Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Татварын тогтолцоо гажигтай байх нь хэнд ашигтай вэ


Шинэ оны өмнөхөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) нэгэн мэдэгдэл гаргав. Гол утга нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэн, батлах шаардлагатай болсон тухай.

Ингээд энэ үйл явцыг үргэлжлүүлэн банк, банк бус санхүүгийн байгууллагууд, хуулийн зөвлөгөө үйлчилгээний газрууд, бизнес эрхлэгчдээс бүрдсэн “баг” МҮХАҮТ-д өчигдөр цугларч, “Ил, тод”-ын хуулиас юуг дэмжиж байгаа тухайгаа бас юуг нь дэмжихгүй гэдгээ тойрч суугаад ярилцаж эхлэв. Гэхдээ далд эдийн засаг ДНБ-ий (19 тэрбум ам.доллар, ҮСХ судалгаа) 30 хувьд хүрсэн өнөөгийн нөхцөлд “Ил тод”-ын хуулиар тэдгээрийг гаргаад ирвэл, эдийн засгийн реформ хийж болох юм гэдэг үндсэн санааг тус танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав зангидаж, хууль хэрэгтэй гэдэг байр, сууринд бат зогслоо. Ингэснээр иргэн, хуулийн этгээдийн хөдлөх хийгээд үл хөдлөх өмч, гадаад дотоодын дансан дахь мөнгө зэрэг нь 2015 оны эхний тайланд үнэн зөвөөр бичигдэж, эдийн засаг тунгалагших гэнэ. Гэхдээ 2008 онд ч яг энэ үйл явдал болж, далд эдийн засгийг ил болгох дээрх лоозон хууль болон хэрэгжиж байсан удаатай. Харамсалтай нь, долоон жил өнгөрсөн ч бидэнд “өршөөлийн” хууль дахин хэрэг болов.

Эхний өршөөлөөр дөрвөн тэрбум ам.доллар…

2007 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” хуулиар … “сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг мэдүүлсэн тохиолдолд тэдгээрийг хариуцлага болон албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг”… зохицуулж өгсөн. Ингэснээр 2008 оны хоёрдугаар сард Татварын өршөөлийн тухай хууль батлагдан хэрэгжих боломжтой болж зарим этгээдийг албан татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн тодорхой хувиас болон эрүү, захиргааны хариуцлага, эрүүгийн ялаас нэг удаа чөлөөлөх ажил эхэлсэн юм.
Ингээд зургаан сарын турш хэрэгжсэн хуульд 2856 аж ахуйн нэгж, 5000 гаруй иргэд хамрагдан дөрвөн тэрбум ам.долларын нуун дарагдуулсан хөрөнгөө ил гаргасан юм. Энэ нь тухайн үеийн улсын төсвөөс их дүн боловч нийт аж ахуйн нэгжүүдийн дөнгөж хоёр хувь хуульд хамрагдсан гэдгийг сануулах нь зүйн хэрэг. Учир нь үлдсэн 98 хувь нь өөгүй бус “хууль хэрэгжих хугацааг хэт тулгасан зэрэг шалтгааны улмаас орлогын тэгш хуваарилалтад хамрагдах боломжгүй үлдсэн гашуун туршлага бий” хэмээн МҮХАҮТ-ын мэдэгдэлд дурдагдсан байна. Юутай ч, анхны Татварын өршөөлийн хуулиар дөрвөн тэрбум ам.долларын далд зах зээлийг ил болгосон ч хууль хэрэгжүүлэх үндсэн хөшүүрэг болсон эдийн засгийг ил болгох, татварын тогтолцоог илүү боловсронгуй болгох замаар хувь хүн, компаниуд дахин далд эдийн засаг үүсгэхгүй байх боломжоор хангаж өгөөгүй юм. Үүний нотолгоо нь өргөн баригдаад байгаа “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төсөл билээ.    

Бүх баримтыг устгана

Анх удаа өөрс­дийгөө илчилж, хуулийн хариуц­лагаас мултарсан компанийн нэрс өдгөө Сангийн яамны хаа нэгтээ дараастай байгаа. Харин энэ удаагийн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн төсөл дэмжигдэн батлагдвал өршөөсөн шиг өршөөх хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, дээрх хуульд 2006-2013 оны хооронд хууль бусаар цугларсан мөнгө, эд хөрөнгө гээд бүх мэдээлэл хаалттай болж, тэдгээрийг устган, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин дурдахгүй байх заалтыг шигтгэж өгсөн юм. Гэхдээ үүнээс урьтаж хуулийн төсөл өргөн барих болсон шалтгааныг харвал 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн тухай хуулийн зорилттой “агаар нэг”. Тиймээс энэ нь шалтгаан бус шалтаг байх магадлал илүү өндөр. Өөрөөр бол долоон жилийн хугацаанд хэн нэгэн татвараас мөнгөө нуух боломж олгохгүй байх нөхцөл бүрдүүлэх хангалттай цаг хугацаа өнгөрсөн.

Ингээд энэ удаад өргөн барьсан хуулийн 6.3-д “Энэ хуулийн 6.2-т нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг, энэ хууль гарахаас өмнө хэвлэн нийтэлсэн мэдээллийг дахин хэвлэн нийтлэхийг тус тус  хориглоно” гэж заасан байгаа. Мэдээжээр нууцлахаар заасан бол түүнийг хэвлэн нийтлэхийг хориглодог. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд ч энэ талаар тодорхой дурдсан байдаг юм. Тиймээс дээрх хэсэгт давхар хамгаалалт хийжээ гэж ойлгож болох нь. Харин хамгийн ноцтой нь “өмнө хэвлэн нийтэлсэн мэдээллийг дахин хэвлэн нийтлэхийг тус тус хориглоно” гэсэн хэсэг. Жишээлбэл, УИХ-ын гишүүн С.Баярцогтын нэг сая ам.доллартой оффшор данс илэрсэн. Хууль хэрэгжиж эхэлбэл тэрбээр өөрийн энэ мөнгийг үнэн зөвөөр мэдүүлж жинхэнэ ил болгоод мөнгөний гарал үүсэл, ер нь нэг сая ам.доллартой холбоотой бүх баримт бичгийг устгуулж болох юм.
Өөрөөр хэлбэл, төсвөөс хуссан ч бай, түмнээс залилсан ч бай хууль хэрэгжих явцад цагдаагийн газар шалгагдаагүй л бол өршөөнө. Дараа нь холбогдох материалыг устгаж, дахин энэ явдлын талаар дурсах боломжийг дээрх заалтаар хориглож байгаа юм. Тиймээс бидэнд 2006-2013 оны хооронд татвараас бултуулж байсан эсвэл эрүүгийн хууль зөрчиж олсон иргэн эсвэл компанийн эд хөрөнгийг шиншлэх эрх үлдэхгүй нь. Хамгийн гол нь “Ил, тод”-ын хуулийн сургаар алга хавсрах эрхмүүдэд татварын тогтолцоо нь гажигтай байгаад эдийн засгийг ил болгох замаар өршөөх нь өөрсдөд нь ашгаа өгсөөр байна. Бүр тэднийг хууль бус мөнгөө ил гаргасан ч түүнд нь албан татвар, хүү, торгууль, алданги  нөхөн ногдуулахгүй гэдгийг хуульчилж өгсөн нь харамсмаар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан