Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францад сэтгүүлчдийн амийг хөнөөлөө


Мягмар гарагийн 11,30 цагт Парис дахь долоо хоног тутмын Charlie Hebdo шог сэтгүүлийн газарт автомат буу, гранат шидэгчээр зэвсэглэсэн этгээдүүд дайран орж “Аллах акбар”, “Бид гэгээнтний өшөөг авч байна” хэмээн хашгирч гал нээсэн  байна.

Энэ халдлагын улмаас сэтгүүлч, цагдаагийн ажилтан нийлсэн 12 хүн амь үрэгдсэний дотор  сэтгүүлийн шог зураач дөрвөн сэтгүүлч, ерөнхий редактор Стефан Шарбонье нас баржээ. Гэмт этгээдүүд зугтаж нуугдсан байна.

Нас барсан ерөнхий редактор Стефан Шарбоньег алан хядагч Аль-Кайда бүлэглэлийн хар дансанд орсон байсан гэж зарим эх сурвалж мэдээлж байна.

Сэтгүүлийн газарт зэвсэгт этгээдүүд халдахаас хэдхэн хоногийн өмнө энэ сэтгүүлч Исламын улс зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Бакра-аль-Багдадийн шог зургийг нийтэлсэн юм байна.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ үйл явдлыг зохион байгуулалттай зэвсэгт халдлага гэж нэрлээд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж гуравхоногийн гашуудал зарлажээ. Тэрээр “Бид гэмт этгээдүүдийг олж цээрлүүлэх талаар бололцоотой бүхнийг хийнэ” гэсэн байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан