Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 8-10-ны өдөр болох гэж байна. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийг 39 мянга 200 гаруй сурагч төгсөх гэнэ. Үүнээс нийслэлд 14 мянга 900 гаруй хүүхэд, үлдсэн нь хөдөө орон нутагт төгсөх талаар БСШУЯ-аас мэдээлэв.

Харин ЭЕШ өгөхөөр 43 мянга 87 сурагч бүртгүүлжээ. Элсэлтийн шалгалт дөхсөн энэ цаг үед элсэгчдэд зориулж шалгалтаа хэзээ, хаана өгөх, шалгалтад ороход ямар бичиг баримт бүрдүүлэх, дүнг хэзээ мэдээлэх болон зарим их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журам, босго оноо ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.

ЗААВАЛ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ АВЧРААРАЙ

Албаны хүний хэлснээр шалгалтад орохдоо дараах материалуудыг бүрдүүлэх ёстой гэнэ.
- Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
- Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг, иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2012 оны зургаадугаар сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.

Жич: Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн сурагчид БСШУЯ-аар баталгаажуулсан ерөнхий шалгалт өгөхийг зөвшөөрсөн бичгээ авч шалгалтад орно.

ХАРИУЛТЫН ХУУДСЫГ ХЭРХЭН БӨГЛӨХ ВЭ?

Шалгалтын цаг эхлэхээс өмнө хариултын хуудсыг уншиж сайтар танилцах ба зөвхөн тухайн асуултын хариулт болох дугаарт цонхыг будах тэмдэглэгээ хийх юм. Үүнээс өөр тэмдэглэгээ хийвэл шалгах машин танихгүй буюу тухайн хариулт хүчингүй болох гэнэ. Шалгалт өгөх төвүүдийг доорх хүснэгтээр харуулъя.



Шалгалтад орохын өмнөх хэрэгтэй бичиг баримтын хувьд, ЕБС төгсөж байгаа сурагчид шар хуудас болон батламжийг сурч буй сургуулиасаа авна. Харин өмнөх оны төгсөгчид шар хуудсаа ЭМШУИС-аас зургаадугаар сарын 2-6-ны өдөр авах юм байна. Шалгалтад авч орох бүртгэлийн хуудсыг өмнө нь баталгаажуулах учир шар хуудсаа авах үедээ иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудсаа авч ирэхийг БСШУЯ-аас анхааруулж байна.



СУРГУУЛИУДЫН БОСГО ОНОО ЯМАР БАЙНА ВЭ?

Элсэгчдийн хамгийн хэрэгцээт мэдээллийн нэг бол сургуулиудын босго оноо байдаг. Сургуулиуд элсэгчдэд харилцан адилгүй шаардлага тавьж байгаа учир зарим сургуулийн босго оноог танилцуулж байна.



ЭЕШ-ЫН БАТЛАМЖ НЬ ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ХҮЧИНТЭЙ БАЙНА

Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоон хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэх юм байна. Дүн, онооны жагсаалтыг 2012 оны долоодугаар сарын 1-ий өдрийн 09:00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулж, нийтэд мэдээллэх ажээ.

Харин долоодугаар сарын 1-3-ны өдрүүдэд шалгуулагчдын батламжийг тараана. Шалгалтын дүнгээ харахын тулд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан www.eec.mn вебсайтын шалгуулагчдын булангаас харж болох гэнэ. Улаанбаатар хотод энэ онд ЕБС төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авна.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа БҮТ-өөс зарласан газраас хүлээн авна. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө, мэдээллийн ажилтнаас авах ажээ. ЭЕШ-ын батламж нь хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй ажээ.

Н.Санжаасүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан