Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэхлэгдсэн хүмүүс амиа хорлоно гэж сүрдүүлжээ

Хятадын Шоужоу хотын хэдэн иргэн мэхлүүлж алдсан мөнгөө эргүүлэн авахад эрх баригчид туслахгүй бол мужийн Засгийн ордны зургаан давхар барилга дээрээс үсэрч амиа хорлоно гэж сүрдүүлсэн хэрэг ням гарагт гарсан байна.

Энэ хүмүүс  хувь нийлүүлсэн хүмүүст их хэмжээний ашиг хуваарилна гэж амласан Shanxi Heli санд хөрөнгө оруулж мэхлэгдсэн юм байна. Харамсалтай нь сан байгуулсан хүмүүс иргэдийн мөнгийг аваад сураггүй болсноор өнгөрсөн намраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж гурван ч хүнийг сэжигтнээр татсан бол гол сэжигтэн сангийн эзэн Ма Айбинь гэгч зугтааснаар түүнийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Ингэснээр хөрөнгө оруулагчдын мөнгө хаачсан нь мэдэгдэхгүй болж тэд нь бухимдаж эхэлсэн байна. Тэдний төлөөлөл 12 хүн мөрдөн шалгах ажил удааширч байгаад бухимдан эрх баригчид, хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татах гэж тэмцлийн ийм аргад шилжсэн байна. Тэд орон нутгийн Засаг захиргааны зургаан давхар барилга дээр гарч, хэрвээ эрх баригчид, цагдаагийнхан залилан мэхлэгчдийг олох, иргэдийн мөнгийг эргүүлэн өгөх талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол үсэрч амиа хорлоно гэж сүрдүүлсэн нь энэ гэнэ.
“Амиа хорлох”-оор сүрдүүлэгчдийг тайвшруулах гэж цагдаагийнхан тэдэнтэй таван цагийн турш хэлэлцээ хийжээ. Эцэст нь залилан мэхлэгчдийг хайх, олж илрүүлэх хэрэгт орон нутгийн эрх баригчид анхаарал хандуулж ажлыг түргэтгэнэ гэснээр тэд амиа хорлолгүй бууцгаасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан