Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Чеченьд болсон эсэргүүцлийн цуглаанд сая гаруй хүн оролцлоо
Лалын гэгээнтэн Мохаммедийг шоглон зурсныг эсэргүүцсэн лалын шашинтнуудын цуглаан Чеченьд өнгөрсөн даваа гарагт болж нэг сая гаруй хүн оролцсон байна. Харгис үйлдлийн төрөл бүрийн хэлбэрийг шүмжилж тус бүгд найрамдах улсын шашны байгууллагуудаас зохион байгуулсан энэ цуглаанд 500 мянга орчим хүн оролцоно гэж байсан ч цаг дээрээ нэг сая болж Грозный хотын гудамжаар ахмадуудаа дагасг лалын шашинтнууд жагсан явсан байна. Жагсагчид гартаа “Манай гэгээнтэн Мохамедоос савраа тат”, “Лалын шашин бол сайн санаа, эвлэрлийн шашин”, “Гэгээнтний шог зураг байх ёсгүй” гэсэн уриа барьж явжээ.
Жагсаалд тус бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыровыг ирэхэд цугларсан олон “Аллах акбар” хэмээн хашгиралдаж угтсан байна. Кадыров энд “Лалын шашин бол сайн санаа, эвлэрэлийн шашин. Лалын шашин бидэнп хэрхэн энхтайвнаар, эвлэрч амьдрах, төрөл бүрийн шашинт хүмүүс манай оронд хэрхэн зэрэгцэн оршиж амьдрахыг сургадаг. Бид энэ л зарчмыг баримталдаг. Орост шүтлэгтнүүдийг шашнаа шүтэхэд нь бүхий л нөхцөл болоцоогоор хангадаг. Манай оронд хэдэн мянган сүм хийд, дээд сургууль бий. Бид энхтайван, соёл, шашныг харилцан хүндэтгэдэг. Бид эх болсон Орос орондоо тогтвортой байдлын төлөө байна. Аллах акбар” гэж хэлжээ.
Энэ цуглаан болсонтой холбогдуулан Чеченьд даваа гарагийг амралтын өдөр болгож дэлгүүр худалдаа, хүүхдийн цэцэрлэг амран нийтийн тээвэр ажиллаагүй байна.
Грозныйд болсон энэ цуглаанд зөвхөн нутгийн иргэд төдийгүй Оросын өнцөг булан бүрээс лалын шашинтнууд ирж оролцжээ. Оросын өөр бусад хотуудад ч гэсэн лалын шашинтнууд гэгээн Мохаммедийг шоглон зурсныг эсэргүүцэн жагсаалууд болж байна.

0 Сэтгэгдэл