Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа П.Наранбаяр: Сургууль, цэцэрлэгийг цахимд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг ФОТО: Хаврын чуулган нээлтээ хийлээ Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ Л.Оюун-Эрдэнэ, Ж.Оджаргал хоёр үзээд байна уу, жүжээд байна уу?
Ажилгүйдэл, аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллана


Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны анхны ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныханд өглөө. Энэ оны 3 дугаар сараас эхлэн  хэрэгжүүлэх, зам засвар, шинэчлэлт, барилга, байгууламж, тохижилтын ажлын төлөвлөгөө, графикийг урьдчилан гаргаж,  ажлын хэсэг байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, шуурхай зөвлөлгөөний хуралд гэмт хэргийн мэдээллээс гадна газар болон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж байхыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захиргааны хариуцлагаар үүсч байгаа торгуулийн гаргалгааг дүүргүүдэд төвлөрүүлэх шинэ зарчимд шилжүүлэх ажлыг судлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг дарга 2015 онд нийслэл томоохон бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх, шинээр эхлүүлэхээс гадна ажилгүйдэл, аюулгүй байдлын асуудал, эрүүл мэндийн салбарыг  сайжруулахад онцгой анхаарал хандуулж, голлон ажиллана гэдгээ хэллээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан