Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яваны тэнгисээс сүйрсэн онгоцны сүүлийг олжээ


Шинэ жилийн өмнөхөн сүйрсэн Индонезийн агаарын тээврийн AirAsia компанийн онгоцыг эрж хайж байгаа аврагчид Яваны тэнгисээс онгоцны сүүл хэсгийг оллоо гэж орон нутгийн аврах ангийн удирдлага мэдээллээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол энд “Хар хайрцаг” байгаа гэж байна.

30 метрийн гүнд байгаа сүүл хэсгийг татаж гаргахын тулд сайн техник сайн мэргэжилтэн хээргтэй. Орос ус Индонез руу Онцгой байдлын 50 орчим шумбагч, усны гүнд ажилладаг теле удирдлагатай аппарат илгээгээд байна.

 Индонезийн AirAsia компанийн А320-200 онгоц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд Сурабе хотоос Сингапур орохоор нисч яваад ниссэнээсээ хойш 40 минутын дараа сураггүй болсон юм. Онгоцонд зорчигч, хөлгийн багийнхан нийлээд 1623 хүн явсан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан