ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Академич Т.Галбаатар: Манай ард түмэн бол эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай улс
Сүүлийн үед Шинжлэх ухааны Академийн талаар хэвлэлүүдээр нийтлэлүүд гарч байна. Дэлхийд байдаггүй бүтцийг Та бүхэн бий болгосон юм уу?
Шинжлэх ухааны Академи гэдэг нь Европын сэргэн мандалтын үед буй болсон сонгодог бүтэц гэдгийг ихэнх хүмүүс мэднэ дээ. Одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Германы Леополдын Шинжлэх ухааны Академи (ШУА) нь 1652 онд, Английн хааны нийгэмлэг 1660 онд, Оросын Шинжлэх ухааны Академи 1725 онд тус тус байгуулагдсан байдаг. Европ, Америк, Азийн улс орнууд оюуны хөгжлийн тодорхой үе шатанд хүрэхээрээ Шинжлэх ухааны Академи гэдэг байгууллага байгуулсан түүхээс зарим нэгийг дурьдвал, Голландын ШУА 1808, Австрийн ШУА 1847, АНУ-ын ШУА 1863, Хятадын ШУА 1926 онд тус тус байгуулагдсан байх жишээтэй. Манай улсын хувьд 1924 онд тэр үеийн Судар бичгийн хүрээлэнгийн дүрмийг Засгийн газар батлахад “ ... энэхүү хүрээлэн нь ирээдүйд бүх шинжлэх ухаан болон урлагийг хамарсан Шинжлэх ухааны Академи болох буй заа” гэж бичсэн байдаг юм шүү. Жамъян гүн их алсыг харж чаддаг хүн байжээ гэж санагддаг юм. Харин түүх яривал Их Монгол улсын үеэс манайд ийм эрдэмтдийн байгууллага байсан юм. Нью Йоркийн Колумбийн их сургуулийн нэрт монголч эрдэмтэн Мoррис Россаби гуай Хубилай хааны намтрыг олон жил судалсан хүн, тэрээр Хубилай хаан 1275 онд “Мэргэдийн хүрээлэн” гэдэг байгууллагыг байгуулсан тухай “Хубилай хаан” бүтээлдээ бичсэн байдаг. Англиар бол “Academy of Worthies” гэж орчуулсан байдаг юм. Тэр ч бүү хэл, тэрхүү академийн зарим гишүүдийн нэрийг ч мэднэ гэж Россаби гуай ярьж байсан. Тэгэхээр манай ард түмэн бол эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай гэдгээрээ бахархаж болно шүү.
Шинжлэх ухааны Академи гэж Зөвлөлтийн, социализмын бүтэц гэж зарим нийтлэлд бичигдээд байгаа нь тэгэхээр ташаа мэдээлэл болж байна уу?
Интернетийн тусламжтайгаар өнөө цагт мэдээллийг олж авахад их хялбар болчихоод байгаа биз дээ. Тэр Зөвлөлт Холбоот улс, тэр байтугай социализм гэдэг үг бидний үгийн санд орж ирэхээс өмнө, XIX зуунаас өмнө Шинжлэх ухааны Академиуд байгуулагдаж байж шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн байна гэхэд итгэхэд хэцүү юм, эс бөгөөс мэдсэн ч худал мэдээлэл тараагаад байгаа ч юм шиг.
Шинжлэх ухааны Академи бүтэцдээ судалгааны хүрээлэнгүй байх ёстой, хүрээлэнтэй л бол Зөвлөлт маягийн ШУА гэж ойлгож болох уу?
Үгүй, Европын 43 улсын Шинжлтэх ухааны Академиудыг нэгтгэсэн холбоо байдаг юм. Энэ 43 улсын ШУА-ийн 29 нь бүтэцдээ судалгааны хүрээлэнтэй байгаа юм. Жишээлбэл Австрийн ШУА -20 гаруй, Голландын ШУА- 16, Шведийн ШУА -9 хүрээлэн, төвтэй байх жишээтэй. Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд гэхэд л Чех улсын ШУА- 55 орчим, Словак улсын ШУА мөн л 55 орчим, Польш, Унгар улсын ШУА-иуд мөн төдий хэмжээний хүрээлэн төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна шүү дээ. Тэгэхээр ШУА нь хүрээлэнтэй байх нь Зөвлөлт засаг, социализмтай ямар ч холбоогүй, зөвхөн уламжлалын асуудал юм.
Барууны орнуудад зөвхөн их сургууль дээр л шинжлэх ухааныг хөгжүүлдэг уламжлалтай юм биш үү?
Тэр бол бас л өрөөсгөл ойлголт болно. Жишээ нь, АНУ-ын Холбооны төсвөөс судалгаанд зарцуулж буй хөрөнгийн дийлэнх хэсэг нь их сургуулийн бус судалгаанд зарцуулагддаг юм. АНУ-д Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүд (NIH) гэсэн 20 гаруй хүрээлэнгээс бүрдсэн судалгааны хүрээлэн, Үндэсний лабораториуд зэрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд голлох судалгааны байгууллагуудад тооцогддог. Японд мөн Үндэсний хүрээлэнгүүд байна, Германд Макс Планкийн нийгэмлэг, Лайбницийн нийгэмлэг, Хельмхолцын нийгэмлэг, Фраунхоферын нийгэмлэг гээд бүтэцдээ тус бүр 70-80 хүртэл хүрээлэнтэй байгууллагууд, Францад CNRS (80 хүрээлэнтэй), Италид CNR (100 хүрээлэнтэй) зэрэг зөвхөн судалгаа хийдэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Нэг үгээр хэлбэл, барууны орнуудад их дээд сургуульд ч судалгаа хийдэг, Шинжлэх ухааны Академи гэх үү, Үндэсний лаборатори, хүрээлэн гэж нэрлэх үү, нийгэмлэг гэж нэрлэх үү их сургуулийн бус байгууллагад ч судалгаа хийдэг юм.
Монгол улс ямар замаар нь явах ёстой юм бэ?
Ер нь манай дээд боловсролын түүх бол их богино юм шүү дээ. Гэхдээ их амжилттай хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Их сургуулиуд одоо судалгаанд анхаарах цаг нь болж байх шиг байна. Тиймээс их сургуулиуд ч, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ч судалгаа хийдэг загвар манайд оновчтой, мөн боломжтой юм шиг санагддаг. МУИС дээр цөмийн физик, биологийн, математикийн шинжлэх ухааны зарим чиглэлийг сайн хөгжүүлсэн туршлагатай. Иймд нэг нэгнийгээ нөхсөн, давхардалгүй судалгаа хийх, их дээд сургуулийн багш нар 5-6 жил болоод 1-2 жил хүрээлэнд ирж зөвхөн судалгаа хийж буцаад багшлах зэрэг боломжуудыг бий болгох хэрэгтэй. Тэрнээс аль нэг байгууллагуудыг механикаар нэгтгэвэл ёстой л шинжлэх ухаанаа устгах эрсдэлтэй юм.
Сайханбилэг, Ардчилсан намд Монголын шинжлэх ухаанаар тоглох эрх байхгүй. Алтанхуяг нь шинжлэх ухаанаа дэмжинэ гээд жилийн өмнө хоолойгоо сөөтөл илтгэл тавьсан, Сайханбилэг нь тоо томшгүй хүрээлэн эрдэм шинжилгээний байгууллага хэрэггүй гэх. Энэ Монголын төрд бодлогын залгамж халаа, төрийн санамж гэж байна уу. Орон гаран гэрийн эргүү авгай шиг бодлого явуулахаа болиоч. Панзчин наймаачдыг дэмжсэн бодлогоо боль. Улс орны бодлого шийдвэрийг зөв тодорхойлоход, улс орны хөгжилд бид ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаа. Сайханбилэг улс төрч болсноосоо хойш шинжлэх ухааныг хүрээлэн дээр 1 удаа ч ирж үзээгүй хүн. худлаа асуудал мэддэг хүн шиг царай гаргаж худлаа ярихаа боль. Чадахгүй бол өөрөө огцор. Та нар улсын мөнгө идэж идчихээд 2016 онд сонгуульд ялагдахаараа идсэн мөнгөөрөө гадаадад гараад тансаглаад алга болчдог хүмүүс биз дээ. Шинжлэх ухааны уналтад орвол хариуцах уу. Ардчилсан нам үнэхээр төр барих болоогүй юм байна даа. 2016 он хүлээлгүй огцруулъя Сайханбилэг ба түүний нөхдийг. Хятадын эрлийз хурлийзуудтай нийлж Монголын төрөөр тоглохоо боль
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙ ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АКАДЕМИЧ Т.ГАЛБААТАРТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА
Сүүлийн үед Шинжлэх ухааны Академийн талаар хэвлэлүүдээр нийтлэлүүд гарч байна. Дэлхийд байдаггүй бүтцийг Та бүхэн бий болгосон юм уу?
Шинжлэх ухааны Академи гэдэг нь Европын сэргэн мандалтын үед буй болсон сонгодог бүтэц гэдгийг ихэнх хүмүүс мэднэ дээ. Одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Германы Леополдын Шинжлэх ухааны Академи (ШУА) нь 1652 онд, Английн хааны нийгэмлэг 1660 онд, Оросын Шинжлэх ухааны Академи 1725 онд тус тус байгуулагдсан байдаг. Европ, Америк, Азийн улс орнууд оюуны хөгжлийн тодорхой үе шатанд хүрэхээрээ Шинжлэх ухааны Академи гэдэг байгууллага байгуулсан түүхээс зарим нэгийг дурьдвал, Голландын ШУА 1808, Австрийн ШУА 1847, АНУ-ын ШУА 1863, Хятадын ШУА 1926 онд тус тус байгуулагдсан байх жишээтэй. Манай улсын хувьд 1924 онд тэр үеийн Судар бичгийн хүрээлэнгийн дүрмийг Засгийн газар батлахад “ ... энэхүү хүрээлэн нь ирээдүйд бүх шинжлэх ухаан болон урлагийг хамарсан Шинжлэх ухааны Академи болох буй заа” гэж бичсэн байдаг юм шүү. Жамъян гүн их алсыг харж чаддаг хүн байжээ гэж санагддаг юм. Харин түүх яривал Их Монгол улсын үеэс манайд ийм эрдэмтдийн байгууллага байсан юм. Нью Йоркийн Колумбийн их сургуулийн нэрт монголч эрдэмтэн Мoррис Россаби гуай Хубилай хааны намтрыг олон жил судалсан хүн, тэрээр Хубилай хаан 1275 онд “Мэргэдийн хүрээлэн” гэдэг байгууллагыг байгуулсан тухай “Хубилай хаан” бүтээлдээ бичсэн байдаг. Англиар бол “Academy of Worthies” гэж орчуулсан байдаг юм. Тэр ч бүү хэл, тэрхүү академийн зарим гишүүдийн нэрийг ч мэднэ гэж Россаби гуай ярьж байсан. Тэгэхээр манай ард түмэн бол эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай гэдгээрээ бахархаж болно шүү.
Шинжлэх ухааны Академи гэж Зөвлөлтийн, социализмын бүтэц гэж зарим нийтлэлд бичигдээд байгаа нь тэгэхээр ташаа мэдээлэл болж байна уу?
Интернетийн тусламжтайгаар өнөө цагт мэдээллийг олж авахад их хялбар болчихоод байгаа биз дээ. Тэр Зөвлөлт Холбоот улс, тэр байтугай социализм гэдэг үг бидний үгийн санд орж ирэхээс өмнө, XIX зуунаас өмнө Шинжлэх ухааны Академиуд байгуулагдаж байж шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн байна гэхэд итгэхэд хэцүү юм, эс бөгөөс мэдсэн ч худал мэдээлэл тараагаад байгаа ч юм шиг.
Шинжлэх ухааны Академи бүтэцдээ судалгааны хүрээлэнгүй байх ёстой, хүрээлэнтэй л бол Зөвлөлт маягийн ШУА гэж ойлгож болох уу?
Үгүй, Европын 43 улсын Шинжлтэх ухааны Академиудыг нэгтгэсэн холбоо байдаг юм. Энэ 43 улсын ШУА-ийн 29 нь бүтэцдээ судалгааны хүрээлэнтэй байгаа юм. Жишээлбэл Австрийн ШУА -20 гаруй, Голландын ШУА- 16, Шведийн ШУА -9 хүрээлэн, төвтэй байх жишээтэй. Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд гэхэд л Чех улсын ШУА- 55 орчим, Словак улсын ШУА мөн л 55 орчим, Польш, Унгар улсын ШУА-иуд мөн төдий хэмжээний хүрээлэн төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна шүү дээ. Тэгэхээр ШУА нь хүрээлэнтэй байх нь Зөвлөлт засаг, социализмтай ямар ч холбоогүй, зөвхөн уламжлалын асуудал юм.
Барууны орнуудад зөвхөн их сургууль дээр л шинжлэх ухааныг хөгжүүлдэг уламжлалтай юм биш үү?
Тэр бол бас л өрөөсгөл ойлголт болно. Жишээ нь, АНУ-ын Холбооны төсвөөс судалгаанд зарцуулж буй хөрөнгийн дийлэнх хэсэг нь их сургуулийн бус судалгаанд зарцуулагддаг юм. АНУ-д Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүд (NIH) гэсэн 20 гаруй хүрээлэнгээс бүрдсэн судалгааны хүрээлэн, Үндэсний лабораториуд зэрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд голлох судалгааны байгууллагуудад тооцогддог. Японд мөн Үндэсний хүрээлэнгүүд байна, Германд Макс Планкийн нийгэмлэг, Лайбницийн нийгэмлэг, Хельмхолцын нийгэмлэг, Фраунхоферын нийгэмлэг гээд бүтэцдээ тус бүр 70-80 хүртэл хүрээлэнтэй байгууллагууд, Францад CNRS (80 хүрээлэнтэй), Италид CNR (100 хүрээлэнтэй) зэрэг зөвхөн судалгаа хийдэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Нэг үгээр хэлбэл, барууны орнуудад их дээд сургуульд ч судалгаа хийдэг, Шинжлэх ухааны Академи гэх үү, Үндэсний лаборатори, хүрээлэн гэж нэрлэх үү, нийгэмлэг гэж нэрлэх үү их сургуулийн бус байгууллагад ч судалгаа хийдэг юм.
Монгол улс ямар замаар нь явах ёстой юм бэ?
Ер нь манай дээд боловсролын түүх бол их богино юм шүү дээ. Гэхдээ их амжилттай хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Их сургуулиуд одоо судалгаанд анхаарах цаг нь болж байх шиг байна. Тиймээс их сургуулиуд ч, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ч судалгаа хийдэг загвар манайд оновчтой, мөн боломжтой юм шиг санагддаг. МУИС дээр цөмийн физик, биологийн, математикийн шинжлэх ухааны зарим чиглэлийг сайн хөгжүүлсэн туршлагатай. Иймд нэг нэгнийгээ нөхсөн, давхардалгүй судалгаа хийх, их дээд сургуулийн багш нар 5-6 жил болоод 1-2 жил хүрээлэнд ирж зөвхөн судалгаа хийж буцаад багшлах зэрэг боломжуудыг бий болгох хэрэгтэй. Тэрнээс аль нэг байгууллагуудыг механикаар нэгтгэвэл ёстой л шинжлэх ухаанаа устгах эрсдэлтэй юм.
0 Сэтгэгдэл
2015.01.07