Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Баруун аймгуудын нутгаар хүйтэрч цасаар шуурна


Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, ард иргэдийн анхааралд сэрэмжлүүлэг гаргажээ. Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхаарууллаа. Мөн баруун аймгуудын нутгаар өнөө, маргаашдаа цас орж, цасан шуурга шуурна. Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр хүйтэрч  шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Түүнчлэн төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 25-30 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Эгь-Үүрийн голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 16-21 градус байх бол бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар зарим газарт бага зэргийн цас орно. Говийн аймгуудын нутгаар цас орохгүй. Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй шөнөдөө 22 градус, өдөртөө 10 градус байх бол лхагва гарагт шөнөдөө 20 хэм өдөртөө 11 хэм хүйтэн байх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан