Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Буянт-Ухаа-2” хороололд нэг өрөө байр нэг ширхэг ч байхгүй


Нэг жилийн өмнө “Буянт-Ухаа-1” хороолол ашиглалтад орж байлаа. Зорилтот бүлэгт зориулсан тус хорооллын нэг м.кв-ын үнэ 1.3 сая төгрөг гэж байв. Энэ нь тухайн үедээ л Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хамгийн хямд ханш гэж нэрлэгдсэн юм. Байрны үнэ тасралтгүй нэмэгдэж, эдийн засаг иргэдийн амьдрал хоёр уруудаж байхад 1.3 сая төгрөг иргэдийн хувьд “чанга” байсан ч үүнээс хямдаар байр худалдан авах боломж өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод байхгүй. Тиймээс зах зээлийн ханшаас бага зэрэг доогуур үнэтэй дээрх орон сууцны эрэлт их байгаа юм. Харин өчигдөр төрөөс иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлж байгаа Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын үйл ажиллагаатай Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар болон Дэд сайд Г.Байгалмаа нар танилцлаа.

“Буянт-Ухаа-2” хорооллын борлуулалтын үнэ тодорхой болоогүй

ТОСК өнөөдрийн байдлаар нийслэл, хөдөө орон нутагт 12 төсөл, хөтөлбөрийг 274.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр (дэлгэрэнгүйг хүснэгтэд үзүүлсэн) хэрэгжүүлж байна.
Эхний орон сууц барих ажил өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд эхэлж, өнөөдрийн байдлаар тус, тус 5-75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин “Буянт-Ухаа-2” хорооллын хөрөнгө оруулалтын асуудал хүнд байгаа учраас барилгын ажлыг “Буянт-Ухаа 2-1”, “2-2” гэсэн хоёр хэсэгт хуваажээ.

Ингээд “Буянт-Ухаа-2” хо­рооллын нийт хөрөнгө оруу­лалтын 154 тэрбум төгрөгөөс 77 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, есөн давхар 48 барилгын угсралтын ажлыг дуусгаад байгаа аж. Төлөвлөгөө ёсоор эхний ээлжийн мянган айлын орон сууц өнгөрсөн сарын 31-нд ашиглалтад орох байсан ч хөрөнгө оруулалтын асуудлаас үүдэн дулаанаа татаж чадаагүй гэнэ. Хэрэв дулаанаа шийд­чихвэл  ирэх сарын 1-ний үеэр “Буянт-Ухаа-2” хороол­лын 22 байр буюу мянган айлын орон, сууцыг ашиглалтад оруу­лахаар ажиллаж байгаа аж.

Харин өнөөдрийн байд­лаар тус хорооллын м.кв-ын үнийг хэдээр тооцох та­лаар нарийвчлан судалгаа хий­гээгүй учраас эцсийн үнийг хэлэх боломжгүй бай­на. Өөрөөр хэлбэл, барил­гаа эцсийн байдлаар барьж дуусаад орсон нийт зард­лаа тооцож үзсэний дүнд борлуу­лах үнийг гаргах аж. 2014 онд барилгын материал тэр дундаа цемент, арматурын үнэ өссөн учраас “Буянт-Ухаа-1” хорооллыг бодвол м.кв-ын үнэ бага зэрэг өсөх магадлалтай юм. Үүнээс гадна, иргэд нэг өрөө байр авах сонирхол багатай, ихэвчлэн 2-3 өрөө байр авах сонирхолтой байдаг гэх судалгааг “Буянт-Ухаа-1” борлуулалтын үеэр хийсэн учраас “Буянт-Ухаа-2” хороололд нэг өрөө байрны төлөвлөлт  хийгээгүй байна. Мөн давхар тус бүртээ долоон айлтай байсныг зургаан айл байхаар шийдэж, хоёр өрөө байр дөрөв, гурван өрөө байр хоёр ширхэг байхаар төлөвлөжээ. Юутай ч тус хорооллын барилгын ажил 45 хувьтай үргэлжилж байгаа гэдгийг ТОСК-ын Ерөнхий захирал А.Гантулга хэллээ.

“Буянт-Ухаа-1” хорооллыг 93 хувьтай борлуулсан

Засгийн газар Чингис бондын эх үүсвэрээс ТОСК-д 100 сая ам.доллар зээлэх тухай тогтоол үйлджээ. ТОСК дээрх мөнгөний 50 сая ам.долларыг нь хөдөө орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөлд оруулах бол, үлдсэнийг нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөлд зарцуулах юм байна. Энэ талаар ТОСК-ын Ерөнхий захирал А.Гантулга “Ямар ч байсан “Буянт-Ухаа-1” хорооллын борлуулалтын орлогоос “Буянт-Ухаа-2” хорооллын ажилд зарцуулж байна. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа гэж болно. Өнөөдрийн байдлаар борлуулалт 93 хувьтай явагдаж байна. Хаягжилтаа авчихвал хөгжлийн банк үлдэгдэл санхүүжилтээ өгнө гэсэн” гэв. Харин Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Монголын төр өөрийн олон жилийн нэр хүндээр босгож ирсэн зээлийн эх үүсвэр учраас зарцуулалтад хариуцлагатай хандах хэрэгтэй” гэж хэллээ.

Д.Цогтбаатар: Өршөөлийн тухай хууль тодорхой хувь нэмэр болно

Барилга, хот байгуулалтын сайд

-Та яриан дундаа барилгын салбар дахь бизнесийн эрүүл орчин гэж дурдлаа. Тэгвэл далд эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувьд хүрлээ гэсэн судалгаа байна. Үүний хэд орчим хувь нь барилгын салбарт эргэлдэж байгаа бол гэсэн төсөөлөл танд байна уу. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотод газар их үнэтэй байдаг нь барилгын үнэд “авлигын” мөнгө шингэж, орон сууцны үнийг “хөөсрүүлдэг” байх боломжтой. УИХ-аар удахгүй Өршөөлийн хууль батална гэвэл барилгын салбар дахь үнийн хөөсрөлт бага зэрэг буурах болов уу?
-Олон жил хуримтлагдсан ил далд, шударга, шударга бус явдал бий. Тиймээс нэг далайлтаар бүгдийг шийдэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, ганцхан асуудлыг шийдэхийн тулд олон асуудлыг хамтаар нь шийдэх шаардлагатай тулгарна. Тэгэхээр Өршөөлийн тухай хууль тодорхой хувь нэмэр үзүүлэх үү, гэдэгт үзүүлнэ гэж хариулж чадах ч тодорхой цаг хугацаа шаардлагатай гэдгийг тодотгон хэлмээр байна. Өөрийн чинь хэлж байгаагаар үнэд нөлөөлж байгаа олон зүйл бий. Манай барилгын салбарынхан орон сууцны үнийг зориудаар өндөр байлгая гэж бодохгүй байгаа байх. Барилга барих газар буюу анхны өгөгдлөөсөө эхлээд эдгээр хүмүүс чинь нэмэлт төлбөр төлчихсөн байх боломжтой учраас эргээд энэ үнээ хэрэглэгчээс аваад байгаа. Эцэстээ, тэр авлигыг санхүүжүүлж байгаа хүн нь иргэд болж таараад байна. Нөгөөтэйгүүр, банкны зээлийн хүү өндөр байгаа. Зарим нэг барилгын компани зээлээ төлөөд, ажилчдын цалингаа өгөөд явахаар яах аргагүй өндөр өртөг гаргаж байгааг үгүйсгэхгүй.

-Зорилтот бүлгийн иргэд банкны шалгуураа давж чадахгүйн улмаас байрандаа орж чадахгүй тохиолдол байна. Тэгэхээр ТОСК-аар дамжуулаад зээлийг олгох боломж бий юу?
-Ипотекийн зээлийн асуудлыг боловсронгуй болгох шаардлага үнэхээр урган гарсан. Тиймээс яг энэ асуудлын хүрээнд судалгаа хийгээд эхэлсэн. Бид дээрх зээлийн асуудлыг зохистой болгох нөөц бололцоо бий гэж үзсэн. Үнэндээ би ажилдаа ороод удаагүй ч яг энэ асуудалд нухацтай хандаж, зогсолтгүй ажиллана.

А.Гантулга: Бид барилгын компани биш

ТОСК-ын ерөнхий захирал

-ТОСК-аар дамжин зах зээлд хямд үнэтэй орон сууц нийлүүлж байна. Энэ нь Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн суурь үнэд нөлөөлж байгаа юу?
-Нэгдүгээрт, бид зорилтот бүлэг рүү хандсан бодлого явуулж байгаа. Нөгөөтэйгүүр, бид зах зээлд хувийн компаниудтай өрсөлдөх гэж үйл ажиллагаа явуулаагүй. Ямар ч улс орон зорилтот бүлэгтэй. Түүндээ таарсан бодлого явуулдаг. Хямд орон сууц бариад зах зээлд нийлүүлж байгаа ч өрсөлдөөн хийгээгүй учраас үнэд нөлөөлөх зүйл үгүй.

Д.Оюунжаргал: Зээлийн асуудал шийдэгдэхгүй байраа буцаасан

 ТОСК-ын дэд захирал

-“Буянт-Ухаа-1” хороолол 93 хувийн борлуулалттай явж байгаа юм байна. Энэ нь хэчнээн төгрөг гэсэн үг вэ. Үлдсэн долоон хувь нь ямар шалтгааны улмаас борлогдоогүй байгаа юм бол?
-93 хувь гэдэг бол 85 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ гэсэн үг. Энэ мөнгийг бид эргүүлээд “Буянт-Ухаа-2” хорооллын ажилд зарцуулж байна. Харин 1540 өрхийг иргэдээс хүсэлтийн дагуу сугалаагаар тодруулсан. Ингээд “Буянт-Ухаа-1” хороололд борлуулагдаагүй 240 гаруй нэг өрөө байр үлдсэн юм. Үүнээс Засгийн газар төрийн байгууллагуудад квотоор олгож, одоо 120-130 ширхэг нэг өрөө байр үлдсэн. Зарим хүний хувьд байраа сонгоод, урьдчилгаа мөнгөө төлсөн ч зээлийн шатандаа шийдэгдэхгүйн улмаас байраа буцаасан тохиолдол гарсан.

0 Сэтгэгдэл
мөнгө олцгооё ороод үз/theweeklyjob/?id321451 оролдоод үз алдах юм байхгүй
Хамгийн их уншсан