Баянзүрх дүүрэг хөл бөмбөгийн талбайтай боллоо. Сүүлийн хоёр, гурван жил газрын маргаантайгаас түр саатаад байсан эл талбайг энэ жил ийнхүү шавыг нь тавьж буй юм. Уг хөл бөмбөгийн талбай нь жилийн дөрвөн улиралд хөл бөмбөг үзэж болох бөгөөд өсвөрийн, идэрчүүдийн, залуучуудын, насад хүрэгчдийн, ахмадын болон охид эмэгтэйчүүдийн бүх насны ангиллын цомын тэмцээн явахаас гадна бяцхан хөл бөмбөгчдөд зориулсан фестиваль ч зохион байгуулж болох гэнэ. Уг битүү хөлбөмбөгийн талбайг Италийн “АС Милан” клубын алдарт тоглогч Франко Бразийгийн нэрээр нэрлэсэн юм. Италийн хөл бөмбөгийн домог болсон энэхүү тамирчны нэрээр нэрлэгдсэн уг стадион 2013 онд ашиглалтад орох юм байна. Баянзүрх дүүрэг 280000 хүн амтай, 70 хувь нь залуучууд амьдардаг залуусын дүүрэг гэдгээрээ онцлогтой аж.