Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөрмонголын малчид Бээжинд жагслаа


Өвөрмонголын Дүрвэд, Сөнөд аймгаас 50 орчим малчин Бээжингийн зүг эсэргүүцлийн жагсаал хийхээр иржээ. Тэд Зүрэхийн цэргийн сургуулийн бааз малчдын эртнээс малаа хариулж ирсэн бэлчээр нутгийг хууль бусаар эзэлж, малчид орон нутгаасаа нүүхэд хүрээд байгааг эсэргүүцэн ийм хөдөлгөөн зохион байгуулж. Эсэргүүцлийн хөдөлгөөний зохион байгуулагч Давшилтыг орон нутгийн цагдаагийн газраас байцааж,  цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлж­лүүлбэл хатуу шийтгэнэ хэмээн сүрдүүлсэн байна. Эрх баригчид түүний Бээжинд нэвтрэх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй харилцах эрхийг хаасан тухай Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвөөс мэдээлжээ. Жагсаалд оролцогч малчид, тэр дунд монгол хувцсаа өмссөн настай эмэгтэйчүүд монгол, хятадаар бичсэн өргөдөлдөө хариу өгөхийг Бээжин дэх эрх баригчдаас шаарджээ.

Тэдний шаардлагад малын бэлчээрийг цэргийн болон орон нутгийн засаг захиргааны зориулалтаар ашиглахыг хориглох, Зүрэ­хийн цэргийн баазад олгосон газрын зөвшөөрлийн мөрөөр шалгах, Монгол малчдыг эртнээс нутаглаж ирсэн газар орноос нь хүчээр нүүлгэн шилжүүлж байгааг зогсоох, хөдөөгийн малчдын үндсэн эрхийг зөрчихгүй байх нөхцөл бололцоог хангах зэрэг зүйл багтжээ. 15 жил шоронд хориг­­доод суллагдсан Өвөр­­монголын улс төрийн хоригдол Хадаа ч бас Хятадын эрх баригчдад хандан монгол малчдын хууль ёсны эрхийг хамгаалахыг шаардсан мэдэгдэл илгээж. Зүрэх цэргийн сургуулийн бааз нь Дүрвэд, Шилийн гол аймгийн газар нутагт 1066 километр квадрат талбайтайгаар байгуулагдсан байна. Бааз барьснаар тэнд өмнө нь нутаглаж байсан 708 айлын 2900 гаруй хүн орон нутгаасаа хүчээр нүүхэд хүрчээ.

0 Сэтгэгдэл
Yaaj ene muu hujaa nariig eh nutgaasaa hooh we heden myngaara bgashude MGL-d.Tgl hun amitan zodood ohiduudig ni mongoor shaagaal.Shildeg sanaal heregtei bna.
Бид чадахгүй,чадалгүй байхад өвөрлөгчид бүр дор доо зайлуул.Их сонголт ийм юманд хүргэдэг.Хаад ноёдын балаг одоо ч бас байнадаа.
Танил Шилиийн голын хүн яг энэ талаар ярьж байсан санаанд орж ирлээ.Түүнийхээр Хужаа нар Монгол улсын хил рүү дөхүүлж,мөн Өмнөд монголын бараг зүрхэнд цэргийн бааз болон хээрийн сургуулийн бааз барьсанд Өмнөд монголчууд ихэд болгоомжилж байгаа гэж.Манай дээр суух аваргууд энэ талаар юм боддог юм болов уу!? Эсвэл яаж юм шомбодчих вэ гэж,юу нь улс эх орон гэж.Лав тэд эх оронгүй юм шиг харагддаг юм.
Бид чадахгүй,чадалгүй байхад өвөрлөгчид бүр дор доо зайлуул.Их сонголт ийм юманд хүргэдэг.Хаад ноёдын балаг одоо ч бас байнадаа.
ХЯТАД ЦЭРГИИН ХҮЧЭЭ ЗУЗААТГААЛ ХАРИН МАНАИ ТОМЧУУЛ ДОТООДЫН ЦЭРГЭЭ ТАТАН БУУЛГААЛ !!!!!!!!!!!! ЯАГААД ???????????????
Manai undes negtei ahan duusiig maani hyataduud denduu olon jil deerelhelee ta bugd eh nutgiinhaa toloo temtsej bna ene bol zov shuu naad gazar nutag deer chini mongol undestnuud heden myangan jileer malaa mallaad amdarch bsan ar mongolchuud bid atomiin bombogtei bolood hyataduudiig ailgah tsag irne ee ter bolyol tevcheeree ah duus mini
оросууд украиныг хятадууд өвөр монголыг нөгөө орсыг дэмжээд байлдах гээд байсан хөөрүү монгол залуучууд явж элэг нэгтнээ хамгаалах юм биш үү.
БАЯРЦОГТ ЗОРИГТ ДАН Т Т Т УСГЭЭР ТОГССОН МОН МУДН ГЫН ТОЛГОЙЛОГЧ ХЭНЧ БИЛЭЭ ТЭДНЭЭС ХАРИН ГУЙВАЛ НААД НУТГЫГ НЬ ХУРДАН ЧОЛООЛЖ ОГНО Л ДОО!!! БЭЭЖИН БИШ УБ ААС ГУЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ!!! ЭЛЭНЦ ХУЛАНЦ НЬ ХЯТАДАД ДАГААР ОРНО ГЭСЭЭР ОРСОН ОДОО САЙХАН АЗ ЖАРГАЛТАЙ САЙН САЙН НАЙЗ НАРТАЙГАА АМЬДАРДАГ ГЭЭ БИЗ ДЭЭ!!!!
хэзээ нэгэн цагт их монгол минь эргэн нэгдэх цаг ирнээ тэсэж үлдэх л хэрэгтэй давших биш зөвхөн тэсэж гарах хэрэгтэй үе байдаг л юм бидний молнголчууд одоо тэсэж гараад нэгдэж нийлээд дэлхийн чихийг дэлдийлгэх өдөр ирнээ
өвөрлөгчтэи нөхөрлөвөл өөдвөхгүин шинж гэж энэ дээ
ӨВӨРМОНГОЛД ЦЭРГИЙН БААЗ БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БОЛ??? БИЧИГ БАРИМТГҮЙ, БИЗНЕСМЭН 2 ХЯТАД БГД-Н ИРГЭНД АЛАГДСАН Ч ГЭХ ШИГ. ЗОРИУД ӨДӨӨН ХАТГААД БАЙГАА Ч ЮМ ШИГ. МОНГОЛ ЦАГДАА ХӨГИЙН ЗҮЙЛЭЭР Л ХӨӨЦӨЛДӨХӨӨС ӨӨР АЖИЛ МЭДДЭГГҮЙ Ч ЮМ ШИГ. АРАЙ Ч ДЭЭ
temtseerei zow zow
Тэмцээд байгаарай. Бид чадах,ядахаараа дэмжинэ
umxii xujaa nariig alax umsan..
usersen tsus tasarsan ys bolson tedniig mine burhan urshuug
Хамгийн их уншсан