Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ялалтын 70 жилийн ой дээд хэмжээний уулзалтаас дутахгүй


Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой, Москва дахь цэргийн парад энэ оны хамгийн түүхэн арга хэмжээ болохын хувьд олон орны төр засгийн тэргүүнүүд урилгаар очиж ОХУ-ын хувьд олон улсын томоохон арга хэмжээ болох нь.

Энэ ой хүн төрөлхтнийг фашизмын хар тахлаас аварсан түүхэн үйл явдлын ой учраас  зөвхөн  ОХУ биш, түүний холбоотон, энхтайванд дуртай улс орнуудын баяр. Ийм ч учраас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ ойд олон орны төрийн тэргүүнүүдийг урьж захидал илгээжээ.
ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков “Энэ бол гадаадын төр засгийн олон тэргүүн оролцсон маш том арга хэмжээ болно. Баяр ёслолын хажуугаар хоёр талын маш олон чухал уулзалт яриа болно” гэсэн байна.

Кремлийн төлөөлөгч яг хэдэн улсын тэргүүнд урилга явуулсныг хэлэхэд хэцүү гээд “жагсаалт нь маш урт” гэжээ. Тэр юутай ч АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарт урилга илгээсэн гэдгийг тэмдэглэж. Мөн “гитлерийн эсрэг холбоонд нэгдсэн орнууд, холбоотнууд, хамгийн том, хамгийн нөлөө бүхий түнш орнууд, БРИКС-ийн гишүүн орнууд Бразиль, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн  удирдагчдад урилга илгээсэн” гэжээ.
“Урилгыг янз бүрээр хүлээн авч байна. Нэг хэсэг орнууд шууд хүлээн авч байгаа бол нэг хэсэг нь судалж байгаа. Хамгийн эхлээд Умард Солонгосны удирдагч Ким Чен Ун Москвад хүрэлцэн ирэх нь гэсэн мэдээлэл ирээд байна” гэсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин үүний өмнө Ялалтын баярт Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын төрийн тэргүүнүүдийг, мөн Сербийн ерөнхийлөгч Томислав Николичийг урьснаа хэлж байсан. “Энэ түүхэн ойг хамтдаа баяр ёслолтой тэмдэглэх нь бидний хамтын үүрэг” гэж Владимир Путин үзэж байгаа юм.
Тавдугаар сарын 9-нд улаан талбайд болох цэргийн парадын бэлтгэл Москва хотноо эхлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан