө ажил үйлс нь бүтэж байдаг.

-Хүний амьдралыг 24 цаг гэж үзэх юм бол таны цаг хэд болж байгаа бол?
-Цаг хэдэн цагаас эхлэх вэ?

-Нэг цагаас эхлэвэл...?
-Миний амьдрал бол “Тэндоү” л доо. Тэгээд “Тэн­доү”-гоор ярих юм бол миний цаг дуусч байгаа. Ер нь энэ цаг хугацаа дууссан ч гэсэн дахиад нэг цаг ирнэ. Дараагийн цагт хэн байх чинь энэ цаг хугацаанаас л хамаарна даа.

-Монголын тухай бодохдоо юуг хамгийн түрүүнд санах вэ?
-Монгол орны байгалийн үзэсгэлэнг хамгийн түрүүнд бодно. Хамгийн их таалагдсан зүйл бол намайг хөдөө очиход хүмүүс нь бүгд л нэг төрлийн зүйл идэж ууж байсан. Хүн төрөлхтөн яадаг вэ гэхээр мөнгөтэй мөнгөгүйгээсээ хамаараад идэж уух нь хүртэл ондоо. Харин монголчуудын хувьд нэг төрлийн л хоолыг бүх хүн хамтдаа суугаад аз жаргалтайгаар идэж байгаа нь таалагдсан. Гэхдээ Монголын зам энхэл доголтой байсан. Би явж байхдаа дээд хүмүүс нь ч гэсэн энэ замаар явдаг байх даа гэж бодсон. Замаа засчихвал их сайхан болох байх аа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан