Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
3 сая дахь иргэн гадаадад төрсөн ч байж болно


Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулах журмыг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.

"Статистикийн тухай" хуулинд "Улсын хүн ам саяар нэмэгдэх бүрт сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Ерөнхийлөгчид мэдээлэх" гэсэн заалтыг үндэслэн 3 сая дахь иргэнийг тодруулах журам боловсруулаад байгаа юм. Энэ жил 3 сая дахь иргэнийг тодруулахдаа Монгол Улсын нийт хүн амын тоогоор тодорхойлох гэнэ. Энэ нь хүн амын хэтийн тооцооны бүрэлдэхүүний аргыг ашиглах аж. Өөрөөр хэлбэл 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гарсан. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртэлх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх юм байна. Ингэхдээ Монгол Улсын харьяалалтай иргэнээс мэндэлсэн хүүхэд бүрийг гурван сая дахь иргэн тодруулах бүртгэлд хамруулах учиртай. Монгол Улсын харъяалалтай иргэн нийслэл, дүүрэг, аймаг, сум цаашлаад хилийн чанадад ч төрсөн гурван сая дахь иргэнийг тодруулах бүртгэлд хамрагдана хэмээн журамд тусгасан байдаг аж.

Журмын дагуу Монгол Улсын иргэн өөрийн үндсэн хаяг болоод төрөх эмнэлгээс бусад газар төрсөн тохиолдолд тухайн өдөртөө багтан үндсэн харъяалалдаа хүүхэд төрсөн он сар өдөр цаг минутаа Улаанбаатарын цагаар бүртгүүлэхээр тусгасан юм. Харин эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын иргэн бол Монголд төрсөн тэдний хүүхэд 3 сая дахь иргэнээр тодрох боломжтой. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ. Монгол Улсын шинээр мэндэлсэн хүүхдийн эцэг, эхийн харьяаллыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн тогтоох юм.

Иргэдийн дунд хийсвэрээр төрсөн хүүхдийг 3 сая дахь иргэнээр бүртгэхгүй гэсэн ташаа мэдээлэл байгаа ч энэ нь өрөөсгөл ойлголт юм.

Түүнчлэн гурван сая дахь иргэнээр тодорсон хүүхдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний 70 сая төгрөгийн урамшуулал олгох болсон. Харин чацуутангуудыг гурван сая төгрөгөөр урамшуулах юм. Монгол Улсын хэмжээнд дүүрэг аймаг бүрт гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн чацуутныг тодруулан тухайн орон нутгийн зүгээс гурван сая дахь иргэний урамшуулалтай дүйхүйц хэмжээний буюу 70 хүртэл сая төгрөгийн урамшуулал олгохыг захирамжид тусгасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан