Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Б.Бямбаад холбогдох хэргийг маргааш дахин шүүнэ

Прокуророос буруутгасан үндэслэл
Б.Бямбаа Хөдөө, аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр 2010-2012 он хүртэл хугацаанд баригдсан гурван давхар дутуу гүйцэтгэлтэй 334.924.491 төгрөгийн үнэ бүхий барилгыг өөрийн удирдлагад ажиллаж байсан дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гэрээ материал бүрдүүлж, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэсэн. Ингэхдээ, сургуулийн санхүүгээс
• “Химон констракш”-ны дансаар хоёр удаагийн үйлдлээр 62 сая төгрөг
• “Ариун ар” компанийн дансаар хоёр удаагийн үйлдлээр 341 сая төгрөг
• Бусад байдлаар мөн хоёр удаагийн үйлдлээр 400 сая төгрөгийг тус тус гаргуулан авсан

• Нийт 803 сая төгрөгийг сургуулийн санхүүгээс гаргуулан авч, өөрийн хөрөнгөөр бариулсан, дутуу гүйцэтгэлтэй барилгаа Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр 2012 оны арванхоёрдугаар сард сургуулийн хөрөнгөнд бүртгүүлж тус сургуульд онц их хэмжээний буюу 808 сая төгрөгийн хохирол учруулсан, сургуулийн хөрөнгийг завшсан.

• Мөн 2012 оны долдугаар сарын 10-ны өдөр Монгол Гэр хөгжүүлэх үндэсний төвийн тэргүүн Л.Ганбаатартай 78.3 сая төгрөгийн үнэ бүхий 10 ханатай хүндэтгэлийн гэрийг 108 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, сургуульд хохирол учруулсан зэрэгт буруутгагдаж байгаа юм.

Б.Бямбаа нарт холбогдох дээрх хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх  өнгөрсөн оны зургадугаар сард хянан хэлэлцэж, “…Б.Бямбаа, Д.Янжмаа, Ц.Амарсайхан нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь хавтаст хэргийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлон тогтоогдохгүй байх тул “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бямбаа, Д.Янжмаа, Ц.Амарсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тэдгээрийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж” шүүх бүрэлдэхүүн үзсэн юм. Гэвч Улсын яллагч О.Гэрэл давж заалдах шатанд эсэргүүцэл гаргаж хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хянуулснаар тус шүүхийн магадлалд “Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн 2014 оны зургадугаар сарын 30-ны өдрийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Бямбаа, Д.Янжмаа, Ц.Амарсайхан, Б.Болдбаатар нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраар дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасугай” гэж дурдсан. Ингэснээр Б.Бямбаа нарт холбогдох анхан шатны шүүх хурал маргааш болохоор дахин товлогдсон аж. Өмнөх шүүх хурлын хэлэлцүүлгийн үеэр Б.Бямбаа “Энэ хэрэг анхнаасаа миний эсрэг байсан. Анх намайг захирал болох үед ХААИС нь гадаадын 10 улсын сургуультай харилцаатай, мянга гаруй оюутантай байсныг би 10 мянган оюутантай гадаадын олон оронтой харьцаатай болгосон. Манай сургуулийн оюутнууд хоёр жил Монголдоо сурч үлдсэн хоёр жил нь гадаад улсад суралцаж, хос дипломтой төгсөх боломжтой болсон. Ингээд оюутнууд гадаадад суралцахад хэл судлалын төвтэй болох хэрэгцээтэй болсон. Тиймээс дээрх барилгыг барьсан. Би хувиараа бариагүй” гэж мэдүүлж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан