2015 онд амжилтанд хүрэхийг хүсвэл хониныхон хуучин зуршлаа бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй. Таны хэтэрхий шулуун зан чанар хөхөгчин хонь жилд олон хүнд гомдол, үл итгэлцэл болж хүрч болзошгүй тул хүнийг шүүмжлэхээсээ өмнө урам өгч болох сайн талыг нь эхлээд хараарай гэж од эрхэс зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, хүнд сайхан урмын үг хэлж чаддаг байх дипломат зан нь 2015 онд танд хуучин найз нөхдөө гомдоохгүй байх, шинэ найз нөхөдтэй болж, хүрээллгээ тэлэхэд туслах болно. Танд гэж хэлэхэд сайхан үг шүүмжлэлээс илүү амжилт авчирахыг мэдрэх он байх нь.
Өөр нэг онцлог зүйл гэвэл 2015 онд та төлөвлөсөн ажлууддаа ойр дотныхондоо найдлага тавих хэрэггүй. Хөхөгчин хонь жилд хүмүүс зөвхөн өөрийнхөө амьдрал ажилд дэндүү анхаарал тавьж цаг зарцуулдаг учраас та бусдад найдах боломжгүй юм. Тэгэхээр 2015 онд эхлүүлсэн ажлаа өөрөө хөтөлж явуулж байж л амжилттай үр дүнг мэдэрнэ. Бусдад анхаарал хандуулж, найдлага тавихаасаа илүү өөртөө итгэ. Хонь жил танд боломж олгох бүрийд аль болох алдахгүй байхыг хичээж, өөртөө итгэж ажилла. Энэ онд та өөрийн эхлүүлсэн, өөрийн хийж байгаа ажлаа амжилтад хүргэх эрч хүчээр дүүрэн байх нь. Гэр бүлийн элдэв жижиг гэж бодсон асуудалдаа ч өөртөө итгэж шийдвэр гарга.
Хайр сэтгэл
Хайр дурлалын талбар дээр та яагаад ч юм одгүй болчихсон өдрүүд эхэлж байгаа мэт сэтгэгдэл төрөх үе нэг биш удаа гарна. Яагаад ч юм өмнө нь амжилт авчирч байсан аргууд чинь огт хэрэг болохгүй байгааг мэдэрнэ. Гэнэтийн бас огцом хийдэг алхам бүр чинь эсрэг хүйсний хүнд чинь тааламжтай санагдахгүй нь. Тэгэхээр хуучирсан аргуудаа өөрчил. Амжилтад хүрэхийн тулд өөрийнхөө стиль имижийг өөрчил хэмээн од эрхэс танд зөвлөж байна. Таны бүхнийг өөлж хардаг, хайртай хүнээ элдвээр шүүмжилж, голдог зан чанар чинь энэ удаад хайр дурлалыг таниас холдуулах болно. Хэрвээ чи маш зөөлхөн бас эелдэг байж чадвал хүссэн зүрхээ өөрийнх болгох боломж байна. Мөн өөр нэг зөвлөгөө гэвэл таныг бага ярьж, их зүтгэ гэжээ. 2015 онд таны сайхан амлалт, гоё үгээр өлгийдөхөөс илүүтэйгээр халамж, итгэл, найдвартай байдал чинь хайртай хүнээс чинь том том үнэлгээ болж ирэх болно.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
Хэрвээ та 2015 онд тавьсан зорилгоо биелүүлэхийг хүсч л байгаа бол юун түрүүнд маш болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Хамгийн гол нь ажил дээрээ өөртөө дайсан бүү бий болго. Мэдээж энэ амаргүй л дээ. Та заримдаа шатахуун түгээгүүрийн газарт очоод шүдэнз зурах адил үйлдэл үзүүлдэг хүн. Хэрвээ энэ байдлаа 2015 онд тэвчиж чадахгүй бол өөртөө бүхэл бүтэн дайсны арми бий болгоно. Тэгэхээр 2015 онд диломат харилцааны урлаг эзэмшиж чадахгүй л бол сайн сайхан зүйл горьдоод хэрэггүй. Өмнө нь танд энэ тухай хүмүүс сануулж байсан биз. Та хамтрагчдынхаа сэтгэлийг гонсойлгочихоод үнэнийг нь хэлсэн юм чинь миний зөв гэх хандлага байнга гаргах дуртай нэгэн. Та энэ жилийн хувьд шүүмжлэлийг бусдад биш өөртөө аль болох олон хэлэх тусмаа сайхан боломжийг өмнөө нээх болно.Гэр бүлийн жижиг бизнес эрхэлдэг болоод урлаг, шинжлэх ухаан бас боловсролын салбарынхан өөрөөсөө шалтгаалсан олон амжилтыг өмнөө нээх боломжтой. Харин та албан тушаал ахихаар төлөвлөсөн бол энэ удаад цаг нь биш. Ирэх жилийг хүртэл хойшлуулахад гэмгүй.
Эрүүл мэнд
2015 онд та сульдаж байна, ядарч байна гэж хэлэх нь илүүц болов уу. Эрч хүч дүүрэн байх учраас ашигла. Одод таныг фитнес, усанд сэлэлт, өглөөний дасгалаар хичээллэхийг санал болгож байна. Хөхөгчин хонь жилийн хувьд таны эрүүл мэндэд сөрөг биш харин ч эерэг он байх нь. Спортоор хичээллэснээр энэ жилийн хувьд хамгийн эрсдэлтэй эрхтэн болох зүрхний элдэв төрлийн өвчнөөс сэргийлэх болно. Гэхдээ эрч хүчээр дүүрэн байна гээд элдэв төрлийн гэмтэл ослоос хол байна гэсэн үг биш. Жижиг осол гэмтэлд өртөх эрсдэл багагүй тохиолдох нь. Та энэ жил өөрийнхөө эрүүл мэндийн алтан дүрмээ буй болго. Эрч хүчээ нөхөж, амьдралын тайван хэмээ алдагдуулахгүй байж чадвал бүх л жилийн турш өвчин зовлонгүй сайн сайхан өнгөрүүлж чадах нь. Ямар нэгэн адал явдал, хэтэрхий их мөрөөдлөө энэ жилдээ хойш тавихад гэмгүй нь.
Үхрийнхний хувьд од гийсэн жил болох нь. Од эрхэс таны бүхий л хүрээлэлд амжилт, шинэ сайхан бүхнийг бэлтгэжээ. Ногоон хонь жилд та өөртөө итгэлтэй байж, өдөр бүр өөрийгөө шат ахиж байгааг мэдэрнэ. Энэ ордонд төрсөн ямар ч хүрээллийн болоод насныхан эргэн тойрныхон чинь таныг магтан сайшааж, таныг үлгэр дууриал болгохыг мэдрэх жил. Найз нөхөд, хамтрагчид бүүр дарга чинь хүртэл 2015 онд таныг жижиг зүйл дээр ч талархан магтах нь. Тиймээс од эрхэс таныг үүнийг өөрийнхөө зорилго төлөвлөгөөг биелүүлэхэд ашиглахыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл энэ жил та шинэ найз нөхөдтэй болох, хуучин хамтрагч нартайгаа үүссэн элдэв асуудлыг шийдэх, мөн хэн нэгний зүрх сэтгэлийг булаахад энэ эерэг байдлаа ашигла. Гэхдээ үүнээс илүү танд төлөвлөсөн ажлаасаа хөндийрөхгүй тайван ажиллах боломжтой жил гэдгийг бас сана. Таны тууштай, махруу зан чанар энэ жилийн хувьд зорилгоо биелүүлэхэд хамгийн ихээр тус болно. Та хөдөлмөрч, бас бодитойгоор аливаа асуудлыг үнэлж чаддаг чанарынхаа ачаар 2015 маш сайн ажилтай болж, олон шинэ хаалгыг нээх нь.
Хайр дурлал
Хөхөгчин хонь жил танд үнэн сэтгэлийн дурлал, үүрдийн хайрыг бэлтгэжээ. Та энэ жилд романтик харилцаа тогтоох, бусдыг алмайруулан бишрүүлэхдээ тун гарамгай байх нь. Гэхдээ зөвхөн хайр дурлал ч гэлтгүй бие сэтгэлийн холбоо харилцаа тогтоох хүн танд гарч ирнэ. Тиймээс таны хувьд романтик харилцаа холбоо тогтоох боломж хэн хүнээс илүү байгааг санаж явахад илүүдэхгүй биз. Хэрвээ та хайртай хүнтэй бол энэ жил бие биенийгээ илүү таньж мэдэх өмнөх харилцаа холбоогоо улам бэхжүүлж, хүүхэдтэй болох, гэрлэх зэрэг алхам хийх нь.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
2015 он үхрийнхэнд амжилт, орлогын үүдийг томоос том нээгээд өгчээ. Ногоон хонь жил таныг өндөрт гарах шатаар өгсөх бүрдээ тохиох хүмүүстэй хэл маш амархан ойлголцоход туслах болно. Та хэрэгтэй хүмүүстэйгээ харилцаа холбоогоо тогтоож, хамтрагчид болоод удирдлагынхаа анхаарлын төвд байж, өөртөө хэрэгтэй гэрээ хэлэлцээрийг байгуулж чадна. Гэхдээ энэ бүхэн таны өөрийн хичээл зүтгэлээс шууд шалтгаална.Өөрөөр хэлбэл тууштай, үнэнч, хөдөлмөрч, баримт тоон хэлээр ярьж чаддаг гэх зэрэг таны төрөлх зан чанаруудын үр дүнд бизнес, албан тушаалын шатаар саадгүй алхаж өндөрлөгт хүрэх жил гарлаа. Ногоон хонь жил үхрийнхэнд өөрийнхөө хувийн бизнесийг нээх, итгэлтэй сайн хамтрагчтай болох, жинхэнэ хөрөнгө оруулагчийг олох, хэрэгтэй гэрээ хэлэлцээр байгуулах, өөрийн орлогоо нэмэх боломж олгосон жил байх нь. Өөрөөр хэлбэл ажил хэргийн хүрээнд энэ жил өөрийн төлөвлөгөөг биелүүлэх, албан тушаалын шат ахих, мөрөөдлөө биелүүлэх он байх нь.
Эрүүл мэнд
2015 онд таны эрүүл мэндийг “баатар”-тай зүйрлэж болох нь. Хүйтэн бороонд норж, цасан шуурган дундуур л гүйхгүй юм бол таны хувьд элдэв төрлийн өвчин тусах эрсдэлээс хол байж чадах нь. Мэдээж бага зэрэг хамрын ханиад тусах ч ажлын чадварыг чинь алдагдуулж чадахгүй. Гэхдээ цаг наргүй ажилла гэсэн үг биш шүү. Нэгдүгээрт та бол төмрөөр бүтээсэн хүн биш. 2015 онд зүрх судасны системтэй холбоотой өвчинд өртөх эрсдэлтэй байна. Ялангуяа таны гол хөдөлгүүр болсон зүрхээ хайрлаж байх хэрэгтэй. Нэг удаа л хатгасан гээд тоохгүй явсаар амьд явах эрхээ хасуулсан тохиолдол нэг биш байдаг. Та эмчид үзүүлж, эмчийн бичиж өгсөн жор, дэглэмийг үл хайхран хаях хэрэггүй шүү.
2015 онд та тогтвортой тайван байдлаар асуудлыг шийдэж болох зан чанарыг өөртөө бий болгох хэрэгтэй. Мэдээж үндсэн зан араншингаас чинь шал өөр зүйл шаардаж байгаа мэт санагдавч хэрвээ энэ зан чанарыг өөртөө буй болгож асуудалд хандаж сурвал таны амьдрал илүү тогтвортой, бас олон зүйлийн ард эерэгээр гарч болохыг мэдэрнэ. Үүний ачаар та аливаа асуудалд адгаж яардаг, түргэн буруу шийдвэр гаргадаг зэрэг олон таагүй байдлаас салж чадна. Мэдээж ингэлээ гээд аливаа асуудлаас хоцорно гэж айх хэрэггүй. Хөхөгчин хонь жил танд боловсрол, хайр дурлалын талбарт илүү амжилт авчрах болно. Хувийн амьдралаа цэгцэнд нь оруулах хамгийн боломжит үеэс гадна маш олон төлөвлөгөөгөө амжилттай биелүүлэх сайхан боломжууд гарч ирнэ. Од гаригс таныг гомдол, хууран мэхлэлт гэж өс санаж явдаг зүйлсээсээ сал гэж зөвлөж байна. Орчин тойрныхонд чинь танд байдаг хувийн ашиг сонирхол шиг өөрийн гэсэн үнэт зүйл байгаа гэдгийг бүү март. “Энэ бол зүгээр л бизнес, өөр юу ч биш” гэж өөртөө хэлж сурах нь 2015 онд таны өмнөө тавих дүрэм байх болно. Тоглоомын энэ дүрмийг баримталж чадвал та өөртөө эрдэнэс цуглуулах маш их хүчийг хуралдуулж чадна гэдэгтээ итгэ.
Хайр дурлал
Хайр сэтгэлийн хувьд ихрүүд маш олон сонголтын өмнө очих нь. Гэхдээ далай руу та ганцхан чулуу л шиднэ гэдгийг сана. Од эрхэс таныг хувийн амьдралаа цэгцэлж, самуурсан олон бодлынхоо ард гарахад туслахад бэлэн байна. Таныг сонголтын өмнө байгаа гэдгийг од эрхэс ахин сануулж байна. Нэг нь л таных байх ёстой гэдгийг бодож сонголтоо хий. Энэ жилийн хувьд цаг зуурын учрал гэхээсээ илүүтэйгээр тогтвортой, байнгын, халуун дотно харилцаа үүсгэх учралууд тохионо. 2015 оны таны хувьд хайртай хүнтэйгээ учрах, гэр бүл зохиох боломжит цаг. Гэхдээ танд гэж хэлэх цорын ганц гэвч бол гомдомхой, хэт амархан гоморхдог, тэр хүнтэй ахиад уулзахгүй гэх хүсэл сэтгэлээ таягдан хая.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
2015 он ихрийнхэнд өөрийгөө бусдад хэрхэн гялалзаж болохыг харуулах цаг хугацаа. Хөхөгчин хонь жил таныг ажил хөдөлмөрийн талбарт өмнөхөөсөө илүү хариуцлагатай байхыг анхааруулж байна. Эрч хүч хариуцлагатай байдал чинь хамт олондоо ямар хэрэгтэй нэгэн болохыг бататгах учраас өөртөө итгэ, зүтгэ. Мэдээж өөрийн бие даасан төсөл хөтөлбөрийг амжилттай биелүүлэх боломжийг од эрхэс танд олгож байгаа ч бусадтай харилцах харилцаагаа юун түрүүнд анхаар. Оффис дахь хамтран ажиллагсад болоод үйлчлүүлэгч эсвэл шинэхэн хамтрагч за тэгээд аль хүрээлэлд бусадтай хэрхэн харилцаж, биеэ хэрхэн зөв авч явж болох талаар зөвлөгөө авч, суралцахад гэмгүй. 2015 он амжилт гэдэг тийм ч амархан бас хурдан олдчихдог зүйл биш гэдгийг мэдрүүлнэ. Та энэ жил өөртөө шинэ зорилго тавьж, шинэ хариуцлага хүлээж гэмээнэ мөнгө, амжилт, албан тушаал болон бусад таатай бонусуудыг алгаа тосч гардана.
Эрүүл мэнд
Явган явах, цэвэр агаарт аялах, ус гол мөрнөөр аялах зэрэг нь танд өвчнөөс хол хөндий байхад туслах болно. Энэ жил та хаана ч явсан хамрын ханиадны вирус дагуулж явах нь. Тэгэхээр тэр вирус үсрээд наалдчихгүй байгаасай гэж хүсч байвал сэтгэл санаагаар өөдрөг байхыг хичээ. Сэтгэл гутрал, гомдол цөхрөл, стресс таны бие махбодийг маш амархан сульдаж ядрахад хүргэдэг гэдгийг юу юунаас илүү мэдэж байгаа гэдэгт итгэе. Өөрийн сэтгэл санааг өөдрөг сайхан байлгахын тулд йогоор хичээллэж, сайхан хөгжим сонсч, дэлгүүр хэсч, ном уншиж, сайхан хоол идэж, болзоонд яв.
2015 онд зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулж бусад зүйлийг орхи гэсэн зорилго өмнөө тавьсан байх нь. Таны төрөлх зан чанар нэг талаар зөвхөн ажилдаа толгойгоо шургуулчихаад бусдыг харах сөхөө олгохгүй байдаг нь амжилт даллаж болох ч гадаад ертөнц дэх бүх харилцаа холбоогоо бүрмөсөн алдахад хүргэх эрсдэлтэй гэдгийг анхаар. Бусдад тэр бүр өөрийгөө нээгээд байдаггүй,чимээгүй, дуу багатай зан чанар хамгийн хайртай хүмүүс болоод дотно найз нөхдөөсөө хөндийрөхөд хүргэнэ. Хэдийгээр өөрийн чинь хэт дотогшоо зан чанар чинь ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх,төлөвлөсөн зүйлээ бодит ажил хэрэг болгоход дөхөмтэй ч хамт олонтойгоо хэл амаа ололцох, ялангуяа карьер хийх боломжийг олгодоггүй гэдгийг мэдрэх цаг нь болсон. Хайр дурлалын талбарт ч гэсэн хэт дуугүй байдал чинь эерэг тал болох нь юу л бол. Гэхдээ гарц бий. Танд од гаригс хувийн аливаа асуудлаа шийдэхдээ дуугүй байх зан чанараасаа хөндий бай гэж зөвлөж байна. Тэгэхээр таны хувьд шинэ танил бол цэвэр агаар гэсэн үг. “Би хүсэхгүй байна” гэж бодох хэрэггүй. Зочноор урьсан урилгад үгүй гэж хариулахаасаа өмнө хэнтэй хэзээ очих талаар асуу. Бас спортоор хичээллэ, явган аяла. Бусадтай нээлттэй ярилцаж харилцах нь ямар олон сонирхолтой зүйлсийг нээж болдгийг мэдрэх жил бол 2015 он.
Хайр дурлал
2015 онд хэрвээ сайхан хайрыг хүсч байгаа бол толгойгоо нэг өргөөд эргэн тойрноо хар. Хэрвээ аль хэдийнэ хайртайгаа учирчихсан бол 2015 онд дотно харилцаагаа эргээд нэг харах цаг нь болж. Модыг усалж байж ургуулдаг шиг хайрын харилцаанд ч ус хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 2015 онд та өөрийгөө бие махбодийн болоод сэтгэл санааны хувьд өөдрөг бас нээлттэй байлгаж гэмээнэ хайрын талбарт амжилт гаргаж чадна. Харин мэлхийхний сэтгэлийг нь татахын хүсч байгаа хүмүүсийн хувьд эхлээд түүний ажил хэрэгтэй нь холбоотой харилцаа холбоо тогтоож, ижил төрлийн сонирхолтой гэдэг суурь тавих хэрэгтэй. Хөхөгчин хонь жилд мэлхийн ордныхны зүрх сэтгэлд хүрэх хамгийн ойр бас нууцхан зам бол энэ.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
2015 он таны хувьд бизнесийн болоод карьерын шатыг өгсөхөд тийм ч таатай жил биш. Тийм учраас хонь жилд та бүх л ажил хэргийн асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй болох нь. Томоохон төсөл хөтөлбөрөөс эхлээд жижиг зүйлд ч сонор сэрэмж анхаарал болгоомж чухал байна. Гэхдээ хэтэрхий их асуудлыг тархиндаа хуримтлуулахаар шинэ сэргэгээр аливаа зүйлийг олж харахаа больчихдог муу тал бий. Бусдын зөвлөгөөг сонсохгүй зөвхөн өөрийнхөө нууцлаг бүрэг ертөнцөөр бүхнийг шийдэх гэдэг байдал чинь 2015 онд хамт олонтойгоо хэл амаа ололцох, амжилт гаргахад саад болж байна. Тиймээс өөрийнхөө амжилтын хаалгыг хаагдахаас өмнө орчин тойрныхоо хүмүүстэй нээлттэй харилцаж бүрэг байдлаа орхи. Энэ тохиолдолд ажил хэрэгч од эрхэс таныг эрхшээж байна.
Эрүүл мэнд
2015 онд таны эрүүл мэнд зөвхөн өөрөөс чинь шалтгаална. Дотоод хүчээрээ ямар ч өвчнийг эсэргүүцэх чадвартай байгаа ч сэтгэл гутралынхаа “ачаар” элдэв төрлийн өвчин тусах магадлал өндөртэй хүн юм. Учир нь хонь жил маш дуулгавартай бас тогтвортой жил учраас таны хүссэнийг танд бэлэглэнэ. Таны зурхайд огт бодож төлөвлөөгүй элдэв асуудалд орооцолдоход бэлэн байгаа гэжээ. Яагаад ч юм таны эрүүл мэнд нэг л биш байгаа мэт сэтгэгдэл нэг бус удаа төрөх ч тэр бүрт хямрах шаардлагагүй. Та өөрийнхөө айдсын золиос болоход бэлэн байгаа юм байна. Өвчний шинж тэмдэг илрэнгүүт элдэв төрлийн эм тан уух гэж яарахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна. Тэгэхээр 2015 онд хэзээ ч өөрийгөө эмчлэх гэж яарах хэрэггүй. Хэрвээ үнэхээр өвчин туссан бол шууд л эмчид ханд. Эмчийн зөвлөгөөний ачаар та ямар ч төрлийн өвчнөөсөө ангижирч чадна.
2015 он бүхнийг үнэлж цэгнэж дугаарладаг мөн чанарыг чинь шалгах жил болох нь. Таны хувьд хамгийн дээд зиндааны гэж юунаас өмнө тавьж байсан зүйл чинь бүүр хөшигний ард байх ёстой гэдгийг ойлгох болно. Тэгэхээр энэ жилийн хувьд таны онцлох шинж тэмдэг бол нарийн нягт нямбай байдал. Хонь жил таныг бодит байдлыг үнэн мөнөөр нь харж, амьдрал дахь илүү зүйлсээсээ ангижрахад туслах болно. Таны хувьд хэрэгцээгүй зүйлс гэдэг жагсаалтад гэнэт танилцсан хүмүүс, элдэв хобби,төлөвлөгөө ч багтана. 2015 онд та шинэ танилуудтай болох гэж хичээх хэрэггүй. Хуучин харилцаандаа анхаарал тавь. Зарим сайхан үгс таныг эрүүл мэндийн байдалдаа эргэлзэхэд ч хүргэж болзошгүй. Ер нь би л гэдэг хандлагадаа цэг тавь гэж од эрхэс зөвлөж байна. Өөрчлөлт арслангуудыг 2015 онд гэр бүлдээ гэртээ суухад хүргэнэ. Өөрийгөө хайрлах дөвийлгөх таны зан чанар бусадтай харилцах харилцаанд чинь маш олон асуудал үүсгэнэ. 2015 онд одод таныг магтаал сайшаалаас хол байж, бусдын санал сэтгэгдлийг сонсч, хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.
Хайр дурлал
Хайр сэтгэлийн хувьд би гэх үзэл чинь ихээхэн тээг саад байх нь. Од гаригс таны гарт маш сайхан чанга дуутай бүрээ атгуулсан учраас та өөрийнхөө зүрх сэтгэлийн дууг олж сонсох чадвартай байх юм. Та өмнө нь хайртай хүнийхээ зарим муу занг нүд аниад л өнгөрөөдөг байсан бол хонь жилд дэндүү өөртөө үнэнч байж зарим тал дээр харгис хандлага ч гаргах юм байна. Сээтэгнүүр зан, хуурамч сайшаал магтаал, олон янзын шүтэн бишрэгчид энэ жил таны хувьд зүгээр л нэг зусарын шинж байх нь. Тиймээс өөрийнхөө хувьд үнэтэй бас чухал гэсэн мэдрэмжийнхээ төлөө тэмцэхэд бэлэн бай. Танд 2015 он зөвхөн жинхэнэ хайр дурлалтай учрах боломж олгох төдийгүй түүнийгээ тогтоож, маш урт удаан тогтвортой харилцааныхаа эхлэлийг тавихад дэм болох жил байх болно.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
2015 онд та өөрийнхөө жинхэнэ зорилгыг эхлээд тодорхойл. Хэцүү гэвч сонирхолтой төсөл хөтөлбөрүүд амжилттай биелнэ гэдгийг од гаригс амлаж байна. Тэгэхээр 2015 онд маш нямбай байж өөртөө чухал зүйлийг чухал биш зүйлээс ялгаж, хэрэггүй зүйлийг хаях чадвараа хөгжүүл. Ирээдүйтэй гэж үзэж байгаа төсөл төлөвлөгөө биелүүлэхийн тулд маш зүтгэлтэй шаргуу ажиллахад гэмгүй. Харин ажлын байрандаа бүдүүлэг үйлдэл гаргах, өөрийнхөө хүчинд үл итгэх, сонирхолгүй гээд ажлаасаа шууд л татгалзаж, зугатах зэрэг сорилтуудтай тулгарах нь. Үр дүнд нь та ажил мэргэжлээ өөрчлөх эсвэл ажлын байраа солиход хүргэнэ. Харин арслангийн ордны дарга, бизнесмэнүүд ямар ажлыг хэрхэн эхлүүлж, хэнд даалгавал зөв гэдгээ өөрсдөө мэдэрч сонгож чадах тул танд боломж олгосон энэ жилийг бүү алдаарай.
Эрүүл мэнд
2015 онд арслангууд эрүүл мэндийн хувьд боломжийн байх болно. Гэхдээ ингэлээ гээд өөрсдийн эрүүл мэндэд хайхрамжгүй хандах хэрэггүй. Та бол эмчийн зөвлөгөөг үл хайхран орхих нь энүүхэнд байдаг хүн. 2015 онд та өөрийнхөө дотор эрхтэний үйл ажиллагааг тайван бас анхааралтай чагнаж чадвал элдэв асуудлаас амархан ангижрах болно. Хэрвээ өөртөө сэтгэл тавибал өвчин зовлон багатай жил байх нь. Од эрхэс танд маш өвөрмөц дархлааг бэлтгэсэн учраас цаг үеэ олсон эмчилгээг хийж чадвал өвчнөөс сэргийлээд байх боломжтой юм байна. Архаг хууч өвчин сэдэрвэл эмчийн жороор эм тангаа ууж, эмчилгээний хоол хүнс хэрэглэснээр өмнөх эмчилгээнүүдээсээ ч амархан эдгэрэх боломжтой юм гэдгийг мэдэрнэ. Тэгэхээр энэ жил та өөрийнхөө эрүүл мэндэд төдийлэн санаа зоволгүй ажил төрөлдөө анхаарал хандуулах боломжтой.
2015 он таниас эрч хүчээ аль болох гамтай, зөв залуурдаж, баяжуулахыг шаардах болно. Ингэж чадвал та гэнэтийн амжилтанд хүрнэ. Та өөртөө чухал зүйлийг хэрхэн баяжуулж, зөв зарцуулж чадахаас шалтгаалж өмнө нь төлөвлөөгүй амжилт руу хөтлөх жил байх болно. Гэвч хэтэрхий жижиг зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр зөвхөн эерэг өөрчлөлтийг авчирна гэж горьдож байгаа бол энэ нь нөгөө талаар эргэн тойрныхоо сэтгэл зүйг туйлдуулах муу талтай. Тиймээс 2015 онд од гаригс таныг эхлээд зорилтоо тодорхойл гэж зөвлөж байна. Тэгэхээр элдэв жижиг зүйлд анхаарал хандуулаад байлгүй нүдээ аниад хааяа хажуугаар нь өнгөр. Асуудлыг тодорхой эрэмбэлж сур гэж танд зөвлөх байна. Хэрвээ та харсан бүхэн рүүгээ гар сарвайгаад байвал хэзээ ч болжморыг олж онохгүй. Зүгээр цаг заваа үрсэн зүйл болно. Хэрвээ зохистой гол зүйлээ олж, өөрийн хийх зүйлийн оргилыг тодорхойлж, эрч хүчээ зөвхөн түүндээ зориулж чадвал 2015 оны танд жинхэнэ том өөрчлөлт, нээлт, амжилтыг бэлтгэсэн байна шүү.
Хайр дурлал
2015 онд охиныхон хайр сэтгэл гэдэг бусад ямар ч асуудалтай хольж хутгах зүйл биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн та эсрэг хүйстэн рүүгээ хэт их шунан хоргоох нь түүнийг танд татах биш харин ч үргээж айлгана гэдгийг сана. Хайрлаж байгаа хүнээ шүүмжлэх чинь ихсэх тусам эвлэрлийг биш маргаан, үл ойлголцлыг бий болгоно. Таны зурхай бусдаас илүү хайр сэтгэлийн талбарт гялалзсан амжилттай байх болно гэжээ. Зорилгодоо хүрэх гэсэн шургуу зан нь хувийн амьдралд чинь тийм ч тустай байна гэдэгт эргэлзэж байна. Зарим тохиолдолд бусдад шарх болж болзошгүй нь. Охиныхон энэ жил ер бусын тачаангуй байх нь. Өөрийнхөө эрч хүчийг карьер ахих, амьдралын горимоо өөрчлөх, зүрх сэтгэлийнхээ эзнийг хайхад зарцуул.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
Зорилгоо хэрхэн зөв тодорхойлсноос олон зүйл шалтгаалах нь. Хөхөгчин хонь жилд та бүх л жижиг асуудлаа нэг зүйл багтаан зангидаж зөвхөн түүндээ л эрч хүч боломж бололцоогоо зарцуул гэж зөвлөж байна. Үрж тарамдаж явах цаг хугацаа эрч хүч танд энэ жилийн хувьд алга. Та элдэв жижиг асуудлаар өөрийнхөө сэтгэл дундуур байгаа үйлдлээ ямар ч гэм зэмгүй хамтран ажиллагсаддаа гаргаж, бөөн дарамт үзүүлж буйгаа өөрөө ч анзаарахгүй байж болох ч энэ нь эргээд олон хүний дургүйцлийг тань дээр төвлөрүүлэх болно. Нөгөө талаас таны хувь төөрөгт 2015 онд эрч хүчтэй, идэвхтэй зан чанарыг чинь ямар ч хэрэггүй тэмцэгч байдал чинь халхлаад байгаа гэдгийг илэрхийлж байна.
Эрүүл мэнд
Охиныхон энэ жил эрүүл мэндийн хувьд үнэхээр эрс тэс олон үзэгдэлтэй тулгарах нь. Заримдаа та өөрийгөө ган шиг бөх биетэй хүн хэмээн мэдрэх ч зарим тохиолдолд хамрын ханиаднаас болоод орондоо ч хэвтэж өнжих өдрүүд хүлээж байна.
Учир нь 2015 онд таны биеийн дархлаа өөрийгөө хамгаалах маш идэвхтэй хөдөлгөөнд байгаа ч өвчний шинж тэмдэг сул байх тусам охиныхон өөрийгөө өвдлөө хэмээн хэт өрөвдөх байдал гаргаснаас өвчиндөө бууж өгөх болно. Үүнээсээ болоод охиныхон ханиад, харшил, даралт зэрэг ойр зуурын өвчинд ээрэгдэх нь. Үүнийг давж гарахын тулд муу муухай бодлоо хаяж, сэтгэл хөдлөлөөр та өөрийнхөө өвчлөлийг тодорхойлолгүй, эерэг сайхан бодлыг буй болгох сургалтад сууж, дасгал хий.
2015 он таны хувьд их л философилог өнгөрөх нь. Толгой дээрээ овоолсон хэт их төлөвлөгөө чинь боломжоо хязгаарлаж болзошгүй. Хамгийн сонирхолтой нь таны эхлүүлсэн төсөл хөтөлбөр амжилттай байх ч сэтгэл зүрхэнд буй хэтэрхий их эргэлзээ тээнэгэлзээ толгойг чинь нөгөө тийш нь харуулчихаж мэдэх нь. 2015 онд та амжилтад хүрэхийн тулд маш их шийдэмгий байж, эргэлзээ тээнэгэлзээ өөртөө үл итгэх байдлаа таягдан хая. Од эрхэс таныг зарим тохиолдолд толгойгоороо бодохоос урьтаж гараа хөдөлгө гэж зөвлөж байна. Өөр нэг амжилттай ажиллаж болох хувилбар бол та өөрийн гаргасан шийдвэрийг бусадтай хамтран гүйцэлдүүлэх. Гэвч таныхаар ганцаараа гүйцэтгэсэн ажил нь илүү амжилтад хүрдэг. Дашрамд зөвлөхөд шийдэмгий байдал зөвхөн ажил төрөлд чинь төдийгүй хайр сэтгэл мөрөөдөл, зүтгэл гээд бүх тохиолдолд энэ жил танд хамгийн хэрэгтэй зан чанар байх ёстой гэнэ шүү.
Хайр дурлал
2015 онд та өөрийнхөө төлөө шийдвэр гаргаж чаддаг хүнийг л хайр дурлалынхаа эзнээр сонго. Хэрвээ таны хайртай хүн шийдвэр гаргах дуртай бол таны хувьд аз. Од эрхэсийн зурснаар та энэ жил эргэлзээ тээнэгэлзээндээ ээрэгдэж шийдвэр гаргаж чадахгүй байснаар хайр сэтгэлийн талбар дахь хамгийн оновчтой сайхан үйл явдлуудыг өөрөөсөө түлхэх нь. Хэрвээ таны хажууд шийдэмгий шийдвэр гаргахад түлхэц болж чадах нэгэн байвал 2015 он бүхэлдээ сайн сайхнаар дүүрэн байж чадна. Харин санаачилгыг гартаа авахаас татгалздаг нэгэн танд таалагдаж эхэлбэл дотно харилцаа үүсэхээсээ өмнө салалтын тухай яригдаж эхлэх байх. Тэгэхээр та хайрласан хүн чинь амьдралын шүүлтүүрт тогтож үлдээсэй гэж хүсч байгаа бол өөрийнхөө туйлбаргүй зангаас татгалзаж, бага бодож их хөдөл гэж од эрхэс зөвлөж байна.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
2015 он жинлүүрийнхний хувьд албан тушаал ахих, бас танд олон ажил санал болгох боломжийг бүрдүүлж өгнө. Тэгэхээр хөхөгчин хонь жилийн төөргөөр та даалгасан үүрэг даалгаврыг тун сайн биелүүлэгч, ёстой даргын хүсдэг жинхэнэ албан хаагч байх нь. Харин удирдах албан тушаал хашигчид болоод хувийн бизнес эрхлэгчдийн хувьд элдэв шийдвэр гаргахтай холбоотой асуудлууд ар араасаа урган гарсаар байх нь. Та энэ жилийн төөрөг ёсоор олон чухал асуудлын араас тийм үү, үгүй юу гэсээр маш их цаг алдах нь. Харин зүгээр л гүйцэтгэх ажлын албан хаагч, шийдвэр гаргах түвшний нэгэн биш бол элдэв асуудлаас ангид байж чадна. Харин юу хийхээ мэддэг, түүнийгээ тодорхойлчихсон жинлүүрийнхний хувьд 2015 оноос маш сайхан үр дүн хүлээж болох нь. Хөдөлмөрч, шаргуу хичээл зүтгэлийнхээ ачаар даргынхаа хүндэтгэлийг хүлээж карьерээ дээшлүүлэх шинэ боломж танд буй болсон гэдгийг анхааралдаа аваарай.
Эрүүл мэнд
Таны эрүүл мэнд хамгийн ойр байгаа хүмүүсээс чинь ихээхэн шалтгаалах нь. Хөхөгчин хонь жил таны хувьд ятгалгын он байх нь. Өөрөөр хэлбэл та эмчийн сайн зөвлөгөө дотно нөхдийн ятгалгын ачаар ямар ч өвчнийг ялахад дархлаагаа ашиглах нь. Харин таны орчин тойронд гутранги хүмүүс их байвал элдэв өвчинд дарлуулж болзошгүй нь. Тэгэхээр та хэрвээ 2015 оны турш эрүүл саруул байя гэж хүсч л байгаа бол сэтгэл санаагаа тайван байлга. Явган аялал, усанд сэлэлт, йог, өглөөний гүйлт таны эрүүл мэндэд энэ жил тун чухал. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж өөртөө итгэлтэй амьдрах нь эрүүл явахын чинь нэг үндэс байх болно гэдгийг санаарай.
2015 он танд тайван гэхдээ сонирхолтой өдрүүдийг бэлтгэжээ. Одод танд эрч хүчийг бэлэглэж байгаа учраас түүнийг эерэг зөв ашиглаж чадвал урьд өмнө байгаагүй үр дүнтэй он байх нь. Хөхөгчин хонь жилийн өнгө таны төрөлх зан чанартай хосолж энэ жил бүхнийг хийхийг зөвшөөрч байгаа гэнэ шүү. Ганцхан та өөрийнхөө мэдрэмжинд маш болгоомжтой хандаарай. Хүчит эрчимтэй байна гэдэг сайн. Гэхдээ тэр эрчим чинь сөрөг зүйл дээр асгарчихвал таныг уруудахад хүргэнэ гэдгийг сана. Таагүй зүйл бүрт сэтгэлээр унах хэрэггүй. Элдэв таагүй зүйл амьдралд тохиолдож л байдаг шүү дээ. Хэрвээ тэр бүхнээс гэмтэн эрэх юм бол танд энгийн амьдрах цаг хугацаа хүрэлцэхгүй. Нэг үгээр хэлэхэд 2015 онд өөртөө эерэг сэтгэлгээг бүрдүүл. Эерэг сэтгэлгээ гэдэг асуудалгүй байна гэсэн үг биш. Гарч буй асуудлыг элдэв сэтгэлийн хөөрөлгүй тайван бодож, эерэг ухаанаар шийдэх л гэсэн үг. Хэрвээ энэ уриагаар та 2015 онд зүтгэж чадвал амжилт алганд чинь байна.
Хайр дурлал
2015 онд та дурлалын талбарт ямар ч том хана хэрэм хаалтыг цом цохих байлдагч байх хэрэгтэй. Зөвхөн дурлалын ч гэлгүй бүх талбарт энэ чанар чухал гэдгийг онцлон хэлье. Таны цуцалтгүй зүтгэлийн ачаар мөсөн зүрх ч хайлах болно. Хөхөгчин хонь жилд танд эсрэг хүйснийхэн чинь багагүй анхаарал хандуулах учраас энэ дундаас өөрийнхөө талыг олох боломж бүрэн байна. Хилэнцийнхэн хонь жилийн бэлэглэсэн дийлдэшгүй эрч хүчийг хайр дурлалын талбарт хашиж байх хэрэгтэй гэнэ. Хайрын хэт яарсан алхам, энхрийлэл нь 2015 онд таны хардалт, тэмцэлд дуудах нь. Хилэнцийнхэн хэрвээ хүсвэл сөрөг бүхнийг даван туулах, зарим тохиолдолд орхиод явах чадал түүнд бий.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
Амбицтай хилэнцийнхэнд 2015 он маш сайхан боломжууд нээнэ. Таны эрч хүч хөхөгчин хонь жилд бусдаас олон оноо цуглуулж өгнө шүү. Түүнээс гадна хилэнцийнхний тэвчээр хатуужил, нарийн нямбай зэрэг сайн зан чанар нь амжилтад хөтөлнө. Үүнийхээ ачаар 2015 онд хилэнцийнхэн бизнес, боловсрол, шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж чадна. Мөн хэн нэгний өнгөрсөн жил эхлүүлсэн ажлыг хилэнцийнхэн энэ жил амжилттай дуусгаж чадах нь. Од гаригсын эрхшээлээр энэ жил та хамтрагсадтайгаа хэл амаа ололцох тал дээр тэвчээртэй байж чадахгүй нь бололтой. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг тэр бүр барьж, амаа хамхина гэдэг таны төрөлх үйлдэл биш. Гэхдээ хэрэггүй газар хэрэггүй үг унагахгүй байхыг хичээж чадвал албан тушаал, авдаг хэд чинь нэмэгдэх боломж байна.
Эрүүл мэнд
2015 он таны хувьд эрч хүчээр цутгаж байх хэдий ч эрүүл мэндээ таг мартчих эрсдэл их байгаа юм. Зөвхөн таниас шалтгаалахгүй төсөл хөтөлбөрт өөрийнхөө эрч хүчийг огт гамгүй зарцуулснаар 2015 оны төгсгөлд эрүүл мэндийн шалтгаанаар гээд ажил төрлөөсөө хөндийрчихөж болзошгүй нь. Таны өөртөө хэт хайхрамжгүй байдал чинь стресс ядаргаа болж илэрнэ. Тэгэхээр бүх л жилийн турш эрүүл саруул байхыг хүсч байгаа бол нэгдүгээрт мэдрэлийн системээ гамна, өөрийнхөө эд эрхтэнд амрах боломж олго, мөн таны хүч чадлаас давсан ажлыг зүгээр л орхи.
2015 он нумынханд хэд хэдэн амжилттай мөчийг бэлэглэх болно. Заримдаа энэ нь ажил төрлийн амжилт гэхээс илүүтэйгээр танд сэтгэлийн таашаал өгөх үйл явдлууд байна. Гэлээ гээд ажил төрөл яах бол хэмээн сандрах хэрэггүй. Таны асуудалд туйлбартай тайван ханддаг байдал олон зүйл дээр маш сайн үнэлгээг авчирна. 2015 онд өмнөх жилийнхээс илүүтэйгээр танилынхаа харилцааг холбоог нэмэхгүй нь бололтой. Мэдээж энэ нь эрч хүчийг элдэв сул зүйлд зарцуулахгүй сайн талтай ч чанартай харилцааг буй болгоход хангалтгүй. Хөхөгчин хонь жилд хайр дурлал дотно нөхөрлөлийн хувьд та гүн гүнзгий харилцааг чухалчилна. Энэ жил танд санхүүгийн хувьд тун амжилттай олз омог дүүрэнтэй байх нь. Нумынханд сайн ажиллах бүх л боломж бий учраас амандаа биш ажилдаа л цаг заваа зарцуул. Өөрөөр хэлбэл 2015 он таны хувьд хувь заяаны чанга дуутай, сайн элчийн бүрээг атгуулжээ. Тэгэхээр одоо танд түүнийг аль болох зөв үлээх л үлдлээ.
Хайр дурлал
Нумынханд хайр сэтгэлийн талбарт нэг биш хамтрагч гарч ирнэ. Хэрвээ хөхөгчин хонь жил биш бол та магадгүй эсрэг хүйснийхээ хүмүүстэй хайр дурлалын гэхээсээ илүүтэйгээр өөр сонирхлоор багагүй дотно харилцаа тогтоох байсан биз. Харин энэ жил та өөртөө тийм ч хэрэгтэй биш гэж үзсэн хүмүүсээ замаасаа шахан гаргаж, аажмаар холбоо харилцаагаа таслах нь. Хуучин холбоотой байсан эсрэг хүйснийхээ хүнтэй дотно харилцаагаа сэргээх нь. 2015 он одоо байгаа харилцаагаа бэхжүүлэхэд таатай жил байна.Тэгэхээр ганц бие нумын ордныхон 2015 онд хайртай хүнээ шинэ танилууд дундаасаа биш, хуучнаасаа бүүр хамтрагч дундаасаа эсвэл хөршөөсөө хайхад гэмгүй. 2015 онд танд өөрийнхөө аз жаргалыг олох магадлал хамгийн их байгаа гэдгийг санаарай.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
2015 онд та санхүүгийн боломжоо нээх хамгийн сайхан боломжит он юм. Танд зоригтой алхам хийх сайхан саналууд цөөнгүй ирэх учир аль ашигтайг нь сонгох л үлдэж. Зарим нэг ашигтай саналыг өөрийнхөө хажуугаар өнгөрүүлсэн ч гэсэн таны санаачилгаар хийсэн ажил төрөл за тэгээд мөнгө олох гэж хөдөлсөн бүхэн чинь багагүй орлого авчирна. Ажлын хувьд таниас шаргуу хөдөлмөрч байдлыг шаардана. Хүлээлгэсэн үүрэг даалгавраа анхааралтай биелүүлж,зөв ажлаа эхлүүлж чадвал үр дүнг нь тун хурдан хүртэнэ. Бизнес, карьер, мөнгөний тал дээр нумынхан энэ жил маш амжилттай байх нь. Тиймээс энэ жил ажлын байраа солих гэж яарах хэрэггүй. Яг үнэндээ ажлын байраа битгий солиорой гэж танд хэлж байна. 2015 онд таныг хуучин танил газарт чинь илүү их амжилт хүлээж байгааг санаарай.
Эрүүл мэнд
2015 он муу зуршлаасаа салж, олон хэрэгтэй зүйлийг та өөртөө бусдаас шингээж авахад хамгийн тааламжтай жил байх болно. Өөрөөр хэлбэл тамхиа хаяж, биеийн тамирын дасгалын зааланд очиж, хоолны дэглэм барихад таатай он. Хөхөгчин хонь жил таныг эхэлсэн зүйлээ тал дунд нь оруулаад хаяхгүй байхыг сануулж байна. Энэ бол зөвхөн эрүүл мэнд гэлтгүй ажил, хайр дурлалын талбарт ч хэрэгтэй. Хэрвээ танд муу зуршил байхгүй бол энэ жил өөрийнхөө бие организмыг цэвэрлэж, дархлаагаа сайжруулахад багагүй цаг зав мөнгө зарцуул. Мөн амьдралынхаа зарим хуучин зуршил хэмнэлийг өөрчлөх гэж байгаа бол анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. 2015 онд зүрх судасны төрлийн өвчин эмгэгээс аль болох хол байхыг хичээ.
2015 он матрынханд албан тушаалын шат ахих сайхан боломжийг нээж өгнө. Магадгүй таны бүх л төлөвлөгөө үл гүйцэлдэнэ. Гэхдээ энэ жил таны ажил үйлс хайртай хүмүүст чинь амжилт авчрах болно. 2015 он таны төөрөг маш сайн шүүлтүүр, бодит байдлын хамтрал байх болно гэжээ. Шинэ онд та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барьж цагдах хэрэггүй. Таны бүх л үйлдэл зөвхөн зорилгынхоо төлөө байж чадах нь. Харин орчин тойрныхондоо оны төгсгөл хүртэл өөрийнхөө төлөвлөгөөг задлах байхаар шийджээ. Хэлээ шүдээрээ бат гэгч нь зуугаад л суугаад байх бололтой. Гэхдээ энэ жил таны амжилтад хүрэх замд дугуйн дор чинь том гуулин тавьсан ч торохгүй гарах нь. Хэрвээ дугуй дор чинь хадаас тавих нэгэн гараад ирвэл та өрсөлдөгчөө замаасаа зайлуулах харгис арга сонгодог нэгэн юм.
Хайр дурлал
Хөхөгчин хонь жилд таны уриа нь “ Бүгдийг эсвэл юуг ч биш” гэдэг үг. Матрынхан жинхэнэ хайраа олсон л гэж бодсон бол сүүлчийн өдрөө хүртэл түүнийхээ төлөө зүтгэнэ. Тэдэнд хөнгөн харилцаа хэрэгтэй биш. Хайрандаа ч харамч хүмүүс. Ганц бие матрынхны хувьд амьдралаа хамтдаа туулах хүнээ олж чадсан эсэхээс 2015 оны хувийн амьдрал шалтгаалах нь. Хэрвээ таны өмнөөс амжилт инээмсэглэж эхэлбэл гараа сунгаад бариад ав. Хэрвээ хайртай хүнтэй бол 2015 онд та хоёрын харилцаа улам гүнзгий болж, жинхэнэ хайрын тухай тав тухтай гэр бүлийн амьдралын тухай ярьж эхлэх нь. Харин 2015 онд та өөрийнхөө хайр сэтгэлийг олж чадахгүй гэж бодож байгаа бол өөр зүйл анхаарал хандуул. Жишээ нь энэ жилийн хувьд танд албан тушаалаа ахиулах, ажлаа сайжруулах боломж илүү байгаа гэдгийг санаарай.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
Олон нийтийн сайн сайхны төлөө ажлыг барьж авахад таатай жил байх нь. Таны төлөвлөгөө хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх зүйл нь шаргуу байдал, хөдөлмөрч зан, гэгээн ухаан байх болно хэмээн хөхөгчин хонь жил хэлж байна.Түүнээс гадна од эрхэсийн шинж тэмдгээр та энэ жил өөрийн эрч хүчийг гол асуудлаа шийдэх, шийдвэр гаргахад нөөцлөх хэрэгтэй. Энэ нь таны хувьд ямар ч салбарт амжилтад хүрэх түлхүүр нь байх болно. Та хувийн бизнестэй бол 2015 онд чангахан гартай байхад гэмгүй нь. Харин боловсрол шинжлэх ухааны салбарынхны хувьд карьер хийх алтан боломж. Матрынхны төрөлх гол чанаруудынх нь нэг нь амжилтыг ойртуулах гол өгөөш болно. Энэ нь таны хамгийн бүтээлч зүйлийг үнэн зөв тодорхойлж чаддаг чанар. Та бодит боломжоо мэдэрч ажил хэргээ төлөвлөж байгаад гараа дүрэх нь хэрэгтэй. Танд эрч хүч хангалттай байгаа ч хязгааргүй зүйл бас биш юм.
Эрүүл мэнд
Од эрхсийн нөлөө энэ жил таныг амьдралын эрч хүч, итгэл найдвараар цэнэглэх учраас бараг өвчин тусахгүй гэдэгт итгээрэй. Хэрвээ эрүүл мэндэд энэ жил асуудал гарсан бол хайрцагт хийгээд хойш тавилгүй шууд эмчид ханд. Төлөвлөсөн мэс засал, хоолны зуршил, амьдралынхаа хэмнэлийг өөрчлөхөд энэ жил тун тааламжтай. Мөн ходоод гэдэсний болоод зүрхнийхээ өвчнийг эмнэхэд зохимжтой жил байна. Одод бүх л хүчээрээ таныг эмнэх эмчлэхэд туслахад бэлэн байна. Хэрвээ та ардын эмчилгээгээр өөрийгөө эмчлэхийг хүсч байгаа бол балжингарав цэцэг, зөгийн бал, нимбэг зэргийг санал болгох байна. Гэхдээ эхлээд эмчид хандахаа бүү мартаарай.
2015 онд бумбынхан аливаа асуудалд логик дэс дарааллаар нь хандах тусам амжилттай байх болно. Энэ оны хамгийн таагүй зүйл гэвэл од эрхэс танд маш олон тооны зөрчил, үл ойлголцлыг бэлтгэжээ. Учир нь, хөхөгчин хонь жил таны бүтээлч, өвөрмөц зан чанарт тааламжтай хандаж, тавтай морилно уу гэж хэлж чадахгүй нь. Энэ жилийн хувьд амжилтын түлхүүр чинь таны бодлоготой тооцоо, хуучинсаг үзэл байх болно. Тэгэхээр од эрхэс таныг урьд өмнө нь хэн нэгэн явсан, туршиж үзсэн замаар алхахыг зөвлөж байна. Түүнээс гадна та илүү дутуу харилцаа холбооноос холхон байж, өөрийнхөө ажилд цаг заваа зарцуулах хэрэгтэй. Орчин тойрныхныхоо анхаарлыг өөр дээрээ татахыг хүсч байгаа бол энэ жил тохиромжтой биш. Тиймээс эмх замбараагүй харилцаа холбооноос илүүтэйгээр занг нь мэддэг танилууд, дотны нөхөдтэйгээ харилцсан нь дээр. Хэрвээ та өөрийнхөө авьяас чадварыг тодорхойлсон зүйлдээ зарцуулж чадвал энэ он таны хувьд үр дүнтэй байх болно.
Хайр дурлал
Энэ жил та өөрийнхөө талаар бага бодож, хайртай хүндээ илүүтэйгээр анхаарал тавих хэрэгтэй. Эс бөгөөд тань руу чиглэсэн шүүмжлэлийг эсэргүүцэхэд хэцүү болно. Өмнө нь та өөрийн хүслээр, эс хүслээр эвлэрсэн зарим асуудал 2015 онд хэрүүл маргаан бүүр салалтад хүргэж болзошгүй нь. Хэрвээ өөрийнхөө хувиа хичээсэн зан чанараа татаж чадахгүй бол хөхөгчин хонь жил таны төлөө гар сунгах нь юу л бол. Яг үнэнийг хэлэхэд та хайртай хүнийхээ санаа бодлыг сонсч, зарим зүйлийг нь гар өргөн хүлээн зөвшөөрч чадвал та хоёрын харилцаанд сэв суух зүйл бага байх нь. Харин ганц бие бумбынхны хувьд та шинэхэн дурлалын романс үүсгэх цаг хугацаа энэ жил биш бололтой. Ер нь ойр дотныхоо хүмүүсийн санал бодлыг сонсч, хүндэтгэж чадвал хувийн амьдралд элдэв асуудал гарах нь бага л байх нь.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
Хэрвээ та 2015 онд ажилдаа амжилт гаргахыг хүсч л байгаа бол маш их хичээх хэрэгтэй. Та өнгөрсөн жил эхлүүлсэн ажлаа үр дүнтэй төгсгөхийн тулд ч багагүй хүч тавих хэрэгтэй болох нь. Од эрхэс хөхөгчин хонь жил бумбынхны хувьд ажлын хүндрэл, карьерийн уруудалт, даргатайгаа харилцах харилцаанд зөрчил гарах зэрэг таагүй зүйл рүү түлхэж мэдэх нь. Учир нь энэ ордны зан чанар нь 2015 оны үндсэн төлөвтэй ихээхэн зөрчил сөргөлдөөнтэй байгаа юм. Тэгэхээр энэ сөрөг нөлөөг даван туулах гарц бий.
Нэгдүгээрт та ажилдаа төвлөрч хамтрагчид болоод даргаасаа зэмлэл шүүмжлэл хүртэх үйлдэл гаргахгүй байх, хоёрдугаарт таны хийж байгаа зүйлийн үр бүтээл зөвхөн таны авьяас чадвараас шалтгаална гэдгийг сайн мэдэр. Тэгэхээр од эрхэс танд сэтгэл хөдлөлөөс өмнө бодит үйл явдлыг эхэнд нь тавьж, шийдвэр гаргахыг зөвлөж байна. Хэрвээ та сул талаа эерэг тал болгож чадвал олон ажлын ард гарах боломж байна.
Эрүүл мэнд
Таны сэтгэл зүйн байдлаас шалтгаалж энэ жил танд дүүрэн эрч хүч бэлэглэхгүй нь. Хөхөгчин хонь жилд та сульдах, идэвхгүй байдалд орох бүүр сэтгэл гутрал нэрвэгдэх үе ч ирэх нь. Энэ таны дархлааны тогтолцоог сулруулж болзошгүй. Өөр нэг таагүй зүйл гэвэл гэмтэл авах эрсдэл өндөртэй байгаа учраас элдэв төрлийн тааламжгүй тоглоом наадгайнаас хол явахад гэмгүй. Ялангуяа адал явдалт спортын төрлүүд энэ жилийн хувьд таны сонголт биш.
2015 онд та мөрөөдлийнхөө гүн тэнгист шумбана. Хэдийгээр энэ нь бодит байдал биш мэт санагдах ч амьдрал мөрөөдлийн ертөнцгүйгээр уйтгартай гэдэгтэй санал нийлэх биз. Ирэх жил таны хийсвэр сэтгэлгээ бодит төлөвлөгөөгөө биелүүлэхэд саад болно гэж бодож байгаа бол үгүй. Амьдрал хурц тодоор зөвхөн таны төлөө гэрэлтэхэд таны мөрөөдөл гол суурь нь болно. Загасны ордныхон мөрөөдлийнхөө энэ жил сайхан төлөвлөгөөгөө бодит болгож чадна. Ойр дотны хүмүүстэйгээ харилцаа холбоогоо сэргээх, хайртай хүнээ амьдралынхаа ханиар сонгох зэрэг таны хувийн амьдралын төлөвлөгөө 2015 онд амжилттай байх нь. Од эрхэс таныг аль болох амьдралын баяр баясгалан руу хөтөлж байгаа учраас та мөрөөдлөө бодит болгох тааламжтай энэ он цагийг бүү алдаарай.
Хайр дурлал
2015 он танд хайр дурлалын хувьд хангалттай бэлэг бэлтгэжээ. Ганц бие загаснууд нэг биш удаа дурлал, хайрын мананд умбана. Хамгийн сонирхолтой нь хөхөгчин хонь жил ямар ч тохиолдолд танд хайр дурлалын талбарт муу муухай зүйлээс ангид байхад тусална. Бодит ертөнцөд харилцаа бий болгоход түүний мөрөөдөл саад болохгүй. Загаснууд 2015 онд эсрэг хүйснийхнийхээ сэтгэлийг татах аливаа алхмыг хийхэд саадгүй юм. Гэхдээ та буурь суурьтай ахимаг насныханд сэтгэл татагдаж болзошгүй.
Ажил хөдөлмөр, бизнес, мөнгө
Хөхөгчин хонь жил загасныханд удирдлагынхаа анхаарлыг татах, өөрийнхөө орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх таатай боломж олгож байна. Гэвч энэ ордныхон анхаарал, болгоомжтой, хичээл зүтгэлтэй, өөртөө итгэлтэй, хамт олонтойгоо эв найртай байж чадахгүй л юм бол таны амжилтын төлөвлөгөө цааснаас бууж амилахгүй үлдэж ч болзошгүй.
Таны амбицаас илүүтэйгээр хамь олны дундах байр суурь чинь амжилтын суурь байх нь 2015 онд. Өөр нэг сануулах зүйл гэвэл тэнгэрт дүүлэх тогорууны араас хөөцөлдөх адил, хэтэрхий их зардал, хөрөнгө дагуулсан том төсөл рүү зүтгэх хэрэггүй. Энэ жил таны хувьд аз одтой жил байх ч гэлээ од эрхэс энэ жил танд зохион байгуулах авьяас чадвар хайрлаагүй учраас толгойлогчийн үүргээс татгалзахад гэмгүй.
Эрүүл мэнд
Та 2015 онд гаднаасаа ч сайхан харагдаж байгаа шигээ дотроосоо ч гэрэлтэх ёстой. Үүний тулд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдахад гэмгүй. Хэдийгээр гаднаа сайхан мэт байгаа ч дотроо юу тээж яваагаа хүн хэзээ ч өөрөө мэдрэх боломжгүй. Тэгэхээр од эрхэс таныг шинжилгээнд яаралтай хамрагдахыг зөвлөж байна. Урьдчилсан сэргийлэх үзлэг нь таны өвчин үгдрэхээс өмнө эмчлэх боломжийг олгодог гэдгийг сана. Мөн өөрийнхөө идэж ууж байгаа хоол хүнсэнд юун түрүүнд анхаарал хандуулаарай.
Та хэтэрхий их амттан бас тос өөхтэй зүйлд дурлаад байгаагаа анзаарсан уу. Үүнийг сануулахын учир нь энэ жил багагүй жин нэмэх эрсдэлтэй байна.