Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чеченийхэн францын Charlie Hebdo сэтгүүлийг эсэргүүцэж жагсана


Францын шог сэтгүүл Charlie Hebdo лалын шашны ргэгээнтэн Мохаммедийг шоглон зурсныг эсэргүүцсэн олон нийтийн цуглаан жагсаал ирэх долоо хоногийн даваа гарагт ОХУ-ын Чеченьд болно гэж тус бүгд найрамдах улсын тэргүүн Рамзан Кадыров мэдээлжээ.  Ийм байдлаар чеченьчүүд “франц сэтгүүлчдийн ёс зүйгүй үйлдэлд өөрсдийн байр сууриа илэрхийлж хариу барих”-ыг хүсч байгаа болохоор бид нийт ард түмний цуглаан зохион байгуулж энэ тухай хэлэлцэхээр шийдвэрлэлээ гэж тэрээр instagram-даа бичжээ. Эсэргүүцлийн цуглаанд 500 гаруй мянган хүн оролцоно гэж тооцоолсон байна.  
“Бид бүхий л шашныг хүндэтгэдэг. Гэхдээ хэн ч бидний шүтээн, гэгээнтнийг доромжлохыг зөвшөөрөхгүй” гэж Кадыров тэмдэглэсэн байна.
         
Францын Charlie Hebdo шог сэтгүүл гадна нүүрэндээ лалын гэгээн Мохаммедийн шог зургийг нийтэлсний төлөө нэгдүгээр сарын 7-нд зэвсэгт этгээдүүд редакци руу нь халдаж 12 хүний амийг хөнөөсөн юм.

Мөн хэнэ аймшигт халдлагын дараа нэгдүгээр сарын 14-нд гарч байгаа дугаарынхаа нүүрэнд бас гэгээн Мохаммедийн шог зургийг дахин нийтэлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
За чи дутаа чам шиг юмнууд л худалаа бусдын хооронд яс хаясанаас болж олон зуун жирийн хүмүүс амь насаа алдаж бна
өөрсдөө өдчихөөд гонгиноод байх шаардлаггүй шүү францчуудаа. Танай шалдан нүцгэн исусийн чинь дэргэд ядаж хувцастай хүн байн шүү.
За чи дутаа чам шиг юмнууд л худалаа бусдын хооронд яс хаясанаас болж олон зуун жирийн хүмүүс амь насаа алдаж бна
Хөөе чечений хүн ам бараг бүгдээрээ жагсаад ч 500,000 хүрэхгүй байх шүү
YAMR ULS UNDESTSENII SHASHIH SHTULEGIIG DOROMJLONO GEDEG MASH BURUU UILDEL
Хамгийн их уншсан