Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ
Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа
П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ
Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Зардалгүй нутаг буцах гэж гэмт хэрэг өдүүлжээ
Их Британид амьдардаг нэгэн вьетам эр Бристоль хот дахь Apple-ийн бүтээгдхүүн борлуулдаг дэлгүүрт тоосго барьж ороод хэд хэдэн бараа бүтээгдхүүнийг хэмхчиж эхэлсэн байна. 26 настай Хиеу Трунг Жуань арванхоёрдугаар сарын 30-нд дэлгүүрийн хамгаалалтын ажилтан, цагдаагийнхныг ирэх зуур лангуу, тавиур дээрх iPad 2-ын 3 планшет эвдэлж амжжээ. Тэрээр үүнийгээ гэмт хэрэг хийсэн тохиолдолд эх оронд нь албадан буцаадаг гэж сонсоод зардалгүй буцахын тулд үйлдсэн гэсэн байна. Жуанийн өмгөөлөгч Ричард Найл шүүх хурал дээр үйлчлүүлэгчийгээ дөрвөн жилийн өмнө тээшинд ачиж англид авчирсан, өнөө хүртэл орон гэргүй амьдарч байгаа гээд тэрээр Вьетнам руугаа буцах гэдэг ч мөнгөгүйн улмаас чаддаггүй байсан. Хэн нэгэн түүнд ямар нэгэн гэмт хэрэг үйлдвэл албадан буцаадаг гэж хэлснээс ийм хэрэг өдүүлсэн гэжээ. Тэр бүр сэтгэлийн дарамтад орсноос гэмт хэрэг өдүүлэх нь бүү хэл амиа хорлох тухай ч боддог болсон хүн гэж өмгөөлсөн байна.
Хиеу Трунг Жуаньд зургаан сарын тэнсэн харгалзах ял өгөөд дүрвэгсдийн төв рүү илгээжээ.

Хиеу Трунг Жуаньд зургаан сарын тэнсэн харгалзах ял өгөөд дүрвэгсдийн төв рүү илгээжээ.
0 Сэтгэгдэл