Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
МЭНДЧИЛГЭЭ


Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэнд дэвшүүлье!

Төв аймагчуудын хувьд 2014 он аймгийнхаа хөгжил дэвшилд хөг нэмсэн, иргэдийнхээ итгэл сэтгэлийг хөдөлгөсөн  амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрлөө.

Ажилч  хичээнгүй малчин  түмнийхээ  зүтгэлээр  Төв аймгийн  түүхэнд хамгийн олон мал   тоолуулж, 2014  оны жилийн эцэст  / урьдчилсан  тоо / 4181.5 мянгад хүрч, 2013 оныхоос 328.2 мянгаар буюу 17,0 хувиар,  таван төрлөөр  өслөө. Төрлөөр нь авч үзвэл тэмээ 0,29 мянга, адуу 330,9 мянга, үхэр 289,3 мянга, хонь 2125,7 мянга, ямаа 1432,5 мянган толгойд хүрлээ.

Улсын хэмжээний нийт ургацын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг Төв аймгийн тариаланч, ногоочид төмсний болон малын тэжээлийн нийт хураан авсан ургацын хэмжээ, нэгжээс авсан үр тариа, малын тэжээлийн дүнгээрээ улсад тэргүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд  113,6 мянган тн үр тариа,  72,8  мянган тн төмс, 23,8 тн хүнсний ногоо хураан авлаа. Монгол Улсын  хөдөө аж ахуйн  бүтээгдэхүүний  45 шахам хувийг  дангаараа  үйлдвэрлэж,  хот суурин газрын хэрэгцээг хангаж, хот болон  улсад бэлтгэж байгаа сүү  сүүн бүтээгдэхүүний 72,4,  махны 20-35,  өндөгний 40-60, гахайн махны 40-50 хувийг нийлүүлж байгаа нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байх  үндсийг бүрдүүлж  XXI зууны хамгийн өндөр ургац хураан авлаа.

Жаргалант  нутгийнхан  Монгол Улсын шилдэг сум боллоо.
Төв аймгаас  Монгол Улсын баатар цолтон төрж  алдар цуутны тоо нэмэгдлээ.
• Ахмад дайчин, Ахмад  дипломатч  Г.Шагдарсүрэн Монгол Улсын баатар  
• Яруу найрагч  Ш.Дулмаа  Ардын уран зохиолч
• Монгол Улсын даян аварга А.Сүхбат үндэсний бөхийн Дархан  аварга
• Монгол Улсын гоц мэргэн  Х.Оюунчимэг  Монгол Улсын гарамгай мэргэн  цол  хүртлээ.

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Солонго цогцолбор”-ыг том кино заал, зоогийн газар, үүрэн телефоны операторуудын үйлчилгээний заал, өлгүүр, ариун цэврийн өрөө, оффисын өрөө тасалгаа, мини үзвэрийн заал,  их, бага танхимтай кино театрын заал,  биеийн тамирын заал, хүүхдийн  тоглоомын өрөө, интернэт болон бусад үйлчилгээний цэгүүдтэйгээр нээж  ашиглалтад орууллаа.

1985 оноос хойш нэг ч удаа их засварт ороогүй Зуунмод-Улаанбаатар чиглэлийн 25 км зам, Налайхын 4-р зөрлөг-Зуунмод чиглэлийн 25 км хатуу хучилттай зам, Зуунмод-Өндөр дов чиглэлийн 3,8 км замуудыг шинэ технологи, орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглан   чанарын өндөр түвшинд барьж байгуулан, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон дүүргүүдийг  хооронд нь холбосон хатуу хучилттай  битүү цагирган авто замын сүлжээнд холбож,   12 сум  хатуу хучилттай зам болон Ази  Европыг холбосон  олон улсын авто замын  сүлжээнд холбогдлоо.

Баянчандмань суманд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч, шувууны аж ахуй “Мон-ЭГГ” компани  Монгол Улсын шувууны аж ахуйн тэргүүлэгч компани боллоо.        
Архуст сумын “Хишигтэн нүүдэлчин” ХХК Франц улсаас оруулж ирсэн өндөр ашиг шимтэй,  хөврөл үр суулгасан Монбиллиард үүлдрийн  үхрийн шилмэл аж ахуй байгууллаа.

Засгийн газрын батлан хэрэгжүүлж буй “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд Зуунмод хотод 1000 айлын орон сууцны хороолол, 640 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв, барилга байгууламж  инженерийн шугам сүлжээ, гадна дулаан, цахилгаан, цэвэр усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлуудыг хийж гүйцэтгэн, орон сууцны хорооллын эхний ээлжийн 98 айлын дөрвөн блок бүхий орон сууцны барилга угсралтын ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөд бэлэн боллоо.

 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Сумын төвийн шинэчлэл төсөл”- манай аймгийн Лүн, Бүрэн суманд хэрэгжиж, НҮБ хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сумын төвийн инженерийн шугам сүлжээ, нийгмийн салбарын барилгуудын гадна фасадны их засвар, сургуулийн биеийн тамирын талбайн засварын ажил бүрэн дууслаа.

Хуучин орон сууцны ашиглалтыг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  нийтийн орон сууцны   дээврийн засвар,  гадна фасадыг шинэчилсэн загвараар засч  тохижуулан иргэдийн амьдрах орчин,  тохь тух,  соёлтой  аж төрөх  боломжийг  бүрдүүлж тохижууллаа.
 
Хүүхдийн төлөө хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж нийгмийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж,  мэдээлэл технологийн сургалтын  арга зүйд өөрчлөлт гарч, бага насны хүүхдийн  хөгжлийн чиглэлийг зөв тодорхойлж, СӨН хүүхдийн сургалтын таатай орчин бүрдүүлж, Зуунмод суманд зургаан настангуудад зориулсан үйлчилгээний автобус ажиллуулсан өрнүүн их ажилтай сайхан жил байлаа.

Амжилт бүтээл дүүрэн  хуучин оноо үдэж,  Монголын нийт ард иргэддээ морилон ирж  буй 2015 ондоо  шинэ ололт амжилт идэвх санаачилгатай бүтээн байгуулалт өрнүүлж, элгэн  садан бүхэн амар амгалан  байж,  нийгмийн хариуцлагыг сайжруулж, иргэдийн санаачилгыг өрнүүлэн,  Шийдлийн Засгийн газраас дэвшүүлж буй зорилтыг амжилттай хэрэгжүүлэн  амжилт бүтээлээр  оргилуун байхын ерөөлийг  дэвшүүлье.


ТӨВ АЙМГИЙН:
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН                                ЗАСАГ ДАРГА          ХУРЛЫН ДАРГА     

Ц.МЭНДСАЙХАН                                                  Д.БАЯРБАТ

                   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан