Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
AirAsia онгоцны хар хайрцагнаас дохио хүлээн авлаа
Арванхоёрдугаар сарын 28-нд осолдсон AirAsia онгоцыг эрж хайж байгаа Индонезийн аврагчид Яваны тэнгис дэх үлдэгдлээс хар хайрцагны радио дохио хүлээн авсан байна. Индонезийн Тээврийн аюулгүй байдлын хорооны төлөөлөгч Сантосо Сайого энэ тухайд одоо аврагчид хар хайрцгийг яг хаана байгааг тодорхойлохоор ажиллаж байна гэжээ. Тэр бас хар хайрцаг саяхан хаана байгааг нь илрүүлээд байгаа онгоцны сүүл хэсэгт байгаа гэсэн байна. Онгоцны сүүл хэсэг Индонезийн эрэг орчимд байсныг нэгдүгээр сарын 7-ны лхагва гарагт илрүүлсэн юм.
Үүний зэрэгцээ индонезийн аврагчид Яваны тэнгисээс онгоцны өөр нэг хэсгийг олж, хоёр хүний цогцос гаргаж авчээ.
155 зорчигч, багийн долоон гишүүнтэй энэ онгоц Индонезоос Сингапур луу нисч яваад арван хоёрдугаар сарын 28-нд Яваны тэнгист унасан юм. Онгоц сүйрсэн шалтгааныг өнөө болтол тогтоож чадаагүй болохоор хар хайрцагнаас энэ талаар тодорхой мэдээлэл авч чадна гэж найдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл