Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Испанийн хаан Хуан Карлос бутач хүүхэдтэй эсэхийг тогтооно


Өнгөрсөн зун хаан ширээгээ хүүдээ шилжүүлэн өгсөн Испанийн хаан асан Хуан Карлос бутач хүүхэдтэй эсэхийг шүүхээс тогтоохоор болжээ. Бельгийн иргэн Ингрид Сартиау хэмээх эмэгтэй 1960-аад оны үед Хуан Карлостой хайр сэтгэлийн холбоотой байх үед төрсөн гэх эмэгтэйг хааны охин мөн эсэхийг шүүх тогтоох юм байна. Тэр үед Хуан Карлос хаан ширээ залгамжлах хунтайж байсан бөгөөд аль хэдийнэ гэр бүлтэй болсон байжээ.

Хуан Карлос хаан ширээгээ залгамжлуулан өгснөөр хууль шүүхийн байгууллагаар үл шалгуулах дархан эрх нь үгүй болсон юм. 39 жил хаан ширээнд суусан, 77 настай Хуан Карлос эцэг тогтоох шинжилгээнд орсны дараа шүүх хуралд орох ёстой ажээ. Экс хааны бутач хүүхдийн тухай шуугиан ганц үүгээр дуусахгүй. 1956 онд Барселонд төрсөн Альберто Сола хэмээх эрэгтэй өөрийгөө Хуан Карлосын хүү гэдэг. Гэвч түүнийг хүү нь мөн эсэхийг шүүхээс авч хэлэлцэхээс татгалзжээ. Тэрээр гэр бүлийн асуудлаас гадна ёс суртахууны асуудал хөндсөн цөөнгүй хэрэгт холбогдож байсан юм. Испани улс санхүүгийн хүнд хямралд орчихоод байх үед хаан Африкаар үнэтэй аялал хийж зугаацаж явахдаа заан авласан зураг олон нийтэд тарж, ихээхэн шуугиан тарьсан удаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан