Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

914 метр хад руу нүцгэн гараараа авирчээ


АНУ-ын хоёр уулчин Ёсемит үндэсний парк дахь Эль Капитан хэмээх 914 метр өндөр хадан хясаа руу ямар ч авирах хэрэгсэлгүй, нүцгэн гараараа авирч гарчээ. Кевин Жоржесон, Томми Калдвелл хэмээх хоёр залуугийн энэ эрсдэлтэй авиралт өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн бөгөөд өчигдөр тэд зорьсондоо хүрчээ. Хамгаалалтын олсноос өөр хэрэгсэлгүй тэд хаднаас уяж бэхэлсэн майхандаа өдөрт нь орж унтаж амарч, заримдаа гарын шархаа эдгээдэг байсан бөгөөд шөнийн цагаар дээш авирсаар бараг нэг километр шахам үргэлжлэх хадны оргилд гарсан байна.
Хадны тэгш бус гадаргуу, завсар, ирмэг зэргээр дамжин, зөвхөн гар хөлөө ажиллуулсаар тэд энэ бүхнийг давж гарчээ. 18 хоног үргэлжилсэн хүнд хэцүү хөдөлмөрийнхөө эцэст хадны оргил дээр гарсан авирагч Кевин Твиттер хуудсандаа “Энэ бол ялан дийлэх гэсэн оролдлого байгаагүй. Харин мөрөөдлөө таниж мэдэх гэсэн хичээл зүтгэл байлаа” хэмээн бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан