Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2014 оны дэлхийн хамгийн ядуу 10 орон


Амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг ихэвчлэн нэг хүнд ногдож байгаа Дотоодын нийт бүтээгдхүүнээр нь гаргадаг. Манай гариг дээр нэг хүнд сард ердөө 10 доллар ногддог орон нэг биш. Шинжлэх ухаан техникийн хөгжил эдгээр орны хүн ардын амьжиргааг өөд нь татаж чадахгүй л өнөө хүрч байна. Санхүүгийн доройтол, хүн ардын нь амьдрал ингэтлээ дор ороход олон шалтгаан байдаг ч улс орны дотоодын зөрчилдөөн, дайн самуун, нийгмийн тэгш бус байдал, авлига, цаг агаарын таагүй байдал гээд нөлөөлдөг.
2014 оны эцсийн байдлаар дэлхийн хамгийн ядуу 10 орныг Олон улсын валютын сангаас нэг хүнд ногдох ДНБ-ний хувиар нь жагсаан нэрлэж байна.

10.Того

-Хүн ам нь 7,2 сая
-Нийслэл нь Ломе
-Улсын хэл нь франц
-Нэг хүнд ногдох ДНБ нь 1084 доллар

Баруун Африкийн энэ орон 1960 он хүртэл францын колони байсан. Орлогын гол эх сурвалж нь ХАА. Кофе, какао, хөвөн, боба зэрэг бүтээгдхүүн гадаадад гаргаж зарим бүтээгдхүүнээр реэкспорт хийдэг. Нэхмэл эдлэлийн үйлдвэрлэл, фосфат олборлолт хөгжсөн орон.

9.Мадагаскар

Хүн ам нь 22,6 сая
Нийслэл нь Антананариву
Улсын хэл нь Малагаса, франц
Нэг хүнд ногдох ДНБ нь 970 доллар

Африкиын зүүн хэсэг дэх арлын улсын том хотуудаас гадна хүмүүсийн амьдрал тун ядуу. Загас агнуур, ХАА, аялал жуулчлалаас гол орлогоо олдог. Хамгийн аймшигтай нь энэ арал тахлын голомттой.

8.Малави

Хүн ам нь 19,8 сая
Нийслэл нь Лилонгве
Улсын хэл нь Англи, ньянжа
Нэг хүнд ногдох ДНБ нь 879 доллар

Африкийн зүүн хэсэгт байдаг энэ орон  үржил шимтэй газар, нүүрс ураны багагүй нөөцтэй. Хүн амын 90 хувь нь ХАА-д ажиллаж амь зогоодог Сахар, цай, тамхи үйлдвэрлэдэг. Эдний хүн амын бараг талаас илүү нь овоохойд амьдардаг.

7.Нигер


Хүн ам нь 17,4 сая
Нийслэл нь Ниамей
Улсын хэл нь франц
Нэг хүнд ногдох ДНБ нь 829 доллар

Баруун африкийн энэ улс манай гаригийн хамгийн халуун орон, дээр нь Сахарын цөлтэй залгаа байдаг болохоор цаг уурын хувьд хамгийн таагүй орон. Байнгын ган гачиг нь энэ улсад өлсгөлөн нүүрлэх гол шалтгаан болдог. Уран, байгалийн хий, нефийн багагүй нөөцтэй ч хүн амын 90 хувь нь ХАА-д ажилладаг. Эдийн засаг нь гадаадаас ихээхэн хамааралтай энэ улсын хүн амын тал хувь нь тун ядуу.

6.Зимбабве

Хүн ам нь 13,2 сая
Нийслэл нь Хараре
Улсын хэл нь англи
Нэг хүнд ногдох ДНБ нь 788 доллар

Британийн колониос 1980 онд чөлөөлөгдсөн энэ улс харьцангуй хөгжөөд байсна ч өнөөдөр бол дэлхийн хамгийн ядуу орон. 2000-2008 онд газрын реформ хийснээрХАА нь унаж хүнсний импортлогч орон болсон. 2009 оны мэдээгээр хүн амын нь 91 хувь нь ажилгүй гэж гарч байсан. Имфляцийн түвшингээрээ дэлхийн үнэмлэхүй дээд амжилт тогтоосон улс.

5.Эритери

Хүн ам нь 6,1 сая
Нийслэл нь Асмэра
Улсын хэл нь Араб, англи
Нэг хүнд ногдох ДНБ нь 707 доллар

Улаан тэнгисийн эрэг дээрх энэ улс хамгийн ядуу оронд зүй ёсоор орно. хүн амынх нь 80 хувь хөдөө аж ахуйд ажиллана. Цэвэр усны хомсдлоос болоод халдварт өвчин их гардаг улс.

4.Либерия


Хүн ам нь 3,5 сая
Нийслэл нь Монровия
Улсын хэл нь англи  
Нэг хүнд ногдох ДНБ нь 7,3 доллар

АНУ-ын колони байсан энэ улсын газар нутгийн ихэнх хэсгийг ой эзэлдэг. Ялангужяа үнэт ургамал мод ихтэй. Байгаль цаг уур, газар зүнй байрлалаасаа болоод аялал жуулчлал хөгжихөд их таатай. 1990-ээд оны иргэний дайны хөлөөр улсын нь эдийн засаг их доройтсон. ХҮн амын нь 80 гаруй хувь нэн ядуу.

3.Конго /Бүгд найрамдах ардчилсан Конго улс/

Хүн ам нь 77,4 сая
Нийслэл нь Киншаса
Улсын хэл нь франц
Нэг хүнд ногдох ДНБ нь 648 доллар

1960 он хүртэл Белгийн колони байсан энэ улс төв африкт оршино.: кофе, эрдэнэ шиш, гадил, бусад жимс  тариалах ажил  эрхэлдэг. Бас алмаз, кобальт, зэс, нефтьтэй. Иргэний дайны хөлд ихээхэн нэрвэгдсэн орон.

2.Бурунди

Хүн ам нь 9,3 сая
Нийслэл нь Бужумбура
Улсын хэл нь рунди, франц
Нэг хүнд ногдох ДНБ нь 642 доллар

Фосфор, газрын ховор элементийн багагүй нөөцтэй. Газар нутгийн 50 орчим хувь нь газар тариалангийн 34 хувь нь бэлчээр. Үйлдвэрлэл бага хөгжсөн, тэдний ихэнхийг европчууд эзэмшдэг. Хүн амын нь 90 хувь нь ХАА-д ажиллаж амьдардаг. ДНБ-ний нь гуравны нэгийг ХАА-н бүтээгдхүүний экспорт эзэлдэг. Хүн амын нь 50 хувь нь нэн ядуу.

1.    Төв Африкийн бүгд найрамдах улс

Хүн ам нь 5,0 сая
Нийслэл нь Банга
Улсын хэл нь франц, санго
Нэг хүнд ногдох ДНБ нь 542 доллар

2014 оны дэлхийн хамгийн ядуу энэ орны хүмүүс хамгийн богино насалдаг. Эрэгтэйчүүд 48, эмэгтэйчүүд 51 насалдаг. Төрөл бүрийн зэвсэгт бүлэглэлүүдийн мөргөлдөөн, гэмт хэрэг цэцэглэсэн орон. Уг нь байгалийн нөөц элбэгтэй, мод, хөвөн, алмаз, тамхи, кофе гадаадад гаргадаг. Эдийн засгийн гол салбар нь ХАА нь ДНБ-ний талыг хангана.

0 Сэтгэгдэл
монгол ч гэсэн ядуу шдээ. монголын хүн амынхан 80% хувь нэн ядуу шүү дээ
Албан ёсны хэл гэдгийн хэзээнээс улсын хэл гэдэг болчив. Өнөөгийн орчуулагчид гэж хэрэг алга
Энд гутранги сэтгэгдэл бичсэн шаарнууд бүгд арчаагүй бэртэгчингүүд байна. Монгол шиг сайхан амар амгалан, идэх хоол нь бидэнтэй бидэнгүй өсч үрждэг орон хаана, Ийм сайхан оронд төрчөөд ингэж балайрч элдэв юм бичиж байгаа бол зайлцгаа гэе. Хүн бүр урдах ажлаа өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө, эх орныхооо төлөө хийх сэтгэлгүй болоод улс орон жаахан уруудаж байгаа юм. Та нар одоо байгаа үеийг Манжийн дарлал, 1911, 1921-1990 онтой харьцуулаад уншаад судлаад үзээрэй. Бид өөрсдийнхөө хувь заяагаа мэддэг болсноос хойш ямар их дэвшил гарч байгааг, сайны хажуугаар саар байдаг л зүйл....
dundaj naslaltiig n bicheechee
Барууны колони болсон улсууд ийм л ядуу байдаг юм байна даа гэтэл Монголчууд заавал барууны эдийн засгийн хараат колони улс болох гээд байдаг харин азийн хөгжсөн Япон Солонгос хөгжиж байгаа Вьетнам зэрэг улсууд барууны хараат колони биш байж л хөгжиж байдаг
ta nar anzaarav yy hamgiin yadyy 10n ornii 6n uls ni omhii France-yydiin koloni baigaag.ter Areva gedeg kompaniig eh ornoosoo zailyylval taarna.
Deer garsan bol bi tsadlaa odoo buuy geed buuhuu heh ineedtei ym er n bol buudaggvi l bhgvi yu buisan hun bnuu bhgvi l bgaa bizdee chi tiimel ih aigaad bgn bol gadagshaa ywj amidraach delhiid gants Mongol oron bhgvishde oor olon goy oron bnshde bi law Kanadad bna end yg Mongold bgaa ymshig 4 uliraltai saihan oron shuu chi iishee irj amidrsan deer bha ym uzej nud tail soyliin shokond orj uzeldee kkk
эдгээр улс ганцхан улсын колон мөртлөө ийм ядуу байна.харийн манай улс ХЯТАД,ОРОС,СОЛОНГОС,ЯПОН,КАНАД...ГЭЭД Л ЗӨНДӨӨ ОРНЫ КОЛОН шахуу байж яаж ийм удаан тэсэж байнаа.аргагүй л их баялагтай юм даа.
manai uls ene maygaaraa heden ***** gazar nutag,baylagaa zaraad duuswal 5-10 n jiliin daraa ene arwan ulsad bagtana.ard tvmen massaaraa yaduuraad bgaa bolohoor.manai hvn amiin 10%n bayn,20%n dundaj,40%n yaduu,30%n nen yaduu bgaa.ailiin er hvn ger oron vr hvvhdee ood n tatdag shig,tord garsan shunaluud odoo tcadaad eh oron ard tvmnee bodoosoi.albaar mongoliig yaduuruulaad bh yum
Bitgii tenegt iim jagsaaltand hezee ch bichigdehgui.
End dandaa bileggui yum bichsen baihiin neg hun baihaa
arvan tavan ond manai uls oroh baih aa
End dandaa bileggui yum bichsen baihiin neg hun baihaa
mongol neleed deeguur bh yostoi shuu dee....
mongol haana bnaa
Bitgii tenegt iim jagsaaltand hezee ch bichigdehgui.
монгол яагаад байхгуй байна манай хүн амын 80 % ядуушдээ,энэ жагсаалтийг гарагсан хүмүүс монгол гэж улс байдгийг мэдэдгүй бололтой
бүгдээрээ африк байна шүү дээ. африкчууд чинь угаасаа ядуу буурай шүү дээ
Француудын эзэлж байсан газар нутаг дийлэнхидээ ядуувтар нь байна даа, дараа нь Англи орж бн
эдгээр улс ганцхан улсын колон мөртлөө ийм ядуу байна.харийн манай улс ХЯТАД,ОРОС,СОЛОНГОС,ЯПОН,КАНАД...ГЭЭД Л ЗӨНДӨӨ ОРНЫ КОЛОН шахуу байж яаж ийм удаан тэсэж байнаа.аргагүй л их баялагтай юм даа.
Хамгийн их уншсан