Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингисийн онгоныг олоход ойрхон байна гэв

Их Монгол Улсын удирдагч 1227 онд 72 насандаа гэнэтийн өвчний улмаас таалал төгссөний дараа түүнийг хаана оршуулсан нь өнөө болтол тодорхойгүй байгаа билээ. Харин  сайн дурын археологичдийн тусламжтайгаар Монголын анхны эзэн хааны онгоныг олоход тун ойрхон байна гэж эрдэмтэд үзэж байна.

Чингис хааныг оршуулсан байх магадлалтай газар нутгийн хиймэл дагуулын 84 мянган зураг дотроос 10 мянга гаруй сайн дурынхан археологийн ач холбогдол бүхий газруудыг тодорхойлсон байна.

“Public Library of Science One” сэтгүүлд гарсан нийтлэлээс үзвэл, Чингис хааны бунхан байх боломжтой археологийн 55 газрыг эрдэмтэд тодорхойлсон байна.

АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургууль дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Калифорни хүрээлэнгийн төслийн тэргүүн, судлаач доктор Алберт Ю-Мин Ли, "Чингис хааны бунхныг олоход энэ ажил их тус болсон" гэж мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
BITGII OLDOOSOI.ODOO UVUG DEEDSINHEE ALTAN SHARILIG UHAJ IDEH DUTAA YU
Мэдээгээ шалгаж байж оруулаач дээ. Чингис хаан 65 насалсан.
Iim balai tsag ued olj maltaj iu hiihev turni hurtel Zoosnii nuheer shagalzaj bhad hoich yedee uldeevel taarn
olloo gehed yu boldog yum bol doo
obgodiig taiban bailga.
Хамгийн их уншсан