Францын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн шог зургуудыг дахин хэвлэснийхээ дараа Германы нэг сонины газар галдан шатаагчийн халдлагад өртжээ.
Германы хойд нутгийн Гамбург хот байдаг “Гамбург Моргенпост” сонины байр луу хэн нэгэн чулуу нүүлгэж, шатах шингэн бүхий бөмбөг шидсэн байна.
Нэг ч хүн гэмтэж бэртээгүй ч галын улмаас эд материалын хохирол амсчээ.
Цагдаа нар энэ хэрэгтэй холбогдуулан хоёр залууг баривчилж, тэднийг галдан шатаасан хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж шалгаж байна.
Парис хотод төвтэй, долоо хоног тутмын “Charlie Hebdo” шог сэтгүүлийн байранд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт зэвсэгт этгээдүүд халдаж, 12 хүний аминд хүрсэн хэрэг гарсны дараа тус сэтгүүлийн шог зургуудыг "Гамбург Моргенпост” нийтэлсэн аж.