Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Charlie Hebdo сэтгүүлийн шинэ дугаар нэг сая хувь хэвлэгдэнэ

Францын шог сэтгүүл урьд нь ердөө л 60 мянган хувь хэвлэгддэг байсан бол зэвсэгт этггээдүүд редакцийн нь байранд халдаж сэтгүүлчдийг нь хөнөөсний дараах энэ 14-ний лхагва гарагийн дугаарыг нэг сая хувиар хэвлэх гэнэ. Гэхдээ өмнөх шигээ 16 хуудастай биш найман хуудсаар гарах юм байна.

“Бид ажлаа үргэлжлүүлж дараагийн дугаараа ирэх долоо хоногт гаргана.Бид бүгдээрээ л үүнийг хсч байгаа” гэж тус сэтгүүлийн тоймч Патрик Пеллугийн хэлснийг Le Figaro хэвлэл иш татжээ.
Өнгөрсөн лхагва гаригт зэвсэгт этгээдүүд тус сэтгүүлийн редакцид халдаж гал нээсний уршгаар сэтгүүлийн уран бүтээлчдийн ихэнх нь амь үрэгдсэн юм. Тэгэхэд 12 хүн амь алдаж 11 хүн шархадсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан