Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парисын зэвсэгт халдлагын нэг оролцогч нь бууж өглөө


Charlie Hebdo сэтгүүлийн байр луу халдсан зэвсэгт этгээдүүдийн нэг нь цагдаагийнханд бууж өглөө гэж Agence France-Presse өнөөдөр мэдээллээ.
18 настай Хамид Мурад гэгч бууж өгсөн ч энэ нэр нь жинхэнэ эсэхийг магадалж байгаа юм байна. Сэтгүүлийн байр луу халдсан нөгөө хоёр этгээд болох ах дүү Кауши хаана байгаа нь тодорхойгүй байна. Тэдний гэрэл зургийг тараан эрэн суравалжилж эхэлжээ.
Үүний зэрэгцээ бууж өгсөн этгээд сэтгүүлийн байранд халдлага болох үед Рйемс дэх лицейд хичээл дээрээ байсан гэж мэдүүлсэн хэмээн iTele суваг мэдээлж байна.
Лхагва гаригийн үдээс өмнө сэтгүүлийн байранд зэвсэглэсэн этгээдүүд дайран орж гал нээснээр 12 хүн амь үрэгдэж, 10 хүн шархадсан юм. Зэвсэгт этгээдүүд “Аллах акбар”, “Бид гэгээнтний өшөөг авч байна” хэмээн хашгирч байжээ.

0 Сэтгэгдэл
muu ***** laluudiig gazariin hursnuus archih umsan dandaa engiin nomhon irgedruu dairch baih um
Хамгийн их уншсан