Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Зургаан хүн хөнөөсөн орос цэргийг Армяны талд өгөхийг шаардаж байна
Орос цэргүүд манайд байрлаж байхдаа ч иймэрхүү хэрэг хийчихээд ялгүй л гардаг байсан
Оросууд ийм юм хийхдээ сийхгүй л дээ.
Нэг гэр бүлийн зургаан хүний хөнөөсөн орос цэргийг армяны Гюмри дахь цэргийн 102 дугаар баазын мэдэлд буцааж өгснийг эсэргүүцсэн олон нийтийн цуглаан тус хотод болсон байна. Цуглаанд нутгийн иргэдээс гадна Ереванаас зориуд ирсэн хүмүүс ч байжээ. Ийм цуглаан оросын цэргийн 102 дугаар баазын дэргэд бас болсон байна.
Цугларагсад орос цэрэг Валерий Пермяковт хамгийн хатуу цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа юм. Жагсагчдыг цагдаагийнхан зохицуулах гэсэн ч олон хүн түлхэлцэж, цагдаагийнхан жагсагчдын хооронд үл ойлголцох байдал гарснаас хэд хэдэн хүн ухаан алдаж унажээ.
Нэгэн гэр бүлийн зургаан хүний амийг хөнөөсөн хэрэгт орос цэрэг Валерий Пермяков буруутай нь мөрдөн шалгах явцад тодорхой болсон гэж Армяны мөрдөн байцаах хорооны тэргүүн Сон Трузян мэдэгдсэн юм.
Нэгдүгээр сарын 13-ны өдөр армяны Гюмри дахь Оросын цэргийн 102 дугаар баазын цэрэг Валерий Пермяков ангиасаа зэвсэгтэй гарч яваад Аветсины гэр бүлийнхнийг автоматаар шүршиж зургаан хүний амийг хөнөөсөн юм. Тэр гэр бүлээс зургаан сартай бяцхан жаал л хүнд шархтайгаар эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
2015.01.15
2015.01.15